Зүүн бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийлээ
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/206 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумд, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад үйл ажиллагаа явуулж буй тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасанжурам, нөхцөл шаардлагын биелэлт болон тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийн байдалд хэмжилт, шалгалтыг хийж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор шалгалтыг 2019 оны 08-р сарын 21-нээс 31-ний өдрүүд, 09-р сарын 4-нөөс 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.

Энэхүү хяналт шалгалтанд Төрийн өмчит болон Үндэсний хэмжээний үйлчилгээ эрхлэгчид болох МХС ХХК, Монгол Шуудан ХК, РТҮС УТҮГ, МЦХ ХК-уудын салбаруудаас гадна интернэтийн болон өргөн нэвтрүүлгийн чиглэлийн үйлчилгээ эрхлэх нийт 84 тусгай зөвшөөрөл эзэмшигч хамрагдав.

Хяналт шалгалтанд хамрагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо

Аймгуудын нэрс Олон сувгийн дамжуулагч Телевизийн өргөн нэвтрүүлэг Кабелийн суваг Радио өргөн нэвтрүүлэг Интернэтийн үйлчилгээ эрхлэгч
1 Дорноговь аймаг 5 2 1 7 5
2 Говьсүмбэр аймаг 3 1   4 2
3 Дорнод аймаг 3 6 1 6 2
4 Хэнтий аймаг 2 3   4  
5 Сүхбаатар аймаг 2 2   5 2
6 УБ хотын алслагдсан дүүргүүд 7 1   5 3
  Нийт 22 15 2 31 14

 

Хяналт шалгалтын ажлын хэсгийн товч тайлан танилцуулгыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2019 оны 9 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Харилцаа холбооны хөгжил – 2019” бүсийн зөвлөгөөн дээр танилцуулав.

1. 2019 оны Зүүн бүсийн зөвлөгөөнд танилцуулсан шалгалтын танилцуулга үзэх

2. Зүүн бүсийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн шалгалтын товч тайлан үзэх

3. “Харилцаа холбооны хөгжил-2019” бүсийн зөвлөгөөнд өргөн нэвтрүүлгийг чиглэлээр хэлэлцсэн асуудлууд

“Харилцаа холбооны хөгжил -2019” бүсийн зөвлөгөөнд өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хөндсөн асуудлууд

Энэхүү бүсийн зөвлөгөөн дээр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл, зах зээлийн байдал, зохицуулалт, оюуны өмчийн асуудлууд, орон нутгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд, хөгжлийн чиг хандлага, хяналт шалгалтын байдал зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлэгт үйлчилгээ эрхлэгчид идэвхитэй оролцсон ба өргөн нэвтрүүлгийн чиглэлээр дараах тулгамдсан асуудлуудыг хөндөж, санал дэвшүүлсэн. Үүнд:

  • Орон нутгийн онцлог байдлаас хамаарч, эдийн засгийн чадамж, зах зээлийн нөхцөл байдал, асуудал, бэрхшээл ялгаатай, өөр өөр байдаг. Орон нутагт олгож буй ТЗ-ийг тухайн орон нутгийн онцлогийг харгалзаж олгодог байх.
  • ОСДҮЭ-д тоон технологид шилжих шаардлагаар богино хугацаанд олон удаа технологийн шинэчлэл хийсэн. Тусгай зөвшөөрлийн 3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөх, дахин хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацааг нэмэгдүүлэх. 
  • Орон нутгийн үйлчилгээ эрхлэгчдэд зохицуулалтын үйлчилгээний хөлсийг уян хатан байлгах
  • РТҮС УТҮГ нь зарим орон нутагт (Хэнтий аймагт) төлөөлөгчгүй, хариуцах ажилтангүй байгааг анхаарах. Үйлчилгээний чанарын талаар хэрэглэгч шууд ТВ-рүү хандаж байна.
  • ДДэшТВ хамгийн бага үнийг 9900 төгрөг дээр барьж байгаагаас орон нутгийн кабелийн телевизүүдийн үнээ өсгөх боломжийг хязгаарлаж байна.  
  • IPTV-ийн сувгийн байршилд орон нутгийн ТВ-ийг хамгийн сүүлд байрлуулдаг. Эхэнд байрших боломжтой эсэх.
  • Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид телевизийн сувгийн дугаарыг телевизэд мэдэгдэхгүй өөрчилдөг. Ингэснээр зардал гаргаж хийсэн маркетингийн материал нь өөрчлөгдөх асуудал үүсдэг.
  • Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хууль зөрчиж, хугацаа хэтрүүлж байгаад арга хэмжээ авахгүй байна.
  • Орон нутагт инженер техникийн ажилтан хүрэлцээгүй байна.
  • Оюуны өмчийн зөрчсөн гэж арга хэмжээ авахаасаа өмнө зөрчихгүй байх арга зам, гарц гаргалгааг зааж өгөх, зөвшөөрөлтэй контентийг хаанаас авч болох вэ?
  • ОСДҮЭ-д телевизийн сувагтай байж болохгүй байх зохицуулалт цаашид хэвээр үргэлжлэх эсэх.
  • Орон нутгийн мэдээллийн хэрэгсэл, хүйн радиог хуулиар яаж дэмжих вэ?
  • Хуулиар тодорхойлж буй “Must carry” буюу заавал дамжуулах суваг гэдэгт орон нутгийн телевизүүд багтах эсэх.
  • ХХЗХ үүрэн холбооны зохицуулалт, хяналтыг нарийн хийж байгаатай адил өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, хяналт хийх чиг үүргээ өргөжүүлж, сайжруулан салбарыг хөгжүүлэхэд анхаармаар байна зэрэг саналуудыг дэвшүүлж хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн хүрээнд яригдсан асуудал, саналуудыг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо цаашдын бодлого, зохицуулалтын чиглэлдээ анхаарч, шаардлагатай холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/10/16
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын утасгүй интернетийн давтамж ашиглалтанд дүн шинжилгээ хийх хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.22
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2018 оны үндсэн үзүүлэлтүүд
11.22
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2019 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
11.22
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
11.22
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 10 дугаар сарын тайлан
11.22
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 9 дүгээр сарын тайлан
11.22
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
Улаанбаатар хотын тоон телевизийн дохионы чанарыг хэмжих, хамрах хүрээг тогтоох хэмжилтийн 2019 оны 3-р улирлын тайлан
11.20
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13