“Мэдээллийн үйлдвэрлэлийн хүрээлэн”-гийн дэд ерөнхийлөгч Док.Гэри Гонг тус хороонд зочлов
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь гадаад улс орны зохицуулах байгууллагатай хоёр талын хүрээнд нягт хамтран ажилладаг билээ. Тухайлбал,  БНСУ-ын Зохицуулах байгууллага-KCC болон CRMO, Сингапур улс, БНЭУ, Малайз улс, БНХАУ-ын Хонг Конгийн OFCA гэх мэт олон байгууллагатай байнгын холбоотой ажиллаж байна.

Үүний хүрээнд БНХАУ-ын Тайванийн мэдээллийн технологи, харилцаа  холбооны хөгжил, техник технологийн ололт, цахим хэрэглээ, электроникийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн туршлагыг судлах талаар ярилцах болон хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, хөгжүүлэхээр Тайванийн “Мэдээллийн үйлдвэрлэлийн хүрээлэн”-гийн (Institute for Information Industry, Taiwan) дэд ерөнхийлөгч Док.Гэри Гонг 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд зочилж, тус хорооны дарга Б.Балгансүрэнтэй уулзлаа. Уулзалтын үеэр тус хүрээлэнтэй  цахим засаглал, програм хангамж, контент, мэдээлэл холбооны бүх нийтийн цахим боловсрол, сургалтын орчин, шинжилгээ судалгааны зэрэг чиглэлээр харилцан туршлага судлах, Тайваньд зохион байгуулдаг урт, богино хугацааны сургалтанд хорооны ажилтнуудыг хамруулах, мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хамтарсан уулзалт, семинар, харилцан айлчлалыг зохион байгуулах зэрэг асуудлыг тус тус хөндөн ярилцав.  Ийнхүү энэ удаагийн айлчлалаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан болно.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25