Мэдэгдэл
ХХЗХ

Сүүлийн үед мэдээллийн сайтууд болон twitter, facebook хуудсаар 700 үг бүхий хориотой “Үгсийн сан”-гийн жагсаалт албан ёсны шийдвэр мэтээр олон нийтэд цацагдаж, нийгэм хувь хүмүүсийн дунд буруу ташаа ойлголт төрүүлсэнд Харилцаа холбооны зохицуулах хороо нийт ард иргэдээсээ албан ёсоор уучлалт хүсч байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Мэдээллийн сайтуудын ассоциаци болон Монголын сайтуудын холбоотой хамтран сэтгэгдлийн харилцааг зохицуулах журмыг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тухайн байгууллагуудын саналыг үндэслэн боловсруулж, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлэн ажиллаж байна.

Энэхүү журмын хүрээнд цахим ертөнцөд гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд уруу татах, хувь иргэнийг ёс бус үг хэллэгээр гутаан доромжлох үйлдэл гаргуулахгүй байх талаар Монголын сайтуудын Холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциацийн гишүүн мэдээллийн сайтуудтай хамтран тодорхой зохицуулалтыг хийн ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлал, хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, унаган эрхийг хааж боогдуулсан аливаа зохицуулалт журмыг Харилцаа  холбооны зохицуулах хороо гаргаж байгаагүй бөгөөд цаашид ч энэ зарчмын байр сууриа хатуу баримталж ажиллахаа албан ёсоор мэдэгдэж байна.

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хороо “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар”-тай боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 12 -ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
04.10
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы тархалтыг хэмжин хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2020 оны 1-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы тархалтыг хэмжин хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2020 оны 1-р улирлын тайлан
04.09
Улаанбаатар хотын утасгүй интернетийн 2.4 ГГц-ийн давтамж ашиглалтыг хэмжих хэмжилтийн 2020 оны 1-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн 2.4 ГГц-ийн давтамж ашиглалтыг хэмжих хэмжилтийн 2020 оны 1-р улирлын тайлан
04.09
Телевизийн хөтөлбөрийн туузан гарчигт хийсэн судалгаа
Телевизийн хөтөлбөрийн туузан гарчигт хийсэн судалгаа
04.09
ХХЗХ-нд 2020 оны 3 дугаар сард ирсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
ХХЗХ-нд 2020 оны 3 дугаар сард ирсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
04.08
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
04.06
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагад санал авах тухай
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагад санал авах тухай
04.03
“МИНИЙ ГЭР – АЮУЛГҮЙ ОРЧИН” цахим захидлын уралдааны шалгаруулалтын дүн
“МИНИЙ ГЭР – АЮУЛГҮЙ ОРЧИН” цахим захидлын уралдааны шалгаруулалтын дүн
04.02
Салбарын 2019 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2019 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
04.01
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
04.01