Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь доорх стандартуудыг боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул уг үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй зөвлөхийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  1. “MNS ISO/IEC 27001:2009 Мэдээллийн технологи. Аюулгүй байдлын арга техник. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Шаардлага” стандартыг хянаж шинэчлэх
  2. “ISO/IEC 27003:2017 Information technology - Security techniques - Information security management systems - Guidance” стандартыг орчуулж үндэсний стандарт болгох

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөхийн баг нь дээрх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлага, боловсролын талаарх мэдээллийг ирүүлнэ.

 

Стандарт боловсруулах зөвлөхийн багт тавигдах шаардлага:

  • Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэдээлэл, харилцаа холбооны зөвлөх инженер,
  • Мэдээллийн технологийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан, техникийн болон онолын мэдлэг, туршлагатай,
  • Асуудал шийдвэрлэх, системтэй дүн шинжилгээ хийх арга барил эзэмшсэн,
  • Мэргэжлийн англи хэлний зохих түвшний мэдлэгтэй,
  • Мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ, орчуулга, баримт бичиг боловсруулах ажил хийж байсан, эрдмийн зэрэг цол хамгаалсан бол давуу тал болно.

 

Сонирхсон этгээд мэдүүлгээ 2019 оны 06 дугаар сарын 28-ны дотор доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв А блок 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

Утас: 304258

Факс:327720

 

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын

мэргэжилтэн Ш.Болормаа

Утас: 99009906

Мэйл хаяг: bolormaa@crc.gov.mn

Б.Ундрам
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/06/19
Мэдээ мэдээлэл
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.1, 47.1.2.-д заасан нам, эвсэл, нэр дэвшигчдийн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлсэн цахим хуудасны жасгаалт
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.1, 47.1.2.-д заасан нам, эвсэл, нэр дэвшигчдийн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлсэн цахим хуудасны жасгаалт
06.06
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд инфографик
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд
06.04
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
06.04
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
06.04
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
06.04
Зөвлөмж хүргүүлэх тухай
Зөвлөмж хүргүүлэх тухай
06.04
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/-үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү.
06.02
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээгээр дамжуулж байгаа гадаад сувгийн талаарх судалгааны мэдээлэл ирүүлэх маягт
06.02
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29