“ ISO 26000 - Нийгмийн хариуцлагын удирдамж”-ийн талаар семинарт оролцлоо
ХХЗХ

Стандартчлал, хэмжил зүйн газраас  2013 оны 10 дугаар сарын  02-ны өдөр“Монгол улс дахь нийгмийн хариуцлага” семинарыг зохион байгуулж “ ISO 26000 - Нийгмийн хариуцлагын удирдамж”-ийн талаар мэдээлэл түгээх үндэсний семинарыг зохион байгуулж тус хорооны төлөөлөгчид оролцлоо.  

Олон  улсын стандартын байгууллагаас ISO 26000 “Нийгмийн хариуцлагын удирдамж”   стандартыг 2010 баталсан бөгөөд (сайн дураар хэрэглэх ) үүнийг Монгол улс өөрийн стандарт болгон орчуулж баталсан байна.

Энэхүү стандартаар нийгмийн хариуцлагын үндсэн бүрэлдэхүүнийг тодорхойлон зааж бүрэлдэхүүн тус бүрээр хамаарах үйл ажиллагаа, үр дүнг хэрхэн тайлагнах талаар тодорхой  заасан юм. Стандартад зааснаар нийгмийн хариуцлагын бүрэлдэхүүн хэсгүүдийг байгууллагын засаглал, хүний эрх, хөдөлмөрлөх эрх, хүрээлэн буй орчин, шударга ёсыг үйл ажиллагаандаа эрхэмлэх, хэрэглэгчийн асуудал, нийгмийн оролцоо ба хөгжил гэсэн байдлаар тодорхойлсон байна. Энэ нь бидний ойлгож ирсэн нийгмийн хариуцлагын талаарх ойлголт дэлхий дахинд илүү өргөн хүрээнд тодорхойлогдох болсныг харуулж байгаа бөгөөд зөвхөн хувийн хэвшлийн байгууллагууд бус төрийн болон бусад байгууллага эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдэд анхаарлаа хандуулж ажиллах шаардлага гарч байгааг энэхүү семинар, хэлэлцүүлгээр ярилцаж санал солилцлоо.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27