ТЕЛЕВИЗ,РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД Анхааруулга хүргүүлэх тухай
ХХЗХ

Та бүхэн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг  цаг алдалгүй шуурхай хүргэх арга хэмжээ авч ажиллаж байгаад талархаж байна.

Монгол Улсад Коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоол, 3 дугаар сарын 10-ны хуралдаанаас өгсөн чиглэл болон Улсын онцгой комиссын 3 дугаар сарын 10-ны хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу дараах анхааруулгыг хүргүүлж байна.

  1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан шуурхай үнэ төлбөргүй дамжуулахыг үүрэг болгосонтой холбогдуулан эрх бүхий газраас хүргэж байгаа мэдээлэл, сэрэмжлүүлгийг цаг алдалгүй, үнэ төлбөргүй хүргэж байх;
  2. Иргэддээ бодитой мэдээлэл хүргэж байх, мэдээллийг нэг урсгалаар, албан ёсны нэг цэг, эх сурвалжаас (Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комисс) гаргасан мэдээлэл, халдвараас урьдчилан сэргийлэх, анхааруулах мэдээллийг хүргэх, Коронавирусийн халдвар, тархалтын талаарх олон нийтийг төөрөгдүүлсэн худал, ташаа, мэдээ мэдээлэл тараахгүй байх талаар анхаарч, арга хэмжээг тогтмол авч ажиллана уу.

Улсын онцгой комиссын хуралдаанаас хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл түгээсэн тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/03/13
Мэдээ мэдээлэл
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27