Утасгүй холболттой интернетийн талаар хэрэглэгч танд өгөх зөвлөгөө
ХХЗХ

Утасгүй холболтоор интернэтийг ашиглаж буй хувь хүн албан байгууллагаас гадна  интернэт кафе, тоглоомын газрууд ажиллууж буй хэрэглэгч цөөнгүй байдаг.

Үйлчлэгч компани нь интернетийн тухайн хурдыг хувааж (shared) өгөх тохиолдолд 1:4 дүрмийг баримтлана. Энэ шаардлагыг хангахуйц нийт урсгалыг бөөний үйлчилгээ эрхлэгчээс авдаг .Энэхүү заалтыг хэрэгжүүлэхдээ интернэтийн үйлчилгээ эрхлэгч нь хуваагдсан (shared) интернэтийн үйлчилгээний хурдыг хамгийн багадаа 1:4-өөс доошгүй байх чанарыг хадгалах үүргийг тусгай зөвшөөрлийн гэрээгээр хүлээдэг.

Өөрөөр хэлбэл,  айл өрхөд гэрээнд заасан 1Mbps  хурдыг оргил ачааллын үед 256кбит/с-ээс доошгүй байлгах нөхцөлийг систем дээрээ бүрдүүлж ажиллана.

Утасгүй холболтоор интернэт ашиглахтай холбогдон  гардаг гомдол саналыг тус хорооноос хянан үзэж,  үйлчлэгч компаниудтай удаа дараагийн уулзалт ярилцлага хийж чанарыг/ тухайлбал хурд, тогтвортой найдвартай ажиллагаа , төлөвлөлт зэрэг / сайжруулах асуудлаар хамтран ажиллаж байна.

Хэрэглэгч та бүхэний сонорт энгийн боловч тустай мэдээллийг тодорхой сэдвүүдээр хүргэхээр төлөвлөсний эхний хэсгийг хүргэж байна.

Утасгүй холболтын технологийн талаар

WiMAX™ (Worldwide Interoperability for Microwave Access) –нь  IEEE ( Электротехник ба Электроникийн   Инженерүүдийн Институт) –ийн боловсруулсан  утасгүй холболтын  стандартуудын багц болох 802.16- стандартад суурилсан Wireless MAN  технологийн худалдааны нэр.

Технологийн үндсэн зорилго нь  хувийн хэрэгцээний өргөн зурвасын (өндөр хурдны )холболтоор өргөн хүрээтэй клиентийн тоног төхөөрөмж бүхий Интернэтийн  глобал сүлжээнд холбох  болон  нийтийн интернетийн зах зээл дэх үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд оршино.  Үндсэн мөрдөх стандартууд нь  суурин ба хөдөлгөөнт холболтуудыг хангахад харгалзсан 802.16d-2004 ба  802.16e-2005 болно.

Утасгүй холболтын  стандартуудыг харьцуулан үзүүлвэл:

Технологи Стандарт Хэрэглээ Нэвтрүүлэх чадавхи Үйлчлэх радиус Давтамж
WiFi 802.11b WLAN 11  Mbps хүртэл 300 м хүртэл 2.4 GHz
WiFi 802.11g WLAN 54  Mbps хүртэл 30 0 м хүртэл 2.4 GHz
WiFi 802.11n WLAN 450  Mbps хүртэл 300 м хүртэл 2.4-2.5 GHz эсвэл5.0 GHz
WiFi 802.11a WLAN 54  Mbps хүртэл 300 м хүртэл 5.0 GHz

Зураг: WiMAX ба Wi-Fi  –технологийн хамрах хүрээг  харьцуулсан байдал

WiMAX технологи нь Wi-Fi –тай харьцуулахад Интернетэд илүү өндөр хурд , нэвтрүүлэх чадавхи болон хамрах хүрээтэй тул магистраль суваг хэлбэрээр ашиглаж болох бөгөөд  802.16 протокол дээр суурилсан сүлжээ нь бүхэл бүтэн хот, улсыг ч хамарч чадна.

Төгсгөлийн хэрэглэгч  интернэт-д холбогдох хурданд тодорхой нөлөө үзүүлдэг, хэрэглэгч өөрөө тохируулж хянаж чадах  хүчин зүйлүүд байдат:

  • Тарифын багцын сонголт
  • Боломжит бүх вирус болон түүнтэй адилтгах программуудад зориулагдсан  фильтрүүд
  • Үйлдлийн системийн тохиргоо ба техник хэрэгслийн  зөв ажиллагаа
  • Сүлжээний картны  драйверийн тохиргоо
  • Завсрын сүлжээний ттөхөөрөмж  (маршрутизатор г.м.)
  • Утасгүй  интернета (Wi-Fi) ашиглах
  • Төгсгөлийн цэг буюу last mile-ийн чанар зэрэг орно

ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ БАЙНГА САНАЖ ЯВАХ ЗҮЙЛ

Аливаа үйлчлэгч компани, зөвхөн хэрэглэгчийн төхөөрөмж (DSL- эсвэл  модем, сүлжээний карт гэх мэт )-өөс үйлчлэгчийн техникийн талбар (үйлчлэгчийн сервер , маршрутизатор г.м.) хүртэлх  цахилгаан холбооны сүлжээний хэсэг / last mile /-т хүргэж чадахаар “зарласан” хамгийн дээд  хурдтай ойролцоо хурдыг өгөхөөр баталгаажуулсан байдаг.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.22
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
11.22
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
11.22
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
11.22
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
11.22
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
11.22
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.20
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13