Стандарт боловсруулах санал авч байна
ХХЗХ

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо дараахь нэр бүхий стандартуудыг

боловсруулах саналыг  2013 оны 05-р сарын 10-ны  дотор

ирүүлэхийг урьж байна. /дахин/

 

А. Харилцаа холбоо, сүлжээний стандартууд

1.  Үүрэн холбооны антенн, фидерийн байгууламжийг байгуулах, аюулгүй ажиллагааны шаардлага /шинээр/

2. Худаг сувагчлалын байгууламжийн суурилуулалт болон кабель угсралтын ажлын стандарт /шинээр/

3. Шилэн кабелийн суурилуулалтад ашиглах хэмжүүрийн багаж, тоног төхөөрөмжийн стандарт /шинээр/

4. Радио долгионы хүний биед үзүүлэх нөлөөний хязгаарлалтын түвшинг тодорхойлох,  цахилгаан соронзон орны зохицоог хэмжих аргачлал, /MNS 5594:2006 стандартад өөрчлөлт оруулах/

5. Том суурин газруудад байгуулах холбооны төв цамхагийн стандарт, тавигдах шаардлага /MNS 5884:2008-ийг шинэчлэх/

Б. Тоон телевиз, радиогийн стандартууд

6. Тоон телевизийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж /set top box/-ийн стандарт

7. Тоон радио DRM хүлээн авагчийн стандарт

Эдгээр стандартыг боловсруулахыг сонирхсон хувь хүн болон төслийн баг нь тухайн стандартыг боловсруулахад гүйцэтгэх ажлын агуулга, цар хүрээ, стандартыг боловсруулах хугацаа болон үнийн талаархи саналаа дээрхи заасан хугацаанд ирүүлнэ үү.

Ирүүлсэн саналыг авч үзээд дараахи шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна. Үүнд:

-          Тухайн стандарт боловсруулах ажлыг гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байх бөгөөд дараахь шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  • судалгааны ажил хийж байсан туршлагатай, тухайн мэргэжлээрээ судалгааны ажлыг  дотоодын болон олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн
  • тухайн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэргэжлээрээ сүүлийн 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа.

 

Харилцах утас:304257, 304258

И-мэйл: tamir@crc.gov.mn, tumurpurev@crc.gov.mn

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв,

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
12.05
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмж
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөнд оролцогчид Монгол Улсын шуудангийн үйлчилгээг хуулийн хүрээнд зохион байгуулан, ДШХ-ноос тодорхойлж байгаа шуудангийн хөгжлийн дөрвөн тулгуур болох найдвартай, далайцтай, уялдаа холбоотой, уян хатан хөгжлийг чиг баримжаа болгон төрийн захиргааны байгууллага, зохицуулах байгууллага, үйлчлэгчдэд хандан дараах зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэхийг уриалж байна
12.03