Oлон улсын зохицуулалт
ХХЗХ

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио холбооны сектор нь олон улсын радиогийн дүрэм, давтамжийн зохицуулалт, судалгааны баримт бичгүүд, хуралдааны шийдвэрүүд, төлөвлөлт, хамтын ажиллагаа зэрэгт тулгуурлан радио давтамжийн хэрэглээг үр ашигтай, харилцан нөлөөлөлгүй, хамтран ашиглах зорилготой байгуулагдсан нэгж юм.

Радио холбооны секторын - http://www.itu.int/en/ITU-R/Pages/default.aspx Хариуцсан салбарууд:

- Спектр менежмент, судалгаа

- Радио давтамжийн олон улсын хуваарилалт, стандарт, зөвлөмжүүд
- Мастер бүртгэл http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/brific/Pages/default.aspx

- Онц байдлын
- Цаг уурын орчны судалгаа

- Сансрын холбоо http://www.itu.int/ITU-R/go/space/en

- Терестриал  холбоо (сансрын холбооноос бусад) - http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/Pages/default.aspx

- Суурин холбоо

- Өргөн нэвтрүүлэг

- Хөдөлгөөнт холбоо

Эдгээр бүх үйл ажиллагаа радиогийн дүрмийн ном, зөвлөмжүүд, зохицуулалтын бичиг баримтуудаар зохицуулагдана. http://www.itu.int/pub/R-REG

  • Олон улсын радио давтамжийн зөвшилцөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр

Хөрш орнуудтай радио давтамжийн гэрээ хэлэлцээр хийн радио давтамжийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж харилцан нөлөөллөөс зайлсхийх үйл ажиллагаа юм.

ОХУ-аас ирсэн хил орчимд байрлалтай телевиз болон радио өргөн нэвтрүүлэг, Харилцааны станц, суурин станцуудын зохицуулалт 2014 оны байдлаар ирсэн зөвшилцлийн бичиг шийдвэрлэсэн 55, Сансрын 11, Тусгай хэрэглээний давтамж дээр бичиг 14 зөвшилцөл хийж шийдвэрлэгджээ.

  • Олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд сансрын холбооны газрын станцыг бүртгүүлэх

ОУЦХБ-ын Радио холбооны сектор (ITU-R) нь олон улсын радио давтамжийн спектрийн хуваарилалт, менежментийг суурин холбоо, хөдөлгөөнт холбоо, өргөн нэвтрүүлэг, сансрын холбоо, онц байдлын холбоо, шинжилгээ судалгаа зэрэгт үр ашигтай зохион байгуулах үүргийг гүйцэтгэдэг.

Эдгээр үүргүүдийн хүрээнд олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио холбооны сектороос газрын холбооны систем, огторгуйн тойрог зам, газрын станцуудын байрлалын нарийвчилсан бүртгэлийг хийж нэгдсэн өгөгдлийн санд оруулах програм хангамжид суурилсан цогц системийг ажиллуулдаг. (Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл-MIRF)

Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл нь:

  1. Олон улсын нэгдсэн өгөгдлийн баазад бүртгэгдсэн болон бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн мэдээллүүдийг гишүүн орнуудад зарлан нийтлэх
  2. Гишүүн орнуудаас ирүүлж байгаа тухайн улсын радио давтамжийн хуваарилалтын нэгдсэн мэдээллүүдийг олон улсын радио холбооны дүрэм, журамд нийцүүлсэн бүртгэлийн дарааллуудын дагуу хадгалах зорилтуудыг тус тус хэрэгжүүлнэ.

Олон Улсын радио давтамжийн мастер бүртгэл нь дараах 2 үндсэн чиглэлээр хийгддэг. Үүнд:

  • Сансрын холбооны системийн мастер бүртгэл  (Space services)
  • Газрын холбооны системүүдийн мастер бүртгэл (Terrestrial Services)

Радиогийн дүрмийн хэлэлцээр 11.15; хавсралт 4-д заасны дагуу газрын станцуудын характеристикуудыг  ITU-R ын Tool програмууд ашиглан оруулдаг. Сансрын холбооны системийн мастер бүртгэлийг хиймэл дагуулын, газрын станцын бүртгэл гэж үндсэн 2 төрөлд авч үзнэ.

Монгол Улс үндэснийхээ радио давтамжийн хуваарилалт, радио станцуудын байршил, чадал, цацаргалтын төрөл зэргийг дэлгэрэнгүй бүртгүүлснээр өөрийн оронд үйл ажиллагаа явуулж буй радио станцуудыг олон улсад баталгаажуулж авах, улмаар хөрш зэргэлдээ орнуудтай радио давтамжийн зохицуулалтын хэлэлцээрт хамтран ажиллах боломж бүрдэх юм.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио давтамжийн мастер бүртгэлд сансрын холбооны газрын станцуудыг бүртгүүлэх зөвлөмж

Холбогдох материалууд татаж үзэх

Радио давтамжийн 3400-4200мгц, 4500-4800 мгц зурваст сансрын холбооны газрын станц дараа үеийн хөдөлгөөнт холбооны станцуудын хооронд харилцан нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг бууруулах талаар зөвлөмж

Хиймэл дагуулын газрын станцыг радио холбооны суурин станцтай харилцан нөлөөлөлгүй байршуулах зөвлөмж.

  • Олон улсын радио давтамжийн мастер бүртгэл - терестриал сүлжээ

ОУЦХБ-ын бүсчлэлийн дагуу Монгол Улс нь Region 1 буюу европын улсуудтай 1 дүгээр бүсэд хамрагддаг.

 

Радио давтамжийн мастер бүртгэл нь улс орнуудын давтамжийн хэрэглээг мэдээлэх, түгээх үүрэгтэй бөгөөд хөрш орнууд хилийн бүсийн радио давтамжийн хэрэглээг төлөвлөх, оновчтой хуваарилах, харилцан нөлөөлөлгүй ашиглах боломжийг хангадаг.

ОУЦХБ –д Бүртгэл хийгдсэн суурин станцуудын мэдээлэл:

ITU_2824 19.07.2016

ITU_2788 17.02.2015

ITU_2786 20.01.2015

ITU_2785 06.01.2015

ITU_2784 09.12.2014

ITU_2783 25.11.2014

ITU_2782 11.11.2014

Энэхүү бүртгэлийн мэдээлэл нь радиогийн дүрмийн дагуу бүх үйл ажиллагаа явагдана.

Зохицуулалтын бичиг баримтууд http://www.itu.int/pub/R-REG

Радио давтамжийн бүртгэлийн мэдээлэл BRIFIC http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/brific/Pages/default.aspx

BRIFIC мэдээллийн бүртгэлийн ерөнхий зааварчилгаа http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/brific/BRIFIC/Preface/PREFACE_EN.pdf

Дэлгэрэнгүй зааварчилгаа http://www.itu.int/en/ITU-R/terrestrial/tpr/Pages/Notification.aspx

Эдгээр мэдээлэл DVD хэлбэрээр түгээгддэг.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/12/06
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 11-р сард хийсэн мониторингийн дүн
12.12
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 11 дүгээр сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
12.11
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
12.10
Дэлхийн Радио Холбооны Их Хурал-2019
Ээлжит 38 дах Дэлхийн Радио Холбооны Их Хурал (ДРИХ) нь 2019 оны 10 сарын 27-аас 11 сарын 22-ны хооронд Арабын Бүгд Найрамдах Египет улсын Шарим-эл-Шейх хотноо зохион байгуулагдаж
12.10
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн индикатор үзүүлэлтийн шинэчлэлт, 2019 оны тайлан мэдээлэл (Digital Development Index-IDI)
Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал (4-th Industrial Revolution: 4th-IR), технологийн тоон шилжилтийн 3 дахь давалгааны (Digital transformation-Digitalization wave: 3-rd Wave of Digitalization) орчинд дэлхийн өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудан холбооны хөгжил өдөр хоногоор бус цаг хормоор шинэчлэгдэж байна.
12.09
“Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим-Засаглалын академитай хамтран “Дижитал Монгол улс” хэлэлцүүлгийг Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд 2019 оны 12 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.
12.06
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
ХХЗХ-нд 2019 оны 10 дугаар сард ирсэн өргөдөл, гомдлын мэдээ
12.05