РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
 
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрүүдэд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгжид 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 3 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дохионы түвшин хангалтгүй байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 88.8 Икод ХХК 540/FM 172
3 89.3 Сета тех ХХК 22800193
4 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
5 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
6 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
7 91.7 Хэмнэлт долгион ХХК 491/FM160
8 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
9 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
10 94.5 Монкаст радио ХХК 12800188
11 95.1 Шүхэр ТББ 408/FM138
12 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
13 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
14 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
15 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
16 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
17 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
18 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
19 100.1 РФ ХХК 051/FM37
20 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
21 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
22 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
23 102.5 Бадруун ХХК 008/FM02
24 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
25 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
26 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
27 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
28 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
29 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13
30 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

*-РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч 98.5 МГц РӨН-ийн дохионы түвшин хангалтгүй байна.

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

 

Давтамж

Эзэмшигч

Тусгай зөвшөөрлийн дугаар

1

96.3*

"Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ

294/FM102

2

102.1

Эм эс жи эм ХХК

555/FM186

3

104.0

Ви Өү Эм ХХК

253/FM73

4

105.5

Чугу ХХК

022/FM05

*-Давтамжийн модуляцтай дохионы төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ±2 кГц-ээс хэтэрсэн "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ-ын 96.3 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны  өдрийн хооронд хийгдсэн 17197 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/03/23
Мэдээ мэдээлэл
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК 06/1387
07.02
Олон улсын стандартуудыг орчуулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг орчуулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
07.02
Мэдэгдэл
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
07.01
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 5 дугаар сарын тайлан
06.26
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.25