Мэдэгдэл
ХХЗХ

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ээлжит 1 дүгээр хуралдааны 02-р тогтоолын дагуу Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 6.3, 6.6, 6.7, 6.8-р зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевиз, кабелийн сувгууд 2013 оны 02-р сарын 01-ны өдрөөс эхлэн хөтөлбөрөө бэлтгэхдээ дараах нэмэлт өөрчлөлтийг биелүүлж ажиллах болсныг мэдэгдэж байна. Үүнд:

  1. Бүх төрлийн чат, мессеж, урсдаг зарыг дэлгэцээр гаргахгүй байх
  2. Мессежийн тусгай дугаарыг тааварт тоглоом, кино сонгууль зэрэг уралдаант хэлбэрийн нэвтрүүлэгт ашиглахгүй байх
  3. Мессежийн тусгай дугаарыг зөвхөн санал асуулга, судалгаа авах зорилгоор ашиглана. Энэ үед дэлгэц дээр зөвхөн урьдчилан заасан тоо, код, тэмдэгтийг гаргана
  4. Зар сурталчилгааны цагаас бусад цагт нэвтрүүлж буй нэвтрүүлгийн үеэр баннер хэлбэрийн зар сурталчилгааг дэлгэц дээр давхардуулан гаргахгүй байна
  5. Жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтийн байгууллагын мэдээллийг түгээх зорилгоор албан ёсоор хүлээн авч боловсруулсан (үг үсэг, дүрмийн алдаагүй, крилл үсгээр бичиж найруулсан) зар мэдээлэл, урсдаг зарыг тусгайлан гаргасан хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу нэвтрүүлнэ
  6. “Урсдаг” болон “үгэн” хэлбэрийн мэдээ, мэдээллийг стандартын дагуу зөвхөн мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг дундуур нэвтрүүлнэ

Мөн телевизийн болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 5 дугаар зүйлийн  3 дахь заалтад  заасан нөхцөл шаардлагыг бүрэн биелүүлж,  дараах арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна.

  1. Бага, дунд насны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн киног орой 22.00 цагаас хойш гаргахгүй байх
  2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.4, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заалт, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 8-р зүйл, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл болон Монгол улсын бусад холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хүүхэд залуусын хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэх хүчирхийлэл, садар самууныг илэрхий сурталчилсан, аллага хядлага, хүчирхийлэл гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан, хэт цус асгаруулсан, айдас төрүүлсэн дуу, дүрстэй кино, видео бичлэг  гаргахгүй байх
  3. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан кино, нэвтрүүлэг, видео бичлэгийг өдрийн цагаар гаргахгүй байх.

 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25