Тоон телевизийн нэвтрүүлгийг агаараас (эфирээс) шууд хүлээн авах тухай
ХХЗХ

     

      АНТЕНН

      ТЕЛЕВИЗОР

      ХҮЛЭЭН АВАХ ТӨХӨӨРӨМЖ

 

ШИЛЖИЛТЭНД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад дециметрийн долгионы телевизийн энгийн антенныг ашиглаж болно. Антенна нь гадна эсвэл тасалгааны антенна байж болно. Антеннаар хүлээн авч байгаа дохио нь радио телевизийн станцаас  аль хир алслагдсанаас хамаарч хэрэглэгч бүрт өөр байна.

Эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад  хэрэглэгч нь DVB-T2/MPEG-4 стандарт, multiple PLP горимыг дэмждэг тоон тюнертэй телевизор эсвэл DVB-T2 тюнертэй тоон хүлээн авах төхөөрөмж (set-top box) , түүнд холбогдож ажиллах энгийн аналоги телевизортой байна.

DVB-T(анхдагч) стандартын сигнал хүлээн авах төхөөрөмж нь DVB-T2 стандартыг дэмждэггүй бөгөөд нэмэлт төхөөрөмж тавих шаардлагатай болдгийг анхаарна уу.

Нэмэлт мэдээллийг лавлах мэдээллийн 304257 дугаараас авна уу.

АНТЕННА

Одоо хүн амын дийлэнхи хэрэглэж буй телевизийн хүлээн авах гадна антеннууд нь метрийн долгионд зориулагдсан байдаг бол эфирийн телевизийн тоон дамжуулалт нь дециметрийн долгионы цараанд хийгдэнэ. Тоон программыг найдвартай хүлээж авахын тулд дециметрийн долгионы антенныг ашиглана.

Метрийн ба дециметрийн диапазон дахь долгион тархалтын ялгаа юунд орших вэ?

Эфирийн телевизийн сигналыг  48МГц-862МГц дэх давтамжийн зурваст хэт богино долгионы (УКВ) тусламжтайгаар дамжуулдаг. Давтамжийн зурвас нь 2 бүлгийн 5 диапазонд хуваагддаг :

  • Метрийн диапазон (МВ)буюу VHF хуваарьт  I,II.III (47-180МГц)
  • Дециметрийн диапазон(ДМВ) буюу UHF хуваарьт  IV,V(470-862МГц)

Дэлхийн улс орнуудад эфирийн телевизийн сувгуудын хуваарилалт хийсэн байдал нь ялгаатай байдаг ч манай улсад мөрдөж буй стандартаар метрийн хуваарьт 1-ээс 12-р суваг, дециметрийн хуваарьт 21-ээс  60-р сувгууд багтдаг.

Хэрэв таны телевизор DVB-T2 тоон хүлээн авагчтай бол та антенны салаалагч аваад одоо хэрэглэж буй кабелийн аналог телевиз болон эфирийн тоон телевизийг хүлээн авах  ДМВ-ийн антенныг залгаж болно. Жишээ нь:

Хэрэв та хувийн байрандаа амьдардаг бол антеннаа дээвэр дээр, балкон дээр, цонхны хүрээ , ханан дээрч суурилуулж болно. Антенныг суурилуулахад мачта, кронштейн хэрэгтэй болно. Мачтанд 40-50мм –ийн диамертэй металл труба-г ашиглаж болох бөгөөд салхинд ганхахгүй бат бөх суурилуулах шаардлагатай. Теле сигналыг хамгийн сайн чанартай  хүлээж авах байршил дээрээ антенныг эргүүлэн тохируулж  кронштейны тусламжтайгаар бэхэлнэ. Антенныг дээвэр дээр  байрлуулахад телесигналыг хамгийн сайн хүлээн авч байгаа дурын байршлыг сонгоно.

Эфирийн телевизийн сигналыг  хүлээн авах антенны жишээг зургаар үзүүлэв.

Эфирийн тоон телевизийн сигналыг антеннгүйгээр чанар сайтай хүлээн авч болох уу?

Хэрэв та нэвтрүүлэгчид ойр зайд, шууд харагдах орчинд байгаа, сигнал нь чанар сайтай, тогтвортой байгаа тохиолдолд антенна хэрэглэхгүй байж болно. Антенныг кабель утасны хэсгээр орлуулж болно.

ТЕЛЕВИЗОР

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд ажиллаж буй аналоги телевизор нь эфирийн тоон телевизийн сигналыг хүлээн авахад тохирохгүй юм. 

Эфирийн тоон телевизийн сигналыг хүлээн авахад  өөртөө DVB-T2/MPEG-4 стандарт, MULTIPLE PLP горимыг дэмждэг тоон тюнертэй телевизор эсвэл DVB-T2/MPEG-4 стандартыг дэмжих тоон хүлээн авах төхөөрөмж, түүнд холбогдож ажиллах энгийн аналоги телевизорын аль нэгийг авах бөгөөд дециметрийн долгионы антенна ашиглана. Антенна нь нийтийн /коллектив /эсвэл хувийн антенна байж болно. Эфирийн тоон телевизийн сигналыг хүлээн авахдаа  өөрийн телевизор ба/эсвэл хүлээн авах төхөөрөмжийн ашиглалтын зааврын дагуу тохиргоог хийнэ.

Тохиргоо хийх ерөнхий зөвлөмж:

  • Антенны кабелийн төгсгөл дэх залгуурыг телевизортоо(хэрэв өөртөө тюнертэй телеевизор бол ), эсвэл тоон хүлээн авах төхөөрөмжинд  залгана.
  • Сувгийг автоматаар хайгч цэсээр хайх-энэ үед эфирийн тоон харгалзах суваг сонгогдох бөгөөд сувгийн хайлтыг гар горимоор хийх тохиолдолд сувгийн давтамжийг зааж өгнө.(жишээ нь: телевизийн 35-р сувгийн давтамж нь 685 МГц г.м)
  • Ихэнх тоон телевизор, хүлээн авах төхөөрөмж нь сигналын түвшин ба чанарыг тодорхойлдог индикатортай байдаг. Энэ нь таны антенны хамгийн зөв байршлыг тогтоох зориулалттай.

Хөдөө орон нутагт эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгч нэвтрүүлэгчээс алслагдсан байрлалд байж болох тул өсгөлтийн коэффициент өндөртэй, дециметрийн долгионы гадна антенныг хэрэглэх бөгөөд аль болох өндөрт байрлуулах шаардлагатай.

Монголын зах зээл дээр борлуулагдаж буй телевизорууд нь DVB-T2 стандартыг дэмжих эсэх талаар баталгаат мэдээллийг шалгахыг зөвлөж байна.

ХҮЛЭЭН АВАХ ТӨХӨӨРӨМЖ

Эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авахад дециметрийн долгионы антенны зэрэгцээ эфирийн тоон телевизийн хүлээн авах төхөөрөмж  хэрэглэгдэх бөгөөд декодер, ресивер, set-top- box гэсэн нэршилтэй байдаг.  

Эфирийн тоон хүлээн авагч ба аналоги телевизорын оронд  тоон нэвтрүүлгийн  DVB-T2 стандартыг дэмжин ажилладаг, орчин үеийн тоон телевизор хэрэглэж болно.

Гагцхүү эфирийн тоон телевизийн сүлжээ ашиглалтанд орохоос урьтаж тоног төхөөрөмж  худалдан авахыг яарахгүй байхыг зөвлөе.

Таны оршин суугаа сум, дүүрэг, хороо/баг-т эфирийн тоон телевизийн нэвтрүүлэг орох хүртэл хүлээзнэн худалдан авах гэж байгаа тоног төхөөрөмжөө шалгаж үзэх нь чухал.

Эфирийн тоон телевизийн хүлээн авах төхөөрөмж (декодер, ресивер,set-top- box-STB) нь эфирийн тоон сигналыг хүлээн авч таны аналоги телевизор руу дамжуулах зориулалттай авсаархан төхөөрөмж бөгөөд түүнийг худалдан авахдаа дараахи зүйлийг тодруулах шаардлагатай:

  • Төлбөртэй үйлчилгээнд хэрэглэгддэг смарт картыг уншиж таних боломжтой  эсэх (CAM-модуль)
  • USB (universal service bus)-оролтоор бичлэг хийх, унших боломжтой эсэх
  • Өндөр тодрол(HD-high definition)-той телесувгуудыг хүлээн авах боломжтой эсэх г.м

Мэдээж хүлээн авах төхөөрөмжийн  техникийн боломж  үнэ өртөгт тусах нь ойлгомжтой.

Танд  хүлээн авах төхөөрөмжийн засвар үйлчилгээний төв байгаа эсэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөе.

DVB-T2 хүлээн авах төхөөрөмж нь  эфирийн тоон телевизийн нэвтрүүлгүүдийг хэрэглэгч одоо хэрэглэж байгаа аналоги телевизороо ашиглан үзэх боломжийг олгох бөгөөд тохиргоо, болон суурилуулалт нь тусгайлсан дадлага, мэдлэг шаарддаггүй , ямар ч хэрэглэгч ашиглахад хялбар бөгөөд тохиромжтой.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2015/05/26
Бусад мэдээлэл
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26
Шуудангийн үйлчилгээний стандартууд шинэчлэгдлээ
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар шуудангийн үйлчилгээний стандартуудыг шинэчлэх ажлыг ХХЗХ-ны ШЗГ-аас хийж гүйцэтгэлээ.
08.21
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
Стандарт боловсруулагчдад сургалт зохион байгууллаа
2018-2019 онд шинээр болон шинэчлэн боловсруулахаар батлагдсан стандартуудын боловсруулагчдад СХЗГ-тай хамтарч сургалт 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа
07.22
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
07.22