РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжид 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 9 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.8 Икод ХХК 540/FM 172
2 89.3 Сета тех ХХК 22800193
3 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
4 91.7 Хэмнэлт долгион ХХК 491/FM160
5 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
6 95.1 Шүхэр ТББ 408/FM138
7 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
8 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
9 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
10 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
11 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
12 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
13 100.1 РФ ХХК 051/FM37
14 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
15 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
16 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
17 102.5 Бадруун ХХК 008/FM02
18 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
19 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
20 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
21 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
22 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
23 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй: MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
3 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
4 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
5 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
6 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186
7 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
8 105.5 Чугу ХХК 022/FM05
9 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ±2 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
2 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы эзэлсэн зурвасын өргөний /OBW-xdB/-ын максимум утга 300 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

 

Давтамж

Эзэмшигч

Тусгай зөвшөөрлийн дугаар

1

98.5

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ

160/FM61

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд хийгдсэн 11444 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/10/17
Мэдээ мэдээлэл
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээ
11.06
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
Баталгаажуулж гэрчилгээ олгосон харилцаа холбооны тоног төхөөрөмж
11.05