Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгалт
ХХЗХ

Хэрвээ та тусгай зөвшөөрлөө сунгуулахаар ХХЗХ-нд хандах гэж байгаа бол дараах зөвлөмжийг анхаарна уу.      

1. Хууль, журам, нөхцөл шаардлагыг судлах

  • Та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах шаардлагатай байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй (зохицуулалтын үйлчилгээний хөлс) танилцах шаардлагатай.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 буюу түүнээс дээш хоногийн өмнө ХХЗХ-нд гаргана.

2. Материал, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх

  • Та хүснэгтэд буй сунгалтын маягтууд-аас өөрт хамааралтайг сонгон авч зааврын дагуу бөглөнө. Шаардлагатай бол бөглөсөн загвар маягтыг харна уу.
  • Хэрэв та радио давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт эзэмшдэг бол тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг хамтад нь гаргана.

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгалтын өргөдлийн маягт

Бүрдүүлсэн материалаа ХХЗХ-ны хаягаар ирүүлнэ. Хаяг эндээс харна уу

Тусгай зөвшөөрлийн сунгалтын материалыг бүрдүүлэх явцад утсаар, мэйлээр, биеэр ирж уулзаж холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно.

3. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх

  • Зохицуулах хорооны холбогдох албад нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10-30 хоногт багтаан хянаж дүгнэж шийдвэрлүүлнэ.
  • Тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай санал дүгнэлт гаргах шаардлагаар нэмэлт нотолгоо, материал шаардлагатай эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг газар дээр нь шалгах бол энэ тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр мэдэгдэх ба хугацааг сунгалт хийх хугацаанаас хасаж тооцно.
  • Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэрийг өргөдөл гаргагчид мэдэгдэх (утсаар, мессеж, имэйлээр) ба ажлын 5 хоногт багтаан гэрээг шинэчлэн байгуулна.
  • Тусгай зөвшөөрлийн сунгалтын гэрээ, гэрчилгээнд Зохицуулах хорооны дарга гарын үсэг зурж, баталгаажуулна.
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана.
  • Өргөдөл гаргагч нь радио давтамж ашиглан сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх бол Радио давтамж ашиглах болон сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн сунгалтыг хамтад нь олгоно.   Тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй байна.
  • Зохицуулах хорооны холбогдох албаны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн нь баталгаажуулсан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг болон гэрээг өргөдөл гаргагч эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, гарын үсэг зуруулан журам, нөхцөл шаардлага, хүлээсэн үүргийн талаар тайлбар, мэдээлэл, зөвлөгөө өгнө.
  • Тусгай зөвшөөрлийн гэрээг сунгуулахад өмнөх төлбөр, тооцооны үлдэгдэлгүй байна.

Төлбөр

Тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гарсны дараа Зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын төлбөр төлсөн баримтыг үндэслэн гэрээ гэрчилгээг олгоно.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/08
Мэдээ мэдээлэл
ЗАРЛАЛ
Орон нутгийн өргөн нэвтрүүлгийн радио, телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд
03.27
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/ -үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү
03.27
Зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэх нь
Зөвшөөрөл эзэмшигчдэд мэдэгдэх нь
03.26
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд
Статистик тайлан мэдээгээ ирүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт
03.24
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
03.23
Мониторингийн 2019 оны 11,12 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 11,12 дугаар сарын тайлан
03.23
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтан албан хаагч нар нэг өдрийнхөө цалингаа хандивлалаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны ажилтан албан хаагч нар нэг өдрийнхөө цалингаа хандивлалаа
03.20
Цахим орчин, нийгмийн сүлжээний хэрэглээ, хэв маяг, контентын ашиглалтын судалгааны тайлан
Цахим орчин, нийгмийн сүлжээний хэрэглээ, хэв маяг, контентын ашиглалтын судалгааны тайлан
03.20
ХХЗХ-нд 2020 оны 2 дугаар сард ирсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
ХХЗХ-нд 2020 оны 2 дугаар сард ирсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
03.19
Мэдээ мэдээллийн вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулга хүргүүллээ
Мэдээ мэдээллийн вэб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд анхааруулга хүргүүллээ
03.17