Улс хоорондын шуудангийн үйлчилгээний талаархи танилцуулга
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь дараах ангиллын дагуу шуудангийн тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох сүлжээний болон үйлчилгээний үнэ тарифт зохицуулалт хийн зөвлөгөө өгч ажиллаж байна.

 Хүснэгт 1. Шуудангийн сүлжээний болон үйлчилгээний ангилал

Ангилал

Төрөл

Хамрах хүрээ

1

Шуудангийн сүлжээ байгуулах, эзэмших, ашиглах

Шуудангийн сүлжээ

Улс хоорондын

Хот хоорондын (Бүсийн)

Хотын дотор

2

Шуудан

Үндсэн  

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр

Логистик

Буухиа

Улс хоорондын шуудангийн илгээлт

Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг чиглэсэн маршрутаар

3

Дамжуулан хүргэх, нэмэлт үйлчилгээ

 

Шуудангийн захиалгат болон нэмэлт үйлчилгээ 

 

Үйлчилгээ эрхлэх нутаг дэвсгэрээр

 

График1. Тусгай зөвшөөрлийн тоон үзүүлэлт /2013 он 4 сар/

Графикаас харахад тусгай зөвшөөрлийн тоог 2012 оны мөн үеийнхтэй харьцуулахад эрэлттэй гэх АНУ, БНСУ-уудийн хооронд үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдүүдийн тоо багассан. Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид холбогдох хуулиуд болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бөгөөд мөн зах зээлийн шалгуураар үйл ажиллагаа нь зогссон байна.

Тус хороо нь “Шуудангийн тухай хууль”-ийн 5 дугаар бүлгийн 18 дугаар зүйлд заасны дагуу шуудангийн үйлчилгээний үнэ тарифын зохицуулалтыг хийн хяналт тавьдаг.

  График 2. Тусгай зөвшөөрлийн тоон үзүүлэлт /2013 он 4 сар/

  1. 1.      Улс хоорондын буухиа шуудангийн үйлчилгээ эрхлэгчид

 

Буухиа шуудангийн үйлчилгээ нь илгээлтийн чиглэсэн үйлчилгээнээс ялгаатай тал нь үйлчлүүлэгчдэд хүрэх хугацаа нь хурдан байдаг.

Энэ төрөлд Ди Эйч Эл ХХК, Сэлэнгэ груп ХХК, Туушин ХХК, Монголиан эйр транспорт ХХК, Централ экспресс ХХК-иуд үйлчилгээ үзүүлж байна.

Буухиа шуудан нь манай улсад ачаа тээврийн сүлжээний нэг хэсэг болон ажилладаг бөгөөд ажиллах заавар,үйлчилгээний үнэ тариф, технологи ажиллагаа нь төв компаниас бүс бүсийн ялгаагаатайгаараа нэгдсэн зааврын дагуу ажилладаг учраас шуудангийн технологи ажиллагаа алдагддаггүй.

Улс хоорондын шуудангийн үйлчилгээний болон дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтийг www.crc.gov.mn вэб хуудаснаас авч болно

Иргэн болон хуулийн этгээд ТА улс хоорондын шуудан, карго-ачаа, шуудангийн логистикийн компаниудаар үйлчлүүлдэг бол дараах мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.

Үйлчилгээний төрөл

Шуудан мөн эсэх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх

Ямар байгууллагаас зөвшөөрөл авах

1

Шуудан

+

+

ХХЗХ

2

Шуудангийн логистик

+

+

ХХЗХ

3

Тээвэр зууч

-

+

Гаалийн байгууллагаас

4

Карго-ачаа

-

-

Аль нь ч биш

 

  1. 1.      Шуудан

Шуудан гэж “Монгол Улсын шуудангийн тухай хууль”-ийн 3.1.1-д зааснаар шуудангийн илгээмжийг хаягласан эзэнд нь хүргэх үйлдвэрлэл-технологийн иж  бүрэн үйл ажиллагаа бүхий харилцаа холбооны төрлийг; 

Шууданг гараас гарт авч байж ТА шуудангийн үйлчилгээг бүрэн дүүрэн авлаа гэж ойлгож болно.

1 кг шуудангийн тарифт шуудангийн үйлчилгээний өртөг, зардлууд өөрөөр хэлбэл танд гарт чинь хүргэж өгөх хүртэл бүх зардлуудыг бусад бизнесийн адилаар шингээн тооцсон байдаг.

Мөн шуудан нь “Монгол Улсын шуудангийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлд зааснаар хяналтын хугацаатай байдаг бөгөөд өөрийн гэсэн олон улсын болон монгол улсын анхан шатны дагавар маягтууд холбогдох нарийн мэдээлэлтэйгээр орж ирдэг тул онгоцонд хамгийн түрүүнд ачигдаж хугацаандаа үйлчлүүлэгчиддээ хүрдэг.

Дэлхийн шуудан холбооны байгууллагаас хуваагддаг шууданг 31,5 кг хүртэл, хуваагддаггүй шуудан 60 кг хүртэл гэж хүлээн зөвшөөрч холбогдох дагаваруудыг үндэслэн шууданд тооцдог.

Улс хоорондын шуудангаар гаднаас явуулж буй шуудан нь манай улсын хил, гаалиар орохдоо арилжааны бус шинж чанартай бол татвар авахгүй. Татвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг улс хоорондын шуудангийн илгээмжийн гаалийн бүрдүүлэлтийн журмаас лавлаж болох бөгөөд мөн http://www.ecustoms.mn/ цахим хуудаснаас гаальтай холбоотой мэдээллүүдийг авч болно.

  1. 2.      Шуудангийн логистик

Энэхүү үйлчилгээ нь Монгол Улсад өөрийн гэсэн MNS 5970 : 2009 дугаартай стандарттай бөгөөд шуудангийн үйлчилгээний нэг хэсэг болон дэлхий нийтэд хөгжсөөр байна.

Үйлдвэрээс нь үйлчлүүлэгч захиалагчдад шууд хүргэх гараас гарт үйлчилгээ юм. Үйлчлүүлэгч-захиалагч захиалга хийж Логистикийн компаниуд холбогдох бүх үйл ажиллагааг өөрсдөө хийн үйлчилгээнийхээ үнэд шингээн үйлчлүүлэгчдэд хүлээлгэн өгдөг тогтолцоотой. /Өөрөөр хэлбэл тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, холбогдон гарах зардлууд гэх мэт/

  1. 3.      Карго-ачаа

Улс хоорондын карго  үйлчилгээг дурын хуулийн этгээд үзүүлж болдог. Энэхүү үйлчилгээнд зэрэглэл гэж байхгүй. Үйлчлүүлэгч гараас гарт үйлчилгээ авахгүй учир нь манай улсад орж ирсэн тохиолдолд Буянт-Ухаа хилийн гааль дээр үйлчлүүлэгч бичиг баримттайгаа очиж авдаг. Тийм учраас карго-ачааны үнэ хямдхан байдаг.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26
Шуудангийн үйлчилгээний стандартууд шинэчлэгдлээ
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар шуудангийн үйлчилгээний стандартуудыг шинэчлэх ажлыг ХХЗХ-ны ШЗГ-аас хийж гүйцэтгэлээ.
08.21
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
Стандарт боловсруулагчдад сургалт зохион байгууллаа
2018-2019 онд шинээр болон шинэчлэн боловсруулахаар батлагдсан стандартуудын боловсруулагчдад СХЗГ-тай хамтарч сургалт 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа
07.22
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
07.22