Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.
ХХЗХ
679675 apt mm group x800

Ази-Номхон далайн цахилгаан холбооны байгууллага (Asia-Pacific Telecommunity)-аас Ази-Номхон далайн бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын уулзалт, зөвлөгөөнийг “Co-Creating a Connected Digital Future in the Asia-Pacific” сэдвийн доор зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнд Mонгол Улсыг төлөөлж Харилцаа холбоо, Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, тус хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох мэргэжилтэнүүд оролцов.

 

 

Дээрх арга хэмжээний үеэр ХХЗХ-ны төлөөлөгчид 2019 оны 06-р сарын 24-нд Сингапур Улсын зохицуулах байгууллага "IMDA - Infocomm Media Development Authority"-тай уулзалт зохион байгуулж зохицуулалтын үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. ХХЗХ-ны зүгээс АНДБ нутагтаа зохицуулалтын үйл ажиллагаагаар тэргүүлдэг IMDA-ийн зохицуулалтын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаас суралцах, мэргэжилтнүүдээ сургах, чадавхжуулах, бүс нутгийн зохицуулах байгууллагуудын нэгдсэн үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ илэрхийлж, IMDA дэмжиж ажиллахаар боллоо. Уулзалтад IMDA-ийн дэд дарга Aileen Chia олон бусад холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

 
 

 

Түүнчлэн 2019 оны 06-р сарын 25-нд Сингапур улс дахь Фэйсбүүк компанийн Ази-Номхон далайн бүс нутаг хариуцсан төвд айлчлал хийж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг ярилцаж тохиров.  

 

 

ХХЗХ-ны төлөөлөл 2019 оны 06-р сарын 27-28 хооронд Малайз Улсын зохицуулах байгууллага "MCMC – Malaysian Communications and Multimedia commission"-д зочиллоо. MCMC нь тус хорооны хүсэлтийг хүлээн авч тус хорооны төлөөллүүдэд зориулан зохицуулалтын үйл ажиллагааны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар 2 өдрийн уулзалт, семинарыг зохион байгууллаа. Энэхүү уулзалт, семинарын хөтөлбөрийн хүрээнд MCMC-ийн үндсэн салбар, нэгжүүдийн удирдлагууд өөрсдийн туршлага, зохицуулалтын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг хийж, тус хорооны төлөөллүүдтэй сонирхолтой харилцан яриа өрнүүлж, санал солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. Тус хорооны төлөөлөл ХХЗХ-ны даргын MCMC-тай хамтран ажиллах, хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтийг холбогдох дээд шатны удирдлагад уламжилсан бөгөөд MCMC-ийн зүгээс тус хорооны хүсэлтийг хүлээн авч, цаашид албан ёсоор хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

 

Мөн ХХЗХ-ны төлөөлөл Сингапур улсад байрлах Азийн бүсийг хариуцсан "DELL" компанийн төвд зочилж DELL-ийн үйл ажиллагаа, Дататөв-тэй танилцав.

Б.Ундрам
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/07/01
Мэдээ мэдээлэл
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
Тусгай зөвшөөрлийн бүртгэл, төлбөр тооцооны программд нэвтрэх заавар
11.14
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна
Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон ээлжит зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
11.13
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
Үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн боловсролд
11.13
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны системд (bill.crc.gov.mn) нэвтрэх зааврыг хүргүүлж байна
11.12
Шуудангийн салбарын зөвлөгөөн
“Шуудангийн салбарын зохицуулалт-2019” сэдэвт төр, хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчид оролцсон зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд
11.12
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 9 сар
11.08
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2019 оны 8 сар
11.08
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
Харилцаа холбооны салбар хуулиудын нэмэлт өөрчлөлтийн танилцуулга
11.07
Санал хүсэлт шийдвэрлэлтийн байдал
Шийдвэрлэлтийн байдал
11.07
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны III-р улирлын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээ
11.06