Шуудангийн зохицуулалтын газар
ХХЗХ

Шуудангийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл, зип код, хаягжуулалт, харилцан холболт, үнэ тариф зэрэг болно.

  • Шуудангийн кодын системийн талаар санал боловсруулах, мэдээллийн санг бүрдүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих
  • Шуудангийн үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох
  • Шуудангийн үйлчилгээ үзүүлэгч болон иргэд хооронд үүссэн гомдол, маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, мэргэжлийн арга зүйн зөвөлгөө өгөх
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс шаардлагатай мэдээ, мэдээлэл гаргуулан авах, дүгнэлт хийх
  • Шуудангийн давуу эрхийн бүсийг тогтоох, БНҮҮСангийн хөрөнгийн хэмжээг тогтоох, хөрөнгө төвлөрүүлэх
  • Шуудангийн үйлчилгээний чанарын үзүүлэлтүүдийг тогтоох, стандарт, технологи ажиллагааг мөрдүүлэх, биелэлтэнд хяналт тавих
  • Дэлхийн шуудан холбооноос гаргасан баримт бичиг, зөвлөмж, олон улсын туршлага судлан өөрийн оронд хэрхэн хэрэгжүүлэх талаар санал боловсруулах, хэрэгжүүлэх
  • Зохицуулах хорооны хуралдаанд оруулах асуудлуудаар санал бэлтгэх, холбогдох мэдээллээр хорооны гишүүдийг хангах
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/11/07
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26
Шуудангийн үйлчилгээний стандартууд шинэчлэгдлээ
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар шуудангийн үйлчилгээний стандартуудыг шинэчлэх ажлыг ХХЗХ-ны ШЗГ-аас хийж гүйцэтгэлээ.
08.21