Веб сайтын үйлчилгээ эрхлэгчид бүртгэлийн гэрчилгээ шинээр авах
ХХЗХ

Хүсэлт гаргагч

1.    Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны 2014 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн хурлын 40-р тогтоолоор батлагдсан “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” батлагдсантай холбогдуулан мэдээ мэдээллийн веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэж байна.

Холбогдох журам, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.

2.    Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Тус хороонд доорх веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь дараах байдлаар бүртгүүлнэ. Үүнд:

  1. Цаасан хэлбэрээр                                         Маягт татах
  2. Цахим хаягаар илгээх                                   Маягт татах       
  3. www.happywebs.mn веб сайтыг ашиглан бүртгүүлэх.

Хэрэв веб сайтын үйлчилгээ эрхлэгч нь бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлтэй бол  “бүртгэлийн гэрчилгээ хүссэн өргөдөл”-г бөглөн Бүртгэлийн хураамж 80,000₮  ХХЗХ-ны Голомт банкны 1102626829 тоот  дансанд,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 30.4-д заасан 20,000 төгрөгийг Зохицуулах хорооны Голомт банкны  1165009467 тоот дансанд тушаана

3.    Заавар, зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах хаягаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой. (Метро бизнес төв, А блок, 5 давхарт, 304257, 304258)

4.    Бүртгэлийн гэрчилгээний хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч цаасан хэлбэрээр бүртгүүлэхээр бол өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

Хүсэлт гаргагч цахим хэлбэрээр бүртгүүлэхээр бол өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ info@crc.gov.mn хаягаар ирүүлж болно.

5.    Хүсэлтийг шийдвэрлэх

Бүртгэлийн гэрчилгээ олгох шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2017/03/21
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын баруун бүсийн болон барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн шалгалтын тайлан
Хорооны даргын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/113 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуй нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхаг, тэдгээрийн харуул хамгаалалт, мөн хяналт хийх бүсэд орших дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглаж байгаа радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.
09.07
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын уул уурхайд хийсэн хэмжилт шалгалтын ажлын тайлан
Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүмүүсийн ашигладаг радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах.
09.07
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2018 оны 08-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор суурин хэмжилтийг тогтмол хийж байна.
09.07
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
Фэйсбүүк компанийн төлөөлөгчид Харилцаа холбооны зохицуулах хороон дээр ажиллалаа
09.05