Дэлхийн банкны төслөөр хэрэгжиж буй “Тусгай зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох төсөл”-ийн хүрээнд БНХАУ-ын Хонгконг-д 2013 оны 1 дүгээр сарын 29-ны өдрөөс 2 дугаар сарын 2-ны өдрийн хугацаанд тусгай зөвшөөрлийн чиглэлээр туршлага судлах, уулзалтад ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.
Уулзалтын үеэр Хонгконгийн харилцаа холбоо, өргөн нэвтрүүлэг, контент, интернэт, өргөн зурвасын сүлжээний зах зээл болон зохицуулалтын бодлого, чиг хандлага, зохицуулалтын арга хэлбэр нь тусгай зөвшөөрөлтэй хэрхэн уялддаг эсэх, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, түүнийг олгох үе шат, төлбөр зэрэгтэй танилцсан байна.
Мөн