Улс хоорондын сүлжээ байгуулах болон интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хийсэн шалгалт
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2012 оны 12 дугаар сарын 24-ны 278 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг Улаанбаатар хотод интернэтийн үйл ажиллагаа эрхлэгч нийт 43 байгууллага аж ахуйн нэгжүүдэд  2012 оны 12 дугаар сараас 2013 оны 3 дугаар сар хүртэл Монгол улсын хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд шалгалт хийлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг үндэслэж 15 үйлчилгээ эрхлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 13 үйлчилгээ эрхлэгчид түдгэлзүүлэхийг сануулж 3 сарын хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Шалгалтаар үйлчилгээ эрхлэгчдэд дараахи нийтлэг зөрчил дутагдал илэрч байна. Үүнд:

  • Шалгалтад хамрагдсан ихэнх үйлчилгээ эрхлэгчдийн интернэт урсгалын хэмжээ тулсан байдалтай байсан бөгөөд энэ нь эцсийн хэрэглэгч гэрээт хурдаа авах боломжийг хязгаарлаж буй  шалтгаан болж байв.
  • Төрийн болон боловсролын байгууллагуудад интернет үйлчилгээ үзүүлдэг бол насанд хүрэгчдэд зориулсан веб хуудсыг хаадаггүй
  • Айл өрхөд  интернэтэд үйлчилгээ үзүүлдэг бол  насанд хүрэгчдэд зориулсан веб хуудаст хандах хандалтыг хязгаарлах техникийн боломжийг заавал бүрдүүлж, хэрэглэгчээс уг үйлчилгээг ашиглах хүсэлтийг хэрэглэгчдэд санал болгох арга хэмжээ авдаггүй.
  • Ихэнх үйлчилгээ эрхлэгчдийн дуудлагын төвийн гомдол барагдуулалт, гомдол барагдуулалтын талаар гаргасан дүрэм журам, бүртгэл, тайлан хангалтгүй байв.

Шалгалтын хүрээнд авсан арга хэмжээ

Улс хооронд сүлжээ байгуулах буюу интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгч доорх 3 компаниуд шалгалтад хамрагдсан. Үүнд:

  1. Мобиком корпораци ХХК
  2. Жемнэт ХХК
  3. УБТЗХЭГ

Эдгээр үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал сайн боловч дараахи нийтлэг дутагдал байсан. Үүнд:

  • 20 мбит/сек ба түүнээс дээш интернэт урсгалыг Б ангиллын тусгай зөвшөөрөл бүхий интернэтийн жижиглэнгийн үйлчилгээ эрхлэгчдэд хүргэнэ гэсэн нөхцөл шаардлагыг зөрчин Улаанбаатар хотод хэд хэдэн газруудад 20 мбит/сек – с бага урсгал түрээслэж байсан.
  • Монгол улс цаг, давтамжийн эталонтой холбогдохдоо тус хорооноос зохион байгуулсан сүлжээний цагийн нэгдсэн сервэрт холбогдоно гэсэн боловч үйлчилгээ эрхлэгчид тус бүрдээ өөрийн цагийн серверийг зохион байгуулж холбогдсон байсан.

Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хийсэн давтан шалгалт

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2012 оны 12 дугаар сарын 24-ны 278 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсгийн шалгалтын дүнг үндэслэж 3 сарын хугацаатай түдгэлзүүлэхийг сануулж хугацаатай даалгавар авсан 12 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд дахин шалгалтыг хийсэн. Шалгалтаар ихэнх аж ахуй нэгжүүд өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн үзүүлэлттэй байв. Харин өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн доорх компаниудад 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хорооны хурлын 48-р дугаар тоот тогтоолоор интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай түдгэлзүүлэхээр шийдвэр гаргасан. Үүнд:

  1. Жимобайлнэт ХХК
  2. Мегажит ХХК
  3. Би Эм Ди ХХК

Түдгэлзүүлсэн аж ахуй нэгжид дахин шалгалтыг хийж өгсөн үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн учраас 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хорооны хурлын 63-р дугаар тоот тогтоолоор тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байсныг сэргээхээр болсон.

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/11/30
Мэдээ мэдээлэл
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25