"ОСДҮЭ-ИЙН ХОЛБОЛТЫН НӨХЦӨЛ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР"-ын төсөлд санал авч байна
ХХЗХ

ОСДҮЭ ТЕЛЕВИЗ ХООРОНД ХОЛБОЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЗӨВЛӨМЖ,

ОСДҮЭ-ИЙН ХОЛБОЛТЫН НӨХЦӨЛ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАРын төсөлд санал авч байна.

Тус хорооноос 2019 оны 11 сард “Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам”-ын 2.5 заалтын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийг олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч (ОСДҮЭ) -дийн  хүрээнд зохион байгуулан ажиллаж, тодорхой ажлуудыг гүйцэтгэлээ. Тус журмын 2.5-д заасны дагуу ОСДҮЭ нь холболтын нөхцөл, гэрээний загварыг гаргаж, тус хороонд хянуулан нээлттэй зарлах үүрэг хүлээдэг. Харин Харилцаа холбооны тухай хуулийн 22.3-д заасны дагуу холболтын зааглах цэгийг Зохицуулах хороо тогтоох ба энэ үүргээ дээр дурдсан журмын дагуу хэрэгжүүлдэг. 

            Ажлын хэсгийн зорилго нь ОСДҮЭ болон телевиз хооронд холболтын гэрээний нөхцөл, зааглах цэгийг тодорхой, нээлттэй болгох, журамд нийцүүлэх юм. 

            Ажлын хэсгийн хүрээнд Зохицуулах хорооноос холболтын нөхцөл, гэрээний загварыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, зөвлөмж гаргасан бөгөөд дараагийн шатанд ОСДҮЭ бүр өөрсдийн холболтын нөхцөл, гэрээний загварыг боловсруулан тус хороогоор хянуулан баталж, вэб хуудсандаа нээлттэй байршуулах юм.

            Зохицуулах хорооноос гаргасан зөвлөмжийн төсөлтэй танилцаж, саналаа 2020.04.03-ны дотор info@crc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

2020-03-03

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/03/05
Мэдээ мэдээлэл
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27