ХБНГУ-ын Баталгаажуулалтын байгууллагын төлөөлөгчид ХХЗХ - д айлчлав
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа Холбооны зохицууулах хороо (ХХЗХ)-ны урилгаар ХБНГУ-ын Баталгаажуулалтын төв байгууллага (TUV Rheinhald)-ын Ази Номхон далайн орны салбар байгууллага (“TUV SUD Asia Pacific Pte.Ltd”)-ын дэд ерөнхийлөгч ноён Марко Ширр (Marco Schirr), мөн тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн ноён Штефан Юрц (Steffen Jurtz), Фабиан Шоберт (Fabian Shobert) нар 2013 оны 2 дугаар сарын 4-8 өдрүүдэд манай байгууллагад айлчилж Радио давтамж зохицуулалт, электрон тоног төхөрөөмж, байгууламжийн лабораторын тест болон шалгалт,  баталгаажуулалт, эдгээрийн хууль эрх зүйн орчин болон хяналтын талаар санал туршлага солилцлоо.  

            Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт эрчимтэй өсөлт гарч байгаа боловч салбарын хэмжээнд Европын стандарт, техникийн баталгаажуулалт, хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх туршлагыг судлаж салбартаа нутагшуулахад ихээхэн ач холбогдол өгч ажиллах шаардлагатай байгаа юм. Үүнтэй холбогдуулан дээрх байгууллагатай хамтран ажиллах санал тавьсан бөгөөд энэ удаагийн уулзалтын үеэр хоёр байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилго, үйлчилгээнд ижил төстэй зүйл олон байгаа нь харагдсан юм. ХХЗХ-ны зүгээс лабораторын тест болон шалгалт, баталгаажуулалтын талаар тус байгууллагын туршлагыг сонирхож байгаагаа илэрхийлснээс гадна стандартын асуудлаар дэлхийн бусад орнуудын баримталж буй дүрэм, зохицуулалтын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тус баталгаажуулалтын байгууллагын хувьд олон төрлийн хяналт, шалгалт болон лицензийн асуудлыг хариуцахаас гадна баталгаажуулалтын үйлчилгээг дэлхийн олон орны байгууллагад хийж өгдөг юм. Ноён Ширр хэлэхдээ “Бидний хувьд Монгол Улсыг маш сайхан ирээдүй, олон боломжууд хүлээж байна гэж харж байгаа. Манай байгууллагын зүгээс тодорхой асуудлуудад зөвлөгөө өгөх, хамтарч ажиллаж үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байна” гэв. Харилцаа холбооны суурь станцуудтай холбогдох асуудлаар хоёр байгууллага төсөл гарган хамтран ажиллах бүрэн боломжтойг онцолсноос гадна гар утас, дижитал техник хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүн зэрэгт хэрхэн стандарт тогтоох талаар харилцан туршлага солилцон ажиллахаар боллоо. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн санамж бичиг байгуулах албан ёсны харилцан айлчлал хийх гадаад тохиролцоонд хүрсэн болно.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/03/30
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26