“Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр” 2013 оны 5-р сарын 17 -ны өдөр болж байна
ХХЗХ

Дэлхийн улс, орнуудад мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар хурдацтай хөгжсөнөөр нийгэм, эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь өргөжин нийгмийн бүхий л амьдралд гүнзгий нэвтэрч улам бүр өдөр тутмын хэрэгцээ болсоор байна.

НҮБ-ийн төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас (ITU-ОУЦХБ) өөрийн байгуулагдсан жил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдрийг “Дэлхийн цахилгаан холбооны өдөр” (World Telecommunications  Day) болгон 1973 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. 2006 оноос хойш тус байгууллагаас “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр” (World Telecommunication and Information society Day) болгон албан ёсоор тэмдэглэж эхэлжээ. 

Тус байгууллагаас 2013 онд “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг “Мэдээлэл, харилцаа холбооны технологи ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах нь” уриатайгаар тэмдэглэхээр шийдвэрлэн гишүүн, улс орнуудад зориулан уриалга гаргажээ. ОУЦХБ-аас 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус байгууллагын анх байгуулагдсаныхаа 148 дахь жилийн ойг тэмдэглэж байгаа ажээ.

НҮБ-ийн дэргэдэх Замын аюулгүй байдлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн тайлан мэдээллээр (United Nations Road Safety Collaboration-UNRSC), автамшины осол болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас жилд дунджаар 1,3 сая хүн амь алдаж, ихэвчлэн хөгжиж буй улс орнуудын 20-50 сая хүн тахир дутуу болж байгаа нь сэтгэл түгшээж байна гэж тэмдэглэжээ. Түүнчлэн Засгийн газар, хувь хүмүүс нийтдээ 518 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.

“Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд ОУЦХБ-аас мэдээлэл, харилцаа холбооны салбарын шинэ технологи, ололтыг замын аюулгүй байдлыг сайжруулахад дэмжих, ашиглах талаар дараахь үндсэн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлэхийг гишүүн улс орнуудад уриалжээ. Үүнд:

  1. Мэдээлэл, харилцаа хобооны технологийг замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангахад өргөн ашиглах талаар үндэсний бодлого, зохицуулалтын арга хэмжээнд тусгах, дэмжих, хэрэгжүүлэх талаар анхаарах
  2. Тээврийн ухаалаг системийг (ITS-intelligent transport systems) дэмжих, хөгжүүлэх, нэвтрүүлэх арга хэмжээг үе шаттай авах
  3. Автомашин жолоодох үед технологиос хамаарсан аюулгүй ажиллагааны алдалгдлыг бууруулах
  4. Автомашины радар удирдлагын системд 79 ГГц зурвасын ашиглахыг бүх талаар дэмжих, хамтран ажиллах
  5. Автомашин дахь хэрэглэгчийн аюулгүй интерфэйс ашиглах, түүнийг хөгжүүлэх талаар судалгааг өргөжүүлэх зэрэг болно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад мэдээллийн технологи, харилцаа холбооны ололтыг ашиглах, сургалт, танин мэдэхүйн чиглэлээр уулзалт семинар зохион байгуулах, олон улсын үзэсгэлэн хурал семинар, тусгайлсан сургалтанд хамруулах, мэдээлэл харилцаа холбооны мэдлэг, боломжийг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх бусад олон улсын байгууллага, улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйл ажиллагаагаа уялдуулах, шинэ техник хэрэгсэл зохион турших, нэвтрүүлэх зэрэг  чиглэлээр ажиллахыг гишүүн улс орнуудад уриалсан билээ.

Монгол Улс нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлж, мэдлэг мэдээлэлд тулгуурласан нийгэм байгуулах 7 стратегийн зорилт дэвшүүлсэний дотор мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололт, хэрэглээг нийгэм эдийн засгийн бүх салбарт, түүний дотор Замын хөдөлгөөний шуурхай удирдлага, хяналтын төвийг шинэчилэх зэрэг төсөл, арга хэмжээг тусган хэрэгүүлж эхлээд байгаа билээ.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
12.05
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хуулийн хүрээнд зохион байгуулан, ДШХ-ноос тодорхойлж байгаа шуудангийн хөгжлийн дөрвөн тулгуур болох найдвартай, далайцтай, уялдаа холбоотой, уян хатан хөгжлийг чиг баримжаа болгон төрийн захиргааны байгууллага, зохицуулах байгууллага, үйлчлэгчдэд хандан дараах зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэхийг уриалж байна
12.03