Бүтэц зохион байгуулалт
ХХЗХ
23660e organization chart 201610 x800

             Үйл ажиллагааны өнөөгийн бүтэц зохион байгуулалт

ХХЗХ-ны үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь Харилцаа Холбооны тухай Монгол Улсын хуулийн холбогдох бүлэг, заалтын дагуу Хорооны хуралдаан байх ба тус хорооны 2002 оны 01 тогтоол, 2007 оны 14 дүгээр тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулан баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг-ийг мөрдөнө.

Хорооны хуралдаанаар тогтоол, тэмдэглэл зэрэг шийдвэрийг гаргах бөгөөд түүний үндсэн үүрэг нь салбарыг хөгжүүлэх төрийн бодлого, стратегийг үндэслэн зохицуулалтын оновчтой арга хэмжээг хэрэгжүүлэх, мөрдүүлэх замаар тус байгууллагын үндсэн зорилгыг хэрэгжүүлдэг.

Харилцаа холбооны зохицуулах хорооны хэлтсүүд нь дараахь үндсэн эрх, чиг үүргийн хэрэгжүүлж байна. Үүнд

  1. Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар: гэрээ, эрх зүйн талаарх зөвлөлгөө, хэрэглэгчийн эрхийг хамгаалах,  хяналт шалгалт, мөрдөлт, гомдол маргаан шийдвэрлэх, олон нийттэй харьцах, захиргаа болон санхүүгийн  үйл ажиллагаа, гадаад хамтын ажиллагаа, хүний нөөцийн хөгжил болон сургалт, байгууллагын веб сайтын менежмент;
  2. Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар: тусгай зөвшөөрөл, стандарт болон баталгаажуулалт, харилцан холболтын техникийн асуудлууд, дугаарлалт, техникийн нөхцөл шаардлага, технологийн шинэчлэл, нэгдэл болон интернет;
  3. Радио давтамж, зохицуулалт, хяналтын газар: радио давтамж төлөвлөлт, техникийн дүн шинжилгээ, радио давтамж хуваарилалт болон менежмент, радио давтамжийн хяналт шалгалт, радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл болон өргөн нэвтрүүлэг;
  4. Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газар: зах зээлийн стратегийн дүн шинжилгээ, зах зээлийн судалгаа болон статистик мэдээлэл, үнэ тариф, харилцан холболтын төлбөр, өрсөлдөөн, бүх нийтийн үйлчилгээний үүргийг тодорхойлох; 
  5. Шуудангийн зохицуулалтын газар: шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, зип код, хаягжуулалт, харилцан холболт, үнэ тариф зэрэг болно.
  6. Техник технологийн судалгаа зохицуулалт, хяналтын төв:
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/03/20
Мэдээ мэдээлэл
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Энэхүү санал асуулга нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох, үнэ тарифын зохистой байдлыг илрүүлэх зорилготой юм.
10.11
Цахим орчинд Зөвийг түгээе
Нийгмийн сүлжээ нь бусдад үзүүлэх нөлөөллийн хувьд хүчирхэг хэрэгсэл тул олон нийтийн санаа бодлыг эргүүлэн өөрчлөх эсвэл чиглүүлэн төлөвшүүлэх зорилгоор компанит ажил өрнүүлж ашигладаг. Энэ жишээг 2016 онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас бэлхэн харж болно. Тиймээс хүн бүхэн дор бүрнээ зөвийг дэмжиж, сайныг түгээвэл нийгэмд эерэг өөрчлөлт авчирч, сайн сайхны эхлэлийг тавих боломжтой. Өөрөөр хэлбэл аливаа хар барааныг багасгая гэвэл эерэг, гэгээлэг бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд болох аж.
10.09
Цахим орчинд ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ аян эхэллээ
Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.
10.08
Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)
Фэйсбүүк хэрэглэгчдийн дагаж мөрдөх хэм хэмжээ (Community Standards)
10.03
Тусгай дугаарын нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал
Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн.
10.03
Фэйсбүүк болон ХХЗХ-ны хооронд “ногоон суваг” албан ёсоор нээгдлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны хүрээнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилготой “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 06-р сараас эхлэн Монгол Улсад анх удаа албан ёсоор нээгээд байна.
10.02