Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит  3 дугаар   хуралдаан 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 5 асуудлыг хэлэлцэж, хорооны 3 тогтоол болон 2 тэмдэглэл гарган шийдвэрлэсэн болно.

Тус хорооны хуралдаанаар Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-иас ирүүлсэн санал, холбогдох дүрэм журмыг үндэслэн Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК-ийн худаг, сувагчлалын түрээсийн тарифийг ХХЗХ-ны 2007 оны 09 тоот тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулан хянан баталж, батлагдсан тарифийг  2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

“Бага оврын сансарын холбооны системийн зохицуулалт-VSAT”-ын баримт бичгийн төслийг хуралдаанаар авч хэлэлцээд, гишүүдийн  гаргасан саналыг тусган хорооны 2014 оны 12 тоот тогтоолын хавсралтаар батлан шийдвэрлэв.  

Хуралдаанаар тусгай зөвшөөрлийн ангиллыг шинэчлэн баталсан, телевиз олон суваг дамжуулах үйлчилгээ, телевиз радио, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, сувгийн үйлчилгээ, шуудангийн зарим төрлийн үйлчилгээний зах зээлд хийх зохицуулалтын цар хэмжээ, өрсөлдөөний нөхцөл байдал, орчины өөрчлөлтийг тусгах, ханш инфляцийн өсөлтийг тооцох, үйлчилгээ эрхлэх хил хязгаар зааг тогтоох зэргийг үндэслэн А,Б, В ангиллын зарим “Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцээд, тус хорооны 2011  оны 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд 2014 оны 13 тоот тогтоолын 1-5 дугаар хавсралтаар тус тус  нэмэлт, өөрчлөлтийг оруулан батлав. 

“Үүрэн холбооны үйлчилгээний чанарт мониторинг хийх судалгааны талаар танилцуулга”-ыг хэлэлцээд, төслийн судалгааны үр дүнг хэрэгжүүлэх арга хэмжээг хуралдааны тэмдэглэлээр холбогдох албадад үүрэг болгов. Түүнчлэн хуралдаанаар үүрэн холбооны үйлчилгээний чанарт мониторинг хийх судалгааны талаар танилцуулга, арга хэмжээний саналыг хэлэлцэн дэмжиж, Юу-Би-Дэ-Эм-Би ХХК (UB DMB) ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын тайланг авч хэлэлцээд хугацаатай даалгавар өгч, хорооны хуралдааны тэмдэглэл гаргалаа.        

Тус хуралдаанаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй болно.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2014-04-25

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/05/25
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы тархалтыг хэмжин хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2020 оны 1-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы тархалтыг хэмжин хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2020 оны 1-р улирлын тайлан
04.09
Улаанбаатар хотын утасгүй интернетийн 2.4 ГГц-ийн давтамж ашиглалтыг хэмжих хэмжилтийн 2020 оны 1-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн 2.4 ГГц-ийн давтамж ашиглалтыг хэмжих хэмжилтийн 2020 оны 1-р улирлын тайлан
04.09
Телевизийн хөтөлбөрийн туузан гарчигт хийсэн судалгаа
Телевизийн хөтөлбөрийн туузан гарчигт хийсэн судалгаа
04.09
ХХЗХ-нд 2020 оны 3 дугаар сард ирсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
ХХЗХ-нд 2020 оны 3 дугаар сард ирсэн санал, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
04.08
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
04.06
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагад санал авах тухай
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагад санал авах тухай
04.03
“МИНИЙ ГЭР – АЮУЛГҮЙ ОРЧИН” цахим захидлын уралдааны шалгаруулалтын дүн
“МИНИЙ ГЭР – АЮУЛГҮЙ ОРЧИН” цахим захидлын уралдааны шалгаруулалтын дүн
04.02
Салбарын 2019 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2019 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
04.01
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
04.01
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
04.01