Шуудангийн үйлчилгээний тухай зөвлөмж
ХХЗХ

1. Дотоодын шуудангийн үйлчилгээний талаар үндэсний ямар стандарт, шалгуур байдаг вэ?

ХХЗХороо нь зах зээлд шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж хэрэглэгчид олон талт шинэлэг үйлчилгэээг дэмжих чиглэлээр ажилладаг.

Уламжлалт монополь үйлчилгээ халагдаж улс хоорондын шуудангийн илгээмжийн үйлчилгээнд өрсөлдөөн нэвтэрсэн нь хэрэглэгчид өргөн сонголт бий болгосон. Хот хоорондын шуудангийн үйлчилгээг уламжлалт үйлчлэгч болох Монгол Шуудан ХХК дангаараа эрхэлдэг. Монгол Шуудан ХХК нь бүх нийтийн үүрэгт үйлчилгээг эрхлэхэд шуудангийн илгээмжийг хүргэх хяналтын хугацаа, үйлчилгээний хүртээмж, зэрэг заавал биелүүлэх үзүүлэлтүүдийг нь ХХЗХорооноос тогтоож өгдөг.

Дотоод шуудангийн холбогдолтой үндэсний стандартын нэрсийг манай вэб хуудаснаас үзэж болно.

2. Гадаад илгээмжийн үйлчилгээ эрхлэгчийг хэрхэн сонгох вэ?

Манай улсад улс хоорондын илгээмжийн үйлчилгээг тухайлсан чиглэлд эрхлэгчид болон дэлхий даяар үйлчилгээгээ хүргэх сүлжээ бүхий үйлчлэгч операторуудын салбарууд гадаад илгээмжийн зах зээлд дээр эрхэлдэг .Эдгээрийн жагсаалтыг та манай вэб хуудаснаас авч болно. Харин тариф , хураамжийг компаниудын лавлах утас, вэбээс авч харьцуулаарай:Мөн хүргэлтийн хугацаа, баглаа боодол зэргийг нь бас анхаараарай.

Юуны өмнө улс хоорондын илгээмжийн үйлчилгээг тухайлсан чиглэлд эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, түүний хүчинтэй байх хугацааг нь шалгахыг зөвлөе.

3. Гадаад илгээмжээ хаягт эзэнд нь хүрэхээс өмнө хаана саатсан талаар яаж мэдэх вэ?

Дэлхий даяар үйлчилгээгээ хүргэх шуудангийн сүлжээ бүхий үйлчлэгч операторууд нь илгээмжийн дугаарын дагуу хайлт хийдэг системтэй байдаг тул өөрөө интернэтээр хайх эсхүл үйлчлэгчээр хайлт хийлгэж тодруулга авч болно.

Улс хоорондын илгээмжийн үйлчилгээг тухайлсан чиглэлд эрхлэгчид нь өөрийн сүлжээгүй байдаг тул тэдгээрээс утсааар лавлаж болно.

Илгээмж хугацаанаасаа хэтэрч хүргэгдсэн, төөрсөн, сав баглаа нь задарсан, алдагдсан зэрэг зөрчлүүдийг Дэлхийн Шуудан Холбооны дүрмийн дагуу шийдвэрлэж зохицуулах үүргийг үйлчлэгч нар хүлээсэн байдаг. 

Хэрэв танд илгээмжийн дугаар  тань байгаа бол улс хоорондын шуудангийн илгээмж болон ачаа тээврийн нэгдсэн лавлахад бүртгүүлсэн тээвэр зуучийн нэрээр нь хянаж болно.  www.track-trace.com

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.22
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
11.22
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
11.22
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
11.22
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
11.22
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
11.22
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.20
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13