Эфирийн тоон телевизийн давуу тал нь төр засгийн бодлогоор үзүүлэх багц сувгуудыг үнэгүй үзэх бөгөөд цаашид үзүүлэхээр төлөвлөж буй өндөр тодролтой (HD TV) формат бүхий телесувгуудын шинэ багцыг үзэх боломж, уламжлалт телевизүүдээс ялгагдах шинэ үйлчилгээнүүд (тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй онцгой байдлын үед зарлан мэдээлэл хийх, цахим засгийн газарт холбогдох олон төрлийн шинэ үйлчилгээ)-ийг хүртэх боломжийг бүрдүүлэх юм..
Дэлхий зах зээл дээр Samsung, Phillips зэрэг олон үйлдвэрлэгч өөртөө DVB-T2 стандарт декодертой телевизоруудыг үйлдвэрлэж эхэлсэн.
Телевизийн сигналын энгийн тв нэгтгэгчийг хэрэглэж болно.
Төр засгаас хэрэгжүүлж буй зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад оршин суугчид тодорхой тооны телесувгийг тоон технологиор “чанар”-тай, үнэгүй дамжуулан хүргэх нийгмийн хамгийн чухал асуудлыг шийдвэрлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ асуудлыг одоо байгаа аналоги технологийн суурин дээр хийх нь өртөг өндөртэй, радио давтамжийн хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалан хэргэжүүлэх бараг боломжгүй юм. Эфирийн тоон телевизийг иргэдэд хүргэснээр 2 .8 сая иргэний нийгмийн тэгш бус байдлыг арилгаж амьдралын чанарыг сайжруулах болно.
2013 оны 6 сарын байдлаар (кабелийн) тоон телевизийн хүлээн авах төхөөрөмж нь 68 000-аас 90 000 төгрөгийн үнэтэй байгаа. Эфирийн тоон телевизийн хамрах газар нутаг ихсэхийн зэрэгцээ өөр олон загварын DVB-T2/MPEG-4 стандартын хүлээн авах төхөөрөмж зах зээл дээр нийлүүлэгдэж тэр нь үнийг буурахад хүргэх нь гарцаагүй.
Энгийн аналоги телевизортоо DVB-T2 / MPEG-4 стандартын хүлээн авах төхөөрөмж(декодер)-ийг залгаснаар эфирийн тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломж бүрдэх юм.
Эфирийн тоон телевизийг үзэхийн тулд DVB-T2 / MPEG-4 стандартыг дэмждэг телевизор байхад л хангалттай.
DVB-T2 стандартыг хэрэглэснээр сувгийн дамжуулах чадвар DVB-Т стандарттай харицуулахад 10Мbps–ээр нэмэгдэнэ. Мөн цаашид шинэлэг олон үйлчилгээг хэрэгэлэгчид хүргэх өргөн боломж нээгдэх юм.
Олон давхар орон сууцны барилгын дээвэр дээрх нийтийн антенна нь байрны СӨХ-ийн эзэмшилд байдаг. Антенны засвар, суурилуулалтыг СӨХ нь өөрийн ИТА–наар эсхүл өөр туслан гүйцэтгэгчээр хийлгэж болно.Манай орны нөхцөлд орчин үеийн орон сууцны барилгууд нийтийнзориулалтын гадна антенна огт суурилуулахгүй , зөвхөн олон сувгийн кабелийн эсвэл интернэтийн үйлчилгээнд зориулагдсан шилэн кабелийг татаж оруулж байна.
Эфирийн тоон телевизийн үйчилгээг орон даяар хүргэх үүргийг Радио Телевизийн Сүлжээний Газар УТҮГ, орон нутагт түүний салбар хүлээсэн.
Эфирийн тоон телевизийн үйчилгээг хэрхэн хүртэх вэ?
Эфирийн телевизийг тоон системд шилжүүлэх төлөвлөгөө
Засгийн газрын зорилтот хөтөлбөр