Тусгай дугаар шинээр авах
ХХЗХ

Хүсэлт гаргагч

1.    Холбогдох журам, нөхцөл шаардлагатай танилцах

Хэрэв та тусгай дугаар ашиглан мэдээлэл, лавлах үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол холбогдох хууль, журам, зохицуулалтын чиглэл, нөхцөл шаардлага, төлбөр зэрэгтэй танилцах шаардлагатай.

Холбогдох журам, зохицуулалтын баримт бичигтэй энд дарж танилцана уу.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаа

2.    Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Тусгай дугаар авахаар хүсэлт гаргагч нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам”-ын дагуу өргөдлийн маягтыг бөглөн, уг маягтанд заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.  

Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаар шинээр авах маягтыг эндээс авна уу.

3.    Заавар, зөвлөгөө авах

Та өргөдлийн маягтыг бөглөх болон холбогдох нотлох баримт, материалуудыг бүрдүүлэхдээ асууж тодруулах, зөвлөгөө авах шаардлагатай бол тус хорооны холбогдох мэргэжилтэнтэй дараах хаягаар холбогдох, эсвэл биеэр уулзан зөвлөгөө авах боломжтой.

4.    Тусгай дугаарын хүсэлт хүлээлгэн өгөх

Хүсэлт гаргагч та дээрх дарааллын дагуу өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд бөглөж, холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлсэн гэж үзэж байвал хүсэлтээ тус хороонд өөрийн биеэр эсвэл шуудангаар ирүүлж болно.

5.    Хүсэлтийг шийдвэрлэх

Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам”-ын 4.6-д заасны дагуу тусгай дугаар олгох эсэх асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэн хариу мэдэгдэнэ.

Тусгай дугаар олгох шийдвэр гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Хэрэв тусгай дугаарын хүсэлтэд олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд холбогдох үндэслэл бүхий хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлнэ.

6.    Гэрээ байгуулах, төлбөр төлөх

Та тусгай дугаар олгох тухай шийдвэр хүлээн авсан бол журамд заасан хугацаанд ХХЗХ-ны дугаарлалт хариуцсан мэргэжилтэнтэй холбоо барьж, тусгай дугаар ашиглах гэрээг байгуулж, дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлнө.

Тусгай дугаар шинээр авах, хугацааг сунгуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42.4-т заасны дагуу тэмдэгтийн хураамж төлнө.

Тусгай дугаар ашиглах гэрээг талууд харилцан зөвшилцөж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан, төлбөр төлснөөр танд тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээг олгох болно.

Тусгай дугаар эзэмшигч

Та гэрээ байгуулсан өдрөөс тусгай дугаар эзэмшигч болж байгаа бөгөөд гэрээнд заасан хугацаанд гэрээ болон тусгай дугаарын нөхцөл шаардлага, стандартыг хангаж, ХХЗХ-ны тогтоол шийдвэр, бусад холбогдох хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Мөн тусгай дугаар эзэмшигч нь тусгай дугаар авснаас хойш 3 сарын дотор үйл ажиллагаагаа эхлэх ёстой ба эхлээгүй бол “Цахилгаан холбооны дугаар олгох журам”-ын 8.2.9-д заасны дагуу тусгай дугаар эзэмших эрхийг хүчингүй болгохыг анхаарна уу.

  1. Тусгай дугаар шинээр хүсэх маягт
  2. Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам
  3. Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт
  4. Дугаарын төлбөр
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/07/01
Мэдээ мэдээлэл
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД МЭДЭГДЭХ НЬ
Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь холбогдох хууль тогтоомж, журам, гэрээнд зааснаар шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд эхний жилийн төлбөрийг шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлсөн байх үүрэгтэй бөгөөд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг нийлүүлэх болсныг мэдэгдэж байна.
01.15
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
01.15
Телевиз, сувгийн дууны түвшний зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
Телевиз, сувгийн дууны түвшний зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
12.26
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 10, 11-р сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 10, 11-р сарын дүн мэдээ
12.26
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
12.26
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
12.26
МЭДЭГДЭЛ
Иргэний нисэхийн ерөнхий газар-ын дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг 1128хххх телефон дугаарлалт нь 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 22:00 цагаас 7128хххх болж өөрчлөгдөх болсныг мэдэгдье!
12.18
Гадаад сувгийн мэдээлэл
Гадаад сувгийн мэдээлэл
12.17
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
12.16