Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлж байна тусгай зөвшөөрлийг цуцлах тухай анхааруулга
ХХЗХ

Харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэгчид нь холбогдох хууль тогтоомж, журам, тусгай зөвшөөрлийн гэрээнд зааснаар өөрийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний хөлс болон радио давтамж ашиглалтын эхний жилийн төлбөрийг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор, ээлжит жилүүдийн төлбөрийг хүчинтэй хугацааны туршид жил бүр тухайн зөвшөөрлийн жил дуусахаас 30 хоногийн өмнө төлсөн байх үүрэгтэй.

Тус хорооны хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 61 тоот тогтоолоор энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн болно. Энэ хугацаанд төлбөрөөтөлж зөрчлөө арилгаагүй зөвшөөрлүүдийг Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.1, 25.2.10, Радио долгионы тухай хуулийн 18.1.2 заалтыг үндэслэн ХҮЧИНГҮЙ болгож холбогдох өр төлбөрийг шүүхийн байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлэх тухай МЭДЭГДЭЛ болон Захиргааны ерөнхий хуулийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу СОНСОХ ажиллагааг үүгээр явуулж байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 15.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг Зохицуулах хороо хариуцахгүй болно.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/03/13
Мэдээ мэдээлэл
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27