Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага
ХХЗХ

Монгол ТВ санаачлан Монголын телевизүүдийн холбоо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Харилцаа Холбооны зохицуулах хороо хамтран Монголын телевизүүдийн чуулганыг анх удаа “Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага” 2014 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү чуулганд Монголын телевизүүдийн холбоо ,Оюуны өмчийн газар, АНУ-ын элчин сайдын яам,  “Максима Консалтинг” ХХК, “Юнител” групп зэрэг тус салбарын байгууллагууд болон үйл ажиллагаа эрхэлж буй телевиз, сувгуудын төлөөлөл оролцлоо.  Чуулганы үеэр Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа “Телевизийн шинэчлэл улсын хөгжилд”,  ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулсан бол “Максима консалтинг” компанийн Судалгаа хариуцсан захирал Я.Хишигсүрэн “Монголын телевизийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл танилцууосан юм.  ХХЗХ-ноос телевизүүдийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр олон журам баталсны нэг нь зохиогчийн эрхийг хүндэтгэн, энэ эрхийг зөрчихгүй байх явдал юм. Үүнтэй холбогдуулан Монголын оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн дарга Д.Дэлгэрцоо зохиогчийн эрхтэй холбоотой хуулийн заалтууд, эдгээрийн мөрдөлт ямар түвшинд байгааг мөн танилцууллаа.

Энэхүү чуулган нэг талаасаа дэлхийн томоохон студийн төлөөлөгчид оролцож байгаагаараа онцлог бөгөөд Warner Bros, Disney, Sony, Bomanbridge, IMG, ITV, Endemol компаний бие төлөөлөгчид ямар төрлийн нэвтрүүлэг, контентийг ямар хүн хүчээр бэлтгэдэг болохоо хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан нь олны сонирхлыг татаж байлаа. Тэдний зүгээс Монголын үзэгчдийн хүсэл сонирхолд нийцэхүйц контентийг монголын телевизүүдэд санал болгох, тэр дундаа дэлхий дахинд тухайн орны хэв маягт зохицсон хэлбэрээр гаргадаг цэнгээнт, энтертайнмент нэвтрүүлгүүд, цувралуудыг Монгол улсад “нутагшуулах” боломж байгаа талаар ярилцсан.

Нөгөөтэйгүүр энэ салбарт үйлчилгээ эрхлэгчдийн эдийн засгийн боломж, өрсөлдөх зах зээл болоод үзэгчдэд хүргэж буй контент буюу агуулгын чанарын асуудал зэрэг олон тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй тухай хэлэлцүүлгүүдийн үеэр халуун яриа, шүүмжлэл өрнүүлсэн. Салбарын хувьд 2014 оныг Эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлаад байгаа бөгөөд үүнд шинээр Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлуулахаар төслийг бэлтгэж эхлээд байгаа юм.  Энэ  хууль нь цаашид эдгээр телевиз, сувгууд, контент бүтээгчид, нийлүүлэгчид, бодлого гаргагч байгууллага болон зохицуулах байгууллага хоорондын хамаарал, үүрэг хариуцлагыг тодорхойлж чадахуйц байх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд уг хуулийн төсөлд тус салбарын төлөөллүүд саналаа идэвхтэй тусгаж ажиллахыг эцэст нь уриаллаа.

Илтгэлүүд:

Байгууллага Сэдэв Илтгэгч

МТШХХГ

Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд

Ц.ЖАДАМБАА - Телевизийн шинэчлэл улсын хөгжилд

ХХЗХ

Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт Б.БАЛГАНСҮРЭН - Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт
"Боманбридж" Студи Сония Флек - "Боманбридж" Студи
Сония Флек - Боманбридж" Студи
Сония Флек - Боманбридж" Студи
Сония Флек - Боманбридж" Студи
Сония Флек - Боманбридж" Студи

Сония Флек - "Боманбридж" Студи

"Ред Эрроу" Студи Ян Хе - Ред Эрроу Студи Ян Хе - Ред Эрроу Студи
Оюуны өмчийн газар ДР. Майкл Ричмонд & Г.Түвшинзаяа- Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар ДР. Майкл Ричмонд & Г.Түвшинзаяа- Оюуны өмчийн эрхийг хамгаалах талаар
"Уорнер Брос" Студи Бэй Бэй Фан - "Уорнер Брос" Студи Бэй Бэй Фан - "Уорнер Брос" Студи
"Эндемол Ази" Студи Саския Ван Льер - Эндемол Ази" Студи Саския Ван Льер - Эндемол Ази" Студи
Б.Жаргалан Б.Жаргалан - Холливудын кино нийлүүлэлт, борлуулалт Монголд Б.Жаргалан - Холливудын кино нийлүүлэлт, борлуулалт Монголд
"Ай Эм Жи" Студи Карен Ен - Ай Эм Жи Студи Карен Ен - Ай Эм Жи Студи
"Сони Пикчерс Телевижн" Студи Дай Хуан - Сони Пикчерс Телевижн Студи
Дай Хуан - Сони Пикчерс Телевижн Студи
Дай Хуан - Сони Пикчерс Телевижн Студи
Оюуны өмчийн газар Д.Дэлгэрцоо - Оюуны өмчийн салбарын эрх зүйн зохицуулалт Д.Дэлгэрцоо - Оюуны өмчийн салбарын эрх зүйн зохицуулалт
Я.Хишигсүрэн Я.Хишигсүрэн - Монголын телевизүүдийн өнөөгийн байдал Я.Хишигсүрэн - Монголын телевизүүдийн өнөөгийн байдал
Дэйвид Као Дэйвид Као - Технологийн шийдэл, боломжууд Дэйвид Као - Технологийн шийдэл, боломжууд
Петр Марки  Петр Марки - Азийн медиа болон энтертайнмэнт салбар: Цахим эринд амжилт гаргах нь Петр Марки - Азийн медиа болон энтертайнмэнт салбар: Цахим эринд амжилт гаргах нь
С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/05/14
Мэдээ мэдээлэл
“ЗАХИДАЛ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны дүн гарлаа
“ЗАХИДАЛ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ” сэдэвт захидал бичлэгийн улсын уралдааны дүн гарлаа
11.13
“Шуудангийн салбарын зохицуулалт- 2018” зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2018” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөн
11.13
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
Монгол улсад ашиглагдах радио холбооны тоног төхөөрөмжүүд тохирлын баталгаанд заавал хамрагдана
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 9 дугаар сарын дүн мэдээ
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2018 оны 9 дугаар сарын дүн мэдээ
11.05
“Цахим орчин зөв болГоё”-Цахим орчны зүй зохистой хэрэглээг бий болгоё уриатай аян эхэллээ.
ЗГХЭГ, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Цагдаагийн ерөнхий газар хамтран олон нийтэд цахим орчны зүй зохистой хэрэглээг сурталчлах, нөлөөллийн ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ аяныг 11 дүгээр сарын 01-ээс эхлүүлж байна. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талын ажлыг зохион байгуулахаас гадна цахим орчинд ЭЕРЭГ МЭДЭЭНИЙ давлагааг өрнүүлж, цахим орчны зүй зохистой хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх юм.
11.03
Мониторингийн 2018 оны 8,9 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2018 оны 8,9 дүгээр сарын тайлан
10.30
Телевизийн мониторингийн жилийн тайлан 2017 он
Телевизийн мониторингийн жилийн тайлан 2017 он
10.26
Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө
Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг
10.26