Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 6 дугаар хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.

Тус хуралдаанаар Өр авлагатай тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын талаар авах зарим арга хэмжээний тухай; Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.  Хуралдаан хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 2 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг, даалгаварыг холбогдох газар, хэлтэст үүрэг болгов.

ХХЗХ-ноос харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах журмын 6.4 (Дараах жилүүдийн төлбөрийг олгосон тухай шийдвэр гарсан тухайн жилийн өдрөөс 1 сарын өмнө төлсөн байна.) заасан дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй; 2018 оны жилийн эцсийн тайлангаар зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэл өртэй зөвшөөрөл эзэмшигч нарт удаа дараа мэдэгдэж, улмаар 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 02/200 албан тоотоор үүссэн  өр төлбөрөө барагдуулах хугацааг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл олгосон юм. Уг албан тоот, мэдэгдлийн дагуу зөрчлөө арилгаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээд нарт Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-ийн дагуу сонсгол хийх тухай 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 02/629 албан тоотоор мэдэгдлийг хүргүүлж, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл зөрчлөө арилгах, төлбөрөө барагдуулах хугацааг дахин хойшлуулж, Харилцаа холбооны тухай хуулийн 15.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг Зохицуулах хороо хариуцахгүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн болно. Иймээс тусгай зөвшөөрлийн гэрээний заалт, үүргээ биелүүлээгүй; үйлчилгээний тусгай зөвшөөрлийн болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нэр бүхий 63  иргэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын нийт 90 радио давтамж ашиглах болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор асуудлыг боловсруулсан. Тус хорооны хуралдаанд “Тусгай зөвшөөрлийн өр төлбөрийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” танилцуулга, тусгай зөвшөөрлүүд хүчингүй болгох тухай тогтоолын төсөл, хорооны хуралдааны тэмдэглэлийн төсөл (Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ, Сонсголгүй иргэдийн мэдээлэл харилцааг зохицуулах үндэсний төв ТББ-ын хуримтлагдсан  өр төлбөрийн тухай), тусгай зөвшөөрлийн талаар цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг тус тус авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 25 дугаар зүйлийн 25.2.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дах заалт, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дах заалт, Шуудангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5 дах заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.4 дэх заалт болон тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй байгуулсан зөвшөөрлийн гэрээний холбогдох зүйл, заалтыг тус тус үндэслэн Хорооны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” 23 тоот тогтоолыг баталж, энэхүү тогтоолын хавсралтаар нэр бүхий 63  иргэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нийт 90 радио давтамж ашиглах болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Хорооны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр хуралдааны тэмдэглэлээр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ, Сонсголгүй иргэдийн мэдээлэл харилцааг зохицуулах үндэсний төв ТББ-ын 2012-2019 онд хуримтлагдсан үйлчилгээний тусгай зөвшөөрөл, радио давтамжийн хураамж, өр төлбөрийг төлбөрийг одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх талаар танилцуулга, саналаа ХНХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт тус тус албан тоотоор мэдэгдэх, оролцогч бүх талууд хамтран шийдвэрлүүлэх саналаа боловсруулан ЗГХЭГ-т хүргүүлэх; хуримтлагдсан өр төлбөрийг холбогдох сан, гадаад дотоодын болон олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт хамруулах, гэрээт ажил гүйцэтгүүлэх, бусад эх үүсвэрээс барагдуулах, шийдвэрлэх талаар дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахыг хорооны холбогдох газар, хэлтэст үүрэг болгон даалгав.

Зохицуулах хорооны хуралдаанд “Тусгай зөвшөөрөл олгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг хэлэлцээд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2019 оны  6 дугаар  сарын 13-ны өдрийн 24 тоот тогтоолыг баталж, энэхүү тогтоолын хавсралтаар 8 ААН, хуулийн этгээдэд 8 тусгай зөвшөөрлийг тус тус шинээр олголоо.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

Д.Дамдинцогт
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/06/26
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26