Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 02 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 02 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болов.

Тус ээлжит бус хуралдаанаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төсөл”-ийн тухай (эцсийн найруулгын төсөл); Тусгай зөвшөөрлийн эрхийн төлбөрийн тухай; Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай; Бусад (Хорооны 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлагад залруулга хийх талаар танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төсөл; Тогтоолын холбогдох хэсгийг цуцлах тухай) зэрэг нийтдээ 5 асуудлыг хэлэлцэн хорооны тогтоол, тэмдэглэлийг батлан шийдвэрлэв. Уг хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 3 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар болон удирдамж, чиглэлийг холбогдох газар, хэлтсийн удирдлагад даалгав.

Зохицуулах хорооны 2019 оны ээлжит 12 дугаар хуралдаанаас “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны төсвийн төлөвлөгөөний төсөл”-ийг зарчмын хувьд дэмжиж, ажлын шугамаар зарим нэмэлт санал, зөвлөмжийг тусган эцсийн найруулгыг гишүүдэд танилцуулан батлахаар шийдвэрлэсэн юм. Энэхүү шийдвэрийн дагуу хорооны дарга, гишүүдээс өгсөн чиглэл, зөвлөмж болон гарсан саналыг тусган “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төсөл”-ийн тухай (эцсийн найруулгын төсөл) боловсруулж, тус хорооны 2019 оны ээлжит бус 02 дугаар хуралдаанд хэлэлцүүлсэн болно. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.16 дах заалт, Засгийн газрын 2016 оны 268 тоот тогтоолоор баталсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.2 дах заалтыг  тус тус үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ээлжит бус 02 дугаар хуралдааны “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, орлогын төлөвлөгөө, зардал, 2021-2022 оны төсвийн төсөөллийг батлах тухай” 60 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”, 2 дугаар хавсралтаар “ХХЗХ-ны 2020 оны орлогын төлөвлөгөө”, 3 дугаар хавсралтаар “ХХЗХ-ны 2020 оны зардлын төлөвлөгөө”, 4 дүгээр хавсралтаар “ХХЗХ-ны 2020 оны хөрөнгө оруулалтын зардал”, 5 дугаар хавсралтаар “ХХЗХ-ны 2020 оны хөтөлбөр, арга хэмжээний зардал”, 6 дугаар хавсралтаар “ХХЗХ-ны 2020 оны үйл ажиллагааны зардал”, 7 дугаар хавсралтаар “ХХЗХ-ны 2021-2022 оны төсвийн төсөөлөл”-ийг тус тус батлав. Уг тогтоолын хавсралтаар баталсан Хорооны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж, батлагдсан зардал төсвийг зориулалтын дагуу зарцуулан тухай бүр гүйцэтгэлийг тайлагнан ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д даалгав.

Тус хорооны ЗУХАГ-аас Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл, 20 дугаар зүйлийн 20.2.10 заалт болон “Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний ажлын хүрээнд “Жилийн эцсийн санхүүгийн тайланд хийгдэх залруулгын тухай” танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төсөл, хавсралт жагсаалтыг ЗУХАГ-аас боловсруулан тус хуралдаанд хэлэлцүүлэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар, тус хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Дансны авлагын талаар авах арга хэмжээний тухай” 20 дугаар хуралдааны тэмдэглэл гаргахаар шийдвэрлэв. Уг хуралдааны тэмдэглэлд, хавсралтад заасан “2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дансны авлагад залруулга хийх тусгай зөвшөөрлийн жагсаалт”-д байгаа 2019 онд хугацаанаас өмнө цуцалж, хүчингүй болгосон нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны тооцогдсон төлбөрөөс нийт 122 тусгай зөвшөөрлийн 72,03 сая төгрөгийн дүн бүхий төлбөрийг тухайн тайлант жилийн авлагаар тооцсон дүнгээс буцаах залруулга хийх арга хэмжээг авах; уг хуралдааны тэмдэглэлийн хавсралтад заасан тусгай зөвшөөрлийн жагсаалтын дагуу авлагыг залруулан тайлагнах арга хэмжээ авах зэрэг болно.

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.3 дах заалт (заасан хугацаанд тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн гэрчилгээний төлбөрөө төлөөгүй бол 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно)-ыг зөрчсөн; 2019 онд өр төлбөрийг барагдуулах тухай албан тоот, нэхэмжлэхийн хамт удаа дараа илгээсэн боловч өр төлбөрөө төлөөгүй; өр төлбөрөө төлөх тухай гэрээний үүргийг сануулж удаа дараа албан телефон утсаар мэдэгдсэн; төлбөрийн үлдэгдэлтэй зөвшөөрөл эзэмшигчид рүү тусгай дугаараас өр төлбөрөө төлөхийг сануулж мессеж илгээсэн боловч дээр заасан журам, нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, өр төлбөрийн үлдэгдлийг заасан хугацаанд барагдуулаагүй нэр бүхий 63 иргэн, хуулийн этгээдийн 89 тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэх талаар танилцуулга, хорооны хуралдааны тогтоолын төсөл, хавсралт жагсаалтын төслийг тус хуралдаанаар хэлэлцүүлэв. Энэхүү асуудлыг авч хэлэлцээд, тус хуралдаанаас Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.3 дэх заалтыг тус тус үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай” 61 тоот тогтоолыг хавсралтын хамт баталсан болно. Уг тогтоолыг баталснаар тогтоолын хавсралтад заасан өр төлбөрийн зөрчилтэй иргэн, хуулийн этгээд нар нь дүэм, журам биелүүлээгүй, нөхцөл шаардлагын зөрчил, холбогдох өр төлбөрөө түдгэлзүүлсэн хугацаанд барагдуулэн өр төлбөрийн асуудлаа шийдвэрлэсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээх, шийдвэрлээгүй тохиолдолд цаашид тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг хорооны хуралдаанд тухай бүр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээг авах болно.

Хуралдааны хэлэлцсэн бусад асуудлаар, ЗУХАГ-аас 2018-2019 онд тусгай зөвшөөрөл олгох тогтоол, шийдвэр гарсан боловч тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулаагүй, зөвшөөрлийн  төлбөрөө төлөөгүй, гэрчилгээгээ аваагүй нийт 14 иргэн, хуулийн этгээд нарын тусгай зөвшөөрлийг цуцлах саналын талаар танилцуулга, тогтоолын төслийг тус тус авч хэлэлцээд, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг үндэслэн “Тогтоолын холбогдох хэсгийг цуцлах тухай” 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 62 тоот тогтоолыг батлахаар шийдвэрлэв. Уг тогтоол батлагдсанаар, тус хорооны “Тусгай зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэр гарсан боловч тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулаагүй, төлбөрийн зөрчилтэй, зөвшөөрлийн гэрчилгээгээ аваагүй 2019 оны 62 тоот тогтоолын хавсралтад заасан 14 нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоолын тухайн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэсгийг цуцлахаар шийдвэрлэв. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоолын дагуу үүсгэсэн авлагыг залруулах арга хэмжээг зохион байгуулж шийдвэрлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо 2019-12-30

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2020/01/28
Мэдээ мэдээлэл
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 7 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 7 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
08.07
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
08.04
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
07.30
Журмын төсөлд санал авах тухай
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дах хэсэгт заасан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан санал авах ажиллагааг эхлүүлж байна.
07.24
МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
07.24
2020 оны 6 сард ирсэн санал, гомдлын мэдээ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД 2020 ОНЫ 06 САРД ИРСЭН САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
07.10
Наадам мэндчилгээ 2020
Наадам мэндчилгээ 2020
07.10
МЭДЭГДЭЛ
Мэдэгдэл
07.07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2020 ОНЫ 6 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ
07.06
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2020 оны 6 дугаар сарын тайлан
07.03