Радио давтамж, зохицуулалт, хяналтын газар
ХХЗХ
  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшихэд тавигдах шаардлагуудыг тогтоож  хэрэгжилтийг хянах
  • Радио төхөөрөмжийн баталгаажуулалтын техникийн нөхцөлийг тогтоох, судалгаа шинжилгээ хийх
  • Радио давтамжийн хуваарилалтын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх;
  • Тусгай хэрэглээний ангилалд ашиглагдах радио давтамжийн зурвасын хэрэгцээ, шаардлагыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж тодорхойлох;
  • Радио төхөөрөмж, радио давтамжийн ашиглалтын эрэлт, хэрэгцээ, үнийн судалгаа хийх, радио долгионы тархалт, цахилгаан соронзон зохицолдоо, түүний тооцоолох аргачлал, судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах;
  • Радио давтамжийн зурвасыг Үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгтийн дагуу хуваарилах;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.10-т, Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх зорилгоор дор дурдсан хяналт шалгалтыг явуулна:
  • радио хэрэгслийн давтамжийн тархац, цацралт, байршлын төлөв байдлыг тодорхойлох, шинжилгээ хийх, техникийн болон ашиглалтын стандарт, нормын шаардлагад хэр нийцэж байгааг хянах, тогтоох
  • болон улсын радио долгионы хяналтанд оролцох;
  • радио долгион ашиглагчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор хууль бус хэрэглэгчдийг илрүүлэх, үйл ажиллагааг нь зогсоох, импортоор оруулж байгаа радио төхөөрөмж олон улсын болон үндэсний стандартад нийцэж байгааг эсэхэд хэмжилт шалгалт хийх
  • радио долгионы тархалт нь хууль тогоомж,  эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчиж байгааг нотлох зорилгоор радио төхөөрөмжийн эх үүсвэрээс гарч буй чимээ шуугианы бичлэгийг хийж, судалгаа, шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт гаргах
  • хэрэглэгчийн гомдлын дагуу хэмжилт хийж зохицуулах
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2016/11/07
Мэдээ мэдээлэл
ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД МЭДЭГДЭХ НЬ
Тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь холбогдох хууль тогтоомж, журам, гэрээнд зааснаар шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд эхний жилийн төлбөрийг шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө төлсөн байх үүрэгтэй бөгөөд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд МОНГОЛ БАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг нийлүүлэх болсныг мэдэгдэж байна.
01.15
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 11 сар
01.15
Телевиз, сувгийн дууны түвшний зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
Телевиз, сувгийн дууны түвшний зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
12.26
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 10, 11-р сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны 10, 11-р сарын дүн мэдээ
12.26
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл
12.26
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
12.26
МЭДЭГДЭЛ
Иргэний нисэхийн ерөнхий газар-ын дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг 1128хххх телефон дугаарлалт нь 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 22:00 цагаас 7128хххх болж өөрчлөгдөх болсныг мэдэгдье!
12.18
Гадаад сувгийн мэдээлэл
Гадаад сувгийн мэдээлэл
12.17
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 11 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
12.16