Цахим орчинд ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ аян эхэллээ
ХХЗХ

Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран эхлүүллээ. Тус аянд нэгдэцгээе.

#Онлайн байхын давуу талуудыг зөв ашиглацгаая

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүн бүрт тэгш боломж олгодог хэрэгсэл бол нийгмийн сүлжээ юм. Үүнийг  ашиглан  хэн ч, хэзээ ч,  хаана ч, хэнтэй ч нэгэн зэрэг холбогдох боломжтой. Та алс хол байгаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ дэргэдээ байгаа юм шиг ярилцаж, бусад хэн нэгэнтэй сонирхол, зорилгын хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж байгаа нь мэдээллийг технологийн үр шимийг хүртэж байгаа хэрэг юм.

 

#Нийгмийн сүлжээний соёлыг хэвшүүлцгээе

Бие биенээ дайрч доромжлохгүй, зөв боловсон үг хэллэг хэрэглэж, бусдад хүндэтгэлтэй хандах нь нийгмийн сүлжээний хэрэглээний соёл юм. Хүн бүрийн хандлага, харах өнцөг өөр өөр тул таны нийтэлсэн бүхэн бусдад таалагдах албагүй, бас бусдын санаа бодол ч таны сэтгэлд нийцэхгүй байж болно. Тиймээс соёлтой хэрэглээг яг одоо өөрөөсөө эхэлцгээе.

 

#Мэдээллийн технологийг өөрийн хөгжилд боломж болгон ашиглацгаая

Дэлгэцний ард суугаад л гадаад улс орны хэл, соёлоос суралцаж, дэлхийн боловсролыг ч гэрээсээ олж авч болно. Алдартай хэн нэгний лекцийг сонсож, сонирхдог дуртай зүйлийнхээ чиглэлээр гүнзгийрүүлэн судлахад цахим орчинд танд мэдээллийн эх үүсвэр болох тул өөрийгөө боловсруулахад, хөгжүүлэхэд, чадваржуулахад боломж болгон ашиглацгаая.

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/10/08
Мэдээ мэдээлэл
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27
Хүүхэд хамгаалал
Хүүхэд хамгаалал
05.25
Фэйсбүүк аюулгүй ёс зүйтэй хэрэглээ
Фейсбүүк дэх ёс зүйтэй хэрэглээ
05.22