Мессежний тусгай дугаар шинээр авах
ХХЗХ

Хүсэлт гаргагч

1.    Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах

Хэрэв та мессежний тусгай дугаар ашиглан мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол холбогдох хууль, журам, зохицуулалтын чиглэл, нөхцөл шаардлага, төлбөр зэрэгтэй танилцах шаардлагатай бөгөөд журам, нөхцөл шаардлагыг ХХЗХ-ны цахим хуудас www.crc.gov.mn хуудасны хууль, эрх зүй хэсгээс харах боломжтой.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь мессежний тусгай дугаар хүсэгчдэд түргэн, шуурхай, хялбар, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилгоор Харилцаа холбооны тухай хуулийн 8.13-т заасны дагуу гэрээний үндсэн дээр үүрэн холбооны оператор компаниудаар (Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК) мессежний тусгай дугаарыг хэрэглэгчдэд олгох үйл ажиллагааг гүйцэтгүүлж байна. Энэхүү эрхийн дагуу дээрх компаниуд нь мессежний тусгай дугаарын олголт, сунгалт гэх мэт ажлыг нэгдсэн үнэ тариф, сарын суурь хураамж, орлого хуваарилах зарчмын дагуу зохион байгуулж байгаа юм.

2.    Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Мессежний тусгай дугаар авахаар хүсэлт гаргагч нь www.smsnumber.mn вэб сайтанд хандан бүрдүүлэх материал, үйлчилгээний хураамж, үнэ тариф, орлого хуваарилах хувь хэмжээ, хүсэлт гаргах маягт зэрэгтэй  танилцан өргөдлөө үүрэн холбооны оператор компани тус бүрд (Мобиком корпораци ХХК,Скайтел ХХКЮнител ХХКЖи-Мобайл ХХК) гаргана.

(Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг, тухайлбал: улсын бүртгэлийн гэрчилгээ эсхүл иргэний үнэмлэхийн баталгаажсан хуулбар болон албан бичгийг хавсаргана.)

3.    Мессежний тусгай дугаарын хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт (албан хүсэлт болон байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний баталгаажсан хуулбар, иргэн бол өргөдөл  болон иргэний үнэмлэхийн хуулбар),  материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ.

Та зөвхөн нэг үүрэн холбооны оператор компанид хүсэлт гаргавал зөвхөн тухайн үүрэн холбооны оператор компаний хэрэглэгчид танай мессежний тусгай дугаарт холбогдох боломжтой болно. Тиймээс 4 үүрэн холбооны оператор компаний хэрэглэгчидтэй холбогдох төлөвлөгөөтэй байгаа бол үүрэн холбооны оператор компани болгонд хүсэлтээ өгч, мессежний тусгай дугаарын төлбөр төлөх болохыг анхаарна уу. 

4.    Хүсэлтийг шийдвэрлэх

Мессежний тусгай дугаарын хүсэлтийг Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК гэсэн үүрэн холбооны оператор компани дээр шийдвэрлэнэ.

5.    Гэрээ байгуулах, төлбөр төлөх

Та www.smsnumber.mn цахим хуудаснаас дугаараа сонгож, сонгосон үүрэн холбооны оператор компанитай гэрээгээ байгуулж, төлбөрөө төлнө.

Гэрээ байгуулсны дараа тухайн үүрэн холбооны оператор компаний тусгай дугаар хариуцсан мэргэжилтэн сонгосон дугаарыг систем дээр үүсгүүлэхээр техникийн алба руу шилжүүлж, дугаарыг үүсгүүлнэ.

Тусгай дугаар эзэмшигч

Та гэрээ байгуулсан өдрөөс эхлэн мессежний тусгай дугаарын эзэмшигч болж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон тусгай дугаарын нөхцөл шаардлага, стандартыг хангаж, ХХЗХ-ны тогтоол шийдвэр, бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2018/03/09
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26