Радио долгионы хяналтын төв
ХХЗХ

Байршил:  Сонгино хайрхан дүүрэг. 1-р хороо. Орбит

Станцын үүсэл, хөгжил

1934 он “Радио долгион хүлээн авах станц” нэртэйгээр  4 антенн, 2 хүлээн авагчтай анх байгуулагдсан. Тухайн үедээ одоогийнхоор Хан-Уул дүүрэгт цагаан хаалганы орчим байранд байсан байна.

1960 он 1959 онд  СнЗ-ийн 499-р тогтоолоор тус станцыг Улсын Радио Төвийн бүрэлдэхүүнд оруулан шинээр зохион байгуулж, ЗХУ-ын тусламжтайгаар шинэ тоног төхөөрөмжөөр өргөтгөн тоногложээ. Энэ үеэс одоогийн байрлалд  буюу Сонгино хайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Орбитод, станцын байр болон антенны төхөөрөмжийг барьж байгуулсан байна.

1992 он  МРТХЭГ-ын харьяанд “Техникийн Хянах алба” болон өөрчлөгдөж радио телевизийн станц, харилцааны станц болон радио долгионы хяналтыг хийж байв.

1997 он  Дэд Бүтцийн улсын хяналтын алба /Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөл/-ны харьяанд шилжив.

2002 он  ХХЗХороо байгуулагдахад бүрэлдэхүүнд нь шилжив.

2009 он  ХХЗХ нь Дэлхийн банктай хамтран Радио долгион хяналтын системийг нэвтрүүлж, Израйль улсын Тадиран компанийн тоног төхөөрөмжөөр тоноглов.

2014 он  БНСУ нь буцалтгүй тусламжаар Радио долгион хяналтын болон чиглэл хайгч суурин станцын тоног төхөөрөмжийг бэлэглэв.

            ХХЗХ нь өөрийн хөрөнгөөр зөөврийн хяналтын болон чиглэл хайгч станцыг нэмж авав.

Радио долгион хянах станц нь 2002 онд, Харилцаа холбооны зохицуулах хорооны харъяанд шилжиж ирсэн ба өнөөдрийг хүртэлх хугацаанд тус хороо “радио долгион хянах станц”ыг өргөтгөх, шинэчлэх арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж ирлээ.

  • 2002-2004 он: Дэлхийн цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу “Радио долгион хянах станц”-ийн хуучин хийгдэж байсан хяналтын үндсэн үүрэг, функцийг шинэчлэн зөвхөн хяналт тавьдаг байдлыг хэмжилт болон хяналтын үүрэгтэй болгон шинэчлэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Хяналтын инженер техникийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх ажлуудыг эхлүүлсэн юм.
  • 2005-2008 он: Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүжилтээр, хэмжилт болон хяналтанд ашиглаж буйтоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчлэх, зөөврийн болон бага оврын хэмжилтийн төхөөрөмжөөр хангах, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэх зэрэг хяналтын бааз суурийг бэхжүүлэх арга хэмжээг авч ажилласан юм.
  • 2009-2010 он: Дэлхийн банкны дэмжлэг, ХХЗХны хамтарсан санхүүжилтээр “Радио долгион хянах станц”-ыг шинэчлэх төсөл боловсруулан хэрэгжүүлж, хяналтын тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь шинэчилсэн ба олон улсын түвшинд хүрсэн суурин хяналтын станц, явуулын хяналтын станц, зөөврийн хяналтын гэсэн 3 төрлийн хяналтын станцтай болсноор анх удаа, Монгол улсад радио долгион ашиглан ажиллаж буй бүх тоног төхөөрөмжийг хянах чадавхийг техник технологи, боловсон хүчний хувьд бүрдүүлсэн. Төслийн хүрээнд хяналтын инженер, техникийн ажилтнуудыг Израиль улсад шинэ техникийн ашиглалт үйлчилгээний үйлдвэрлэлийн дадлага, сургалтанд хамруулсан.
  • 2011-2012 он: “Үндэсний спектрийн менежментийг боловсронгуй болгох” төслийг Дэлхийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлсэн ба төслийн үр дүнд радио долгионы хуваарилалт, бүртгэл, олголт, хяналтын үйл ажиллагаа бүрэн олон улсын түвшинд хүрэх юм. Мөн хугацаанд инженер техникийн ажилтнуудыг жил бүр гадаад дотоодын сургалтанд хамруулан ажиллаж байна.

Үйл ажиллагаа

  • Бүтэц, зохион байгуулалт

  • Үндсэн үйл ажиллагаа:
    • Радио давтамжийн зурвасын эзлэмжийг тодорхойлох  хэмжилтийг хийх
    • Зэргэлдээ суваг хоорондын харилцан нөлөөлөл, зурвасын гаднах цацаргалт болон  интермодуляцын шалтгааныг тогтоох
    • Оронгийн хүчлэгийн хэмжилт хийх
    • Хууль бус хэрэглээг илрүүлэх, зөвшөөрөлгүй станцуудыг тодорхойлох
    • Бүх  төрлийн нэврүүлэгчийн техникийн үзүүлэлтэнд хяналт тавих
    • Харилцан нөлөөллийг шалгаж шийдвэрлэх
    • Сувгийн эзлэмжийг тодорхойлох
    • Зөвшөөрөлгүй хэрэглэгчдийг ялган тогтоох
    • Зөвшөөрөгдсөн параметрүүдээс хэрхэн хазайсныг   шалгах

 

  • Хяналт, шалгалтын ажлыг явуулж буй хэлбэр
    • Үндсэн ажил  үүргийн хүрээнд
    • Төлөвлөгөөт ажлын хүрээнд
    • Төлөвлөгөөт бус хяналтын хүрээнд
    • Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлын дагуу

Тоног төхөөрөмж

  • 1960 онд үүсгэн байгуулагдсан долгион хүлээн авах станцын тоног төхөөрөмжүүд

  • 2009 онд шинээр суурилуулсан суурин, хөдөлгөөнт, зөөврийн  долгион хянах станцын тоног төхөөрөмжүүд

Суурин станц (FMS)                       

  • Давтамжийн хязгаар: 300kHz – 3GHz,
  • Хяналт хийх
  • Чиглэл хайх
  • Зурвас эзлэмж
  • Дохионы хэмжилт,

Хөдөлгөөнт станц (MMS)

  • Давтамжийн хязгаар: 20MHz - 26.5GHz,
  • Хяналт хийх
  • Чиглэл хайх
  • Зурвас эзлэмж
  • Дохионы хэмжилт,

Зөөврийн станц (PMS)                                                      

  • Давтамжийн хязгаар: 20MHz – 26GHz,
  • Гараар чиглэл хайх

        Оронгийн хүчлэг хэмжих, Зурвасын хэмжилт

 

 

 

 

 

 

 

  • 2014 онд БНСУлсын тусламжаар шинээр суурилуулсан зөөврийн  (TMDFS) долгион хянах станцын тоног төхөөрөмжүүд

  • Улаанбаатар хот дахь хяналтын болон чиглэл хайх станцуудын байршил

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/04/24
Мэдээ мэдээлэл
Мэндчилгээ
Мэндчилгээ
05.28
Үүрэн холбооны 3G сүлжээний 1920-1935 МГц давтамжийн зурваст DECT 6.0 утасгүй телефон аппарат ашиглан нөлөөлөл үзүүлж байсан иргэдэд хийсэн хэмжилт шалгалтийн тайлан
DECT 6.0 утасгүй телефон аппарат ашиглан нөлөөлөл үзүүлж байсан иргэдэд хийсэн хэмжилт шалгалтийн тайлан
05.27
Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээний талаар мэдээлэл
Монгол Улсын "Харилцаа холбооны тухай" хуулийн 9.1.11, "Радио долгионы тухай" хуулийн 5.2.3-д тус тус заасан Харилцаа холбооны зохицуулах хорооны (цаашид ХХЗХ гэх) бүрэн эрхийн хүрээнд үндэсний радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалтын зохицуулалт, удирдлагыг хэрэгжүүлдэг бөгөөд тус хорооноос иргэн, хуулийн этгээдэд олгосон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоож мөрдүүлдэг болно.
05.26
ICT EXPO 2015 үзэсгэлэнгийн арга хэмжээ эхэллээ
Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран жил бүр зохион байгуулдаг мэдээлэл, харилцаа холбооны салбарын ICT EXPO 2015 үзэсгэлэн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ.
05.22
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болов. Уг хуралдаанаар нийт 5 асуудлыг хэлэлцэн 3 тогтоолыг баталж, хуралдааны 3 тэмдэглэлийг тус тус гарган шийдвэрлэсэн.
05.22
Програм хангамжийн инженерчлэлийн багц үндэсний стандарт батлагдав
Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар иргэний нисэх, механик, үйлдвэрлэлийн техник, байгаль орчин, хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр шинээр боловсруулсан, шинэчилсэн 23 үндэсний стандартын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
05.22
Жилийн тайлан 2014
Жилийн тайлан 2014
05.20