Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
ХХЗХ

 

  1. Ажлын зорилго:

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд болон хувь хүмүүсийн ашигладаг радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт, хяналт хийж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”,  “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт болон технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахад оршино.

  1. Ажил гүйцэтгэсэн хугацаа:

Хэмжилт шалгалтын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны дуустал хугацаанд нийт 17 хоногт хийж гүйцэтгэв.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

FSH8 спектр анализатор, R&S HE-300 9 КГц - 7.5 ГГц антенны ком, ACECO FC1 002  давтамж тоологч тус тус ашиглав.

  1. Шалгалт гүйцэтгэсэн албан тушаалтан:

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2019 оны 06 сарын 05-ны өдрийн А/137 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын Радио долгион хяналтын төвийн хөдөлгөөнт хяналтын инженер Б.Баттулга, М.Болдбат, жолооч С.Буянжаргал нар гүйцэтгэв.

  1. Хэмжилт хийсэн байдал:

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тушаалаар батлагдсан удирдамж, хугацаанд Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн хэмжээнд уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, хувь хүмүүсийн ашиглаж байгаа радио давтамж ашигладаг төхөөрөмжүүдэд хэмжилт шалгалтыг хийлээ. Үүнд:

  1. Радио төхөөрөмжүүдийн хэмжилт, шалгалтыг газар дээр нь хийн бүртгэл хөтлөн, зөрчил дутагдлыг илрүүлэн тус хорооноос радио давтамж ашиглах эрхийн бичиг аван зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөн ажиллав.
  2. Нийт уул, уурхай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 72 байгууллага, аж ахуйн нэгж тус шалгалтад хамрагдсан ба нийт шалгалт хамрагдсан байгууллага бүрд харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудсыг биечлэн хүргүүлж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын талаар заавар өгч, нэмэлт мэдээллээр ханган мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллав.
  1. Хяналт, шалгалтад хамрагдсан байдал, арга хэмжээ

Нийт уул, уурхай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 72 байгууллага, аж ахуйн нэгж тус шалгалтад хамрагдсан ба доорх арга хэмжээ авч хэрэгжүүллээ.  

  1. ХХЗХ-ноос радио давтамж ашиглах эрхийн бичигтэй хүснэгт 1-д үзүүлсэн 16 байгууллага хамрагдаж үүнээс 5 байгууллага ямар нэгэн зөрчилгүй хэвийн ажиллаж байна. Эрхийн бичгийн хугацаа дууссан 8 байгууллага байсан ба эрхийн бичгийн хугацааг яаралтай сунгах хугацаа үүрэг даалгаврыг харилцаа холбооны хяналтын улсын байцаагчаар өгүүлж ажиллалаа. Мөн радио давтамж ашиглах эрхийн бичиг дээрх хамрах хүрээнд ашиглаагүй 4 байгууллага хэмжилт, шалгалтын үеэр илэрсэн ба эрхийн бичгийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах сануулах арга хэмжээ авч ажиллалаа.

Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 19.2.8 буюу эрхийн бичигт заасан   хуваарилагдсан радио давтамж дээрээ ажиллаагүй 1 байгууллагад зөрчил арилгах ажлын 5 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа. Радио давтамж ашиглах эрхийн бичигтэй дараах 16 байгууллага тус бүрд арилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудсыг хариуцсан ажилтанд нь нэмэлт мэдээллийг холбогдох заавар, зөвлөгөөний хамт хүргүүлж ажиллав.

Хүснэгт 1. Эрхийн бичиг бүхий газрууд

 

Огноо

Иргэн, хуулийн этгээдийн
нэр

Хаяг
/байршил/

1

2019.06.11

Цог-Өндөр арвижих ХХК

Хэнтий аймаг, Батширээт сум, Онон баг

2

2019.06.11

Хангайн харцага ХХК

Хэнтий аймаг, Батширээт сум, Онон баг

3

2019.06.11

Пегматит майнинг ХХК

Хэнтий аймаг, Батширээт сум, Онон баг, Шургадагийн уурхай

4

2019.06.13

Хүннү секьюрити ХХК

Дорнод аймаг Цагаан-Овоо сум Степ Голд ХХК-ийн харуул хамгаалалт

5

2019.06.13

Хишиг арвин индустриал ХХК

Дорнод аймаг Цагаан- Овоо сум 2-р баг Мянган хоньт

6

2019.06.14

Цагаан сор ХХК

Дорнод аймаг, Дашбалбар сум, 1-р баг Сэвсүүл жараахай

7

2019.06.14

Шинь Шинь ХХК

Дорнод аймаг, Дашбалбар сум, 1-р баг Сэвсүүл жараахай

8

2019.06.17

Адуунчулуун ХК

Дорнод аймаг Хэрлэн сум 8-р баг

9

2019.06.17

Монголын алт МАК ХХК

Дорнод аймаг Хэрлэн сум 8-р баг

10

2019.06.20

Хийморилог эрчүүдийн хүч ХХК

Дорнод аймаг Халх гол сум, Өрмийн 3 Дайчин

11

2019.06.21

Бумбат зүрх ХХК

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 2-р баг, Төхөмийн уурхай

12

2019.06.22

Цайрт Менерал ХХК

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 5-р баг, Баруун-Уртаас 13 км

13

2019.06.22

Эрхэт цайз ХХК

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, 5-р баг, Цайрт менерал уурхайн харуул хамгаалалт

14

2019.06.22

Хун Ша И Жань ХХК

Сүхбаатар аймаг, Баруун-Урт 5-р баг, Сүхбаатар сум

15

2019.06.22

Их тугч ХХК

Хэнтий аймаг, Галшар сум, Сангийн далай баг

16

2019.06.24

Мандал шанд ХХК

Хэнтий аймаг, Бор-Өндөр сумын УБҮ-ийн хамгаалалт

 

6.2      ХХЗХ-ноос радио давтамж ашиглах эрхийн бичиггүй хүснэгт 2-д үзүүлсэн 24 байгууллага байгаа нь Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 8.1 дэх заалт “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахыг хориглоно” гэсэн заалтын зөрчсөн байна. Эдгээр 24 байгууллагыг харилцаа холбооны зохицуулах хорооноос радио давтамж ашиглах эрхийн бичиг авхуулах чиглэлийг баримтлан ажиллалаа. Эрхийн бичиг авах хугацаатай үүрэг даалгаврыг байгууллага тус бүрд өгөн хяналтыг тавин ажиллаж байна.

Хүснэгт 2. Эрхийн бичиггүй ашиглалт хийсэн газрууд

Огноо

Иргэн, хуулийн этгээдийн
нэр

Хаяг
/байршил/

1

2019.06.10

Нутгийн мана ХХК

Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум 3-р баг Бумбатын ам

2

2019.06.12

Бор-Өндөр уул ХХК

Хэнтий аймаг, Батноров сум, Хавтгай-1, 2-р баг

3

2019.06.12

Говь Мастер ХХК

Сүхбаатар аймаг, Түмэнцогт  сум 2-р баг Баянцагаан

4

2019.06.13

Степ Голд ХХК

Дорнод аймаг Цагаан- Овоо сум 2-р баг Мянган хоньт

5

2019.06.14

Арвин цайдам ХХК

Дорнод аймаг, Баяндун сум 1-р баг Түргэн баг, Цагаанчулуут

6

2019.06.14

Дун-Уянга ХХК

Дорнод аймаг, Баяндун сум 1-р баг, Цагаанчулуутын худаг

7

2019.06.14

Гэгээн Шонхор ХХК

Дорнод аймаг, Баяндун сум 1-р баг Түргэн баг, Цагаанчулуут

8

2019.06.14

Про Аурум ХХК

Дорнод аймаг, Баяндун сум 1-р баг Хайрхан баг, Цагаанчулуут

9

2019.06.15

Нью Немон Майнинг ХХК

Дорнод аймаг Хэрлэн сум 4-р баг Өргөцөг

10

2019.06.17

Найнг ХХК

Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг

11

2019.06.19

Зэст-Өндөр ХХК

Дорнод аймаг, Халхгол сум Сүмбэр хилийн боом, Ширэн-Овоо

12

2019.06.20

Дорнын их гэгээ ХХК

Дорнод аймаг, Халхгол сум Сүмбэр хилийн боом, Ширэн-Овоо, Петрочайнагийн талбайд

13

2019.06.20

Төр түвшин амгалан ХХК

Дорнод аймаг Матад сум Петрочайна 19-р талбай

14

2019.06.21

Буман-Олз ХХК

Дорнод аймаг, Матад сум, Хөөтийн уурхай

15

2019.06.21

Спек ХХК

Дорнод аймаг, Матад сум, 1-р баг, Хөх толгойт

16

2019.06.21

Нагааранз ХХК

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 2-р баг, Төхөмийн уурхай

17

2019.06.21

Алаг тогоо ХХК

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 2-р баг, Төхөмийн уурхай

18

2019.06.22

Талын бал ХХК

Сүхбаатар аймаг, 5-р баг, Сүхбаатар сум, Тал булаг

19

2019.06.22

Цэгээн үүдэн ХХК

Сүхбаатар аймаг, 5-р баг, Сүхбаатар сум, Тал булгийн нүүрсний уурхай

20

2019.06.22

Мандах Инвест ХХК

Сүхбаатар аймаг, Уулбаян сум, 4-р баг Цахиурт-Овоо

21

2019.06.22

Нордвинд ХХК

Хэнтий аймаг, Галшар сум, Сангийн далай баг Бичигт

22

2019.06.24

Шилийн Цахар ХХК

Хэнтий аймаг Дархан сум 2-р баг, Баргилтын уурхай

23

2019.06.24

Винкапитал ХХК

Хэнтий аймаг, Дархан сум

24

2019.06.24

Арвижих хүдэр ХХК

Хэнтий аймаг, Дархан сум

 

Радио давтамж ашиглах эрхийн бичиггүй дээрх 24 байгууллага тус бүрт харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудсыг хариуцсан ажилтанд нь нэмэлт мэдээллийг холбогдох заавар, зөвлөгөөний хамт хүргүүлж ажиллав.

  1. Харилцааны радио станц ашигладаггүй хүснэгт 3-д үзүүлсэн 32 байгууллага байна.

Хүснэгт 3. Харилцааны радио станц ашигладаггүй газрууд

Огноо

Иргэн, хуулийн этгээдийн
нэр

Үйл ажиллагааны төрөл

Хаяг
/байршил/

Нэмэлт тайлбар

1

2019.06.10

Эй Эйч Жи Металс групп ХХК

Уул уурхай

Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

2

2019.06.11

Хайрхан баялаг хариуцлагатай нөхөрлөл

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

3

2019.06.11

Баялаг ямаат нөхөрлөл

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

4

2019.06.11

Элбэн Баян Эрдэнэс ХХК

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

5

2019.06.11

Чойлон-Уул нөхөрлөл

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

6

2019.06.11

Энхсайхан Жоншт Хариуцлагатай нөхөрлөл

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

7

2019.06.11

Боржигон нутгийн баялаг Хариуцлагатай нөхөрлөл

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

8

2019.06.11

Бага адарга нөхөрлөл

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

9

2019.06.11

Ашид дэлгэрэх эрдэнэс Хариуцлагатай нөхөрлөл

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

10

2019.06.11

Есөн-Эрдэнэ нөхөрлөл

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

11

2019.06.11

Шинэ-Адарга нөхөрлөл

Бичил уурхай /Жонш/

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Сайхан баг хөлийн холбоо

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

12

2019.06.12

Зэвт дуулга ХХК

Уул уурхай /жонш/

Хэнтий аймаг, Батноров сум, Ямаат 2-р баг

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

13

2019.06.12

Хан хашир ХХК

Уул уурхай /жонш/

Хэнтий аймаг, Батноров сум, Ямаат 2-р баг

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

14

2019.06.12

Жү Юань Ли ХХК

Уул уурхай /жонш/

Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум 2-р баг

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

15

2019.06.12

Эф Жи Пи Эм ХХК

Уул уурхай /жонш/

Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум 2-р баг, Шархад

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

16

2019.06.13

Адуляргео ХХК

Уул уурхай / алт /

Хэнтий аймаг, Норовлин сум, 1-р баг Тохой булаг

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

17

2019.06.13

Дацан трейд ХХК

Уул уурхай / алт /

Хэнтий аймаг, Норовлин сум, 1-р баг Баян-Уул /уртын булаг/

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

18

2019.06.13

Норовлин хамтын хүч ТББ

Уул уурхай / алт /

Хэнтий аймаг, Норовлин сум, 1-р баг, Хар чулуут

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

19

2019.06.13

Эбэг ХХК

Уул уурхай / алт /

Хэнтий аймаг, Норовлин сум, 1-р баг, Салхит

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

20

2019.06.14

Дамбат ХХК

Уул уурхай / алт /

Дорнод аймаг Баяндун сум 1-р баг Цагаанчулуут

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

21

2019.06.14

Эс Жи Майнинг ХХК

Уул уурхай

Дорнод аймаг Баяндун сум 1-р баг Чулуунхороот

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

22

2019.06.15

Шань Дун ХХК

Уул уурхай

Дорнод аймаг Хэрлэн сум, Цавын уурхай

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

23

2019.06.15

Түшиг ХХК

Уул уурхайн харуул хамгаалалт

Дорнод аймаг Хэрлэн сум, Цавын уурхай

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

24

2019.06.17

Норд майнинг монголиа ХХК

Уул уурхай /жонш/

Дорнод аймаг, Баянтүмэн сум, 2-р баг Жаргалан

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

25

2019.06.20

Петрочайна дачин тамсаг монгол 21 ХХК

Уул уурхай/ газрын тос/

Дорнод аймаг Халхгол сум Ялалт баг

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

26

2019.06.20

Петрочайна дачин тамсаг ХХК

Уул уурхай/ газрын тос/

Дорнод аймаг Матад сум 19-р талбай

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

27

2019.06.21

Баян Эрч ХХК

Уул уурхай

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум 7-р баг

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

28

2019.06.21

Олгой булаг ХХК

Уул уурхай /хүрэн нүүрсний уурхай/

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 1-р баг, Төхөм

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

29

2019.06.21

Ананд баян тал ХХК

Уул уурхай /жонш/

Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум 4-р баг

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

30

2019.06.22

Эм Эл Цахиурт овоо ХХК

Уул уурхай /цайрын уурхай, төмрийн хүдэр/

Сүхбаатар аймаг Уулбаян сум, 4-р баг Цахиуртын овоо уурхай захиалагч

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

31

2019.06.24

Бор Өндөр УБҮ

Уул уурхай /жонш/

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум 1-р баг

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

32

2019.06.24

Саян Стил ХХК

Уул уурхай /төмрийн хүдэр/

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум 1-р баг

Харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудас өгч, холбогдох нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.

 

Харилцааны радио станц ашигладаггүй 32 байгууллага тус бүрт харилцааны радио станц ашиглах зөвлөмж хуудсыг хариуцсан ажилтанд нь нэмэлт мэдээллийг холбогдох заавар, зөвлөгөөний хамт хүргүүлж ажиллав.

  1. Дүгнэлт:

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг хамарсан буюу зүүн бүсийн аймгуудын уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хамгийн сүүлд 2013 онд 39 байгууллагыг хамруулсан хийсэн байна. Энэ удаагийн хэмжилт шалгалтаар 72 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсанаас 40 байгууллага нь харилцааны радио станц ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Харилцааны радио станц ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 40 байгууллагын 16 нь радио давтамж ашиглах эрхийн бичигтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Хэмжилт шалгалтын ажлаар илэрсэн эрхийн бичиггүй үйл ажиллагаандаа харилцааны радио станц ашиглаж байсан 24 байгууллага аж ахуйн нэгжийг радио давтамж ашиглах эрхийн бичиг авахуулах ажил үргэлжлэн хийгдэж байна.

Шалгалтын ажлыг хийж гүйцэтгэх үеэр Радио давтамжийн тухай хуулийг зөрчин ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд байсаар байна. Эдгээрийн байгууллагуудын нийтлэг гаргадаг зөрчил нь:

  • ХХЗХ-оос радио давтамж ашиглах эрхийн бичиг авдаг талаар мэдээлэл байхгүй байсан. Зөвхөн дотоод хэрэгцээндээ ашиглах тул ХХЗХ-оос эрхийн бичиг авах шаардлагагүй гэж боддог.
  • Эрхийн бичгийн зөвшөөрөлтэй ч зөвшөөрөгдсөн давтамжийг тохируулахгүй ажиллах мөн бусад давтамжийг устгуулахгүй ажилладаг. Радио долгионы тухай хуулийн 19.2.8-д заасан “Зөвхөн зөвшөөрөгдсөн радио давтамж, давтамжийн зурваст ажиллах, өөрийн эзэмшилд байгаа радио төхөөрөмжийн гаралтын чадал, давтамжийг тогтмол хянаж байх”, эрхийн бичигт тусгагдсан радио давтамж дээр ажиллаагүй, зөвшөөрөлгүй бусдын радио давтамж тохируулсан.
  • Хил орчмын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанид ажиллаж байгаа БНХАУ-ын иргэд сүлжээ өсгөгч төхөөрөмж ашиглаж байгаа нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд харилцан нөлөөлөл үзүүлж байна.
  • Мөн худалдаанд гарч байгаа харилцааны радио станцууд нь суваг устгах болон нэмж суулгах өөрчлөх боломжгүй 16ш сувгуудад тестийн тохиргоотой орж ирсэн байгааг худалдан авч шууд ашиглаж байна.
  • Тусгай хэрэглээний болон үүрэн холбооны операторын давтамж ашигласан.
  • Иймд энэ удаагийн хэмжилт, шалгалтад хамрагдсан 72 байгууллага бүрд харилцааны радио станц хэрхэн ашиглах зөвлөмж хуудсыг нэг бүрчлэн тарааж, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд заавар зөвлөгөө өгч шаардлагатай нэмэлт мэдээллээр хангаж ажиллалаа.
  • Харилцааны радио станц нь хил гаалиар ямар нэгэн хяналтгүй чөлөөтэй нэвтэрч мөн зах зээлд чөлөөтэй зарагдаж байна.
  • Иргэд, олон нийт, байгууллага аж ахуйн нэгжүүд радио давтамж, эрхийн бичиг, радио долгионы хуулийн талаар мэдээлэл дутмаг байна.
  • Хэмжилт шалгалт хийх хугацааг 3 жил тутамд хийх саналтай байна.

Хавсралтын мэдээлэл:

Хавсралт 1. Тарааж өгсөн зөвлөмж хуудас болон хяналтын хуудасны загвар.

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/07/05
Мэдээ мэдээлэл
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
2019 оны 9 сар: Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хийсэн хяналт, мониторингийн аналитик тайлан
10.21
“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно
Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Цахим орчны хүүхэд хамгаалал” форумыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна
10.18
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 10-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
10.17
Зүүн бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийлээ
Улаанбаатар хотын алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд болон Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумд, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад үйл ажиллагаа явуулж буй тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасанжурам, нөхцөл шаардлагын биелэлт болон тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилтийн байдалд хэмжилт, шалгалтыг хийж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор шалгалтыг 2019 оны 08-р сарын 21-нээс 31-ний өдрүүд, 09-р сарын 4-нөөс 16-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
10.16
MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
Харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлох MNS ISO IEC 17065:2013 стандартад нийцүүлэн боловсруулсан Чанарын тогтолцооны багц журмын төсөл болон Чанарын гарын авлагын төсөлд санал авч байна
10.16
Монгол Улс БНХАУ-тай хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ байгууллаа
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын хүрээнд III уулзалт 2019 оны 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотноо болж өнгөрлөө.
10.16
Бусдад зөв мэдээллийг түгээе
Цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн аливаа худал хуурмаг мэдээлэл нь өвсөнд гал тавихтай адил хурдан тархаж, олон нийтийн санаа бодлыг үймүүлэх, төөрөлдүүлэх, улмаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэж, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүртэл хор уршигтай. Тиймээс та аливаа мэдээллийг бусдад түгээхээсээ өмнө fake news буюу худал мэдээлэл мөн эсэхийг нягтлан шалгаж сураарай. Зөвхөн зөв мэдээллийг л бусдад түгээцгээе.
10.14
Сургалт зохион байгуулах тухай
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох сургалтыг тус сургууль дээр 2019 оны 10-р сарын 30-ээс 12 сарын 5-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн сургалтаар зөвлөх болон мэргэшсэн инженерийн сургалт, сунгалтыг хийнэ.
10.14
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 09-р сард хийсэн мониторингийн дүн
10.11
Санал асуулга явагдаж байна. Та бүхэн идэвхитэй оролцохыг урьж байна
Энэхүү санал асуулга нь тусгай дугаарын үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанар болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тодорхойлох, үнэ тарифын зохистой байдлыг илрүүлэх зорилготой юм.
10.11