Фэйсбүүк болон ХХЗХ-ны хооронд “ногоон суваг” албан ёсоор нээгдлээ
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны үр дүнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 06-р сараас эхлэн Монгол Улсад анх удаа албан ёсоор нээгээд байна.

Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж гагцхүү Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ “Community Standards” болон Монгол Улсын холбогдох хуулийн хэрэгжилтийг фэйсбүүк нийгмийн сүлжээнд хангах хүрээнд олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал, учруулж болохуйц гэж үзсэн тухайн контент болон бүртгэлтэй хэрэглэгчийн хувийн аккаунтийг устгах, түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авч хамтран ажиллах болно.

Фэйсбүүк компани нь Монгол Улсын “green channel”-р ирүүлэх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж хариуг өгнө. Уг гомдол, хүсэлттэй холбоотой илүү мэдээлэл, судалгааг хийхэд ХХЗХ-ны ажлын баг ажиллана. Гэхдээ тухайн контентийн агуулга нь зөвхөн дараах хүрээнд байна. Үүнд:

  • Хүчирхийлэл болон гэмт хэргийн шинж чанартай
  • Олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөхүйц үзүүлсэн
  • Амиа хорлолт ба өөрийгөө золиослох
  • Хүүхдийн бэлгийн мөлжлөг
  • Садар самуун
  • Дээрэлхэх ба дарамтлах
  • Хувийн мэдээллийн нууцлал
  • Үзэн ядах үг хэллэг
  • Спам
  • Худал мэдээлэл
  • Оюуны өмч
  • Журамласан бараа бүтээгдэхүүн

Фэйсбүүк компанийн “Community standards”-ийн дагуу “public figure” буюу улс төрийн албан тушаалтан, тэдгээртэй холбоотой шүүмжилсэн, гүтгэсэн, доромжилсон агуулгатай аливаа төрлийн мэдээ, мэдээлэлтэй холбоотой гомдлыг “ногоон суваг”-аар хүлээж авахгүй. Учир нь үзэл бодлоо илэрхийлэх олон улсын хэм хэмжээний дагуу олон нийт нь улс төрийн албан тушаалтны талаар хэлэлцэх, шүүмжлэх, мэдээлэл солилцох бүрэн эрхтэй юм.  

Түүнчлэн цаашид 2020 оны УИХ-ын сонгууль болон Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг фэйсбүүк нийгмийн сүлжээнд хангуулахад хамтран ажиллахаар төлөвлөж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/10/02
Мэдээ мэдээлэл
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
10.21
“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно
Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна
10.18
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
10.17
Зүүн бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийлээ
Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумд, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад үйл ажиллагаа явуулж буй тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасанжурам, нөхцөл шаардлагын биелэлт болон тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийн байдалд хэмжилт, шалгалтыг хийж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор шалгалтыг 2019 оны 08-р сарын 21-нээс 31-ний өдрүүд, 09-р сарын 4-нөөс 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
10.16
MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлох MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
10.16
Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын хүрээнд III уулзалт 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болж өнгөрлөө.
10.16
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Энэхүү санал асуулга нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох, үнэ тарифын зохистой байдлыг илрүүлэх зорилготой юм.
10.11