“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
ХХЗХ

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 85 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд үүнд зориулсан “Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр явагдлаа.

 

Тус олон улсын форумын үйл ажиллагааг МҮОНРТ-ийн үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нээж үг хэлсэн юм. Энэ өдрийн хүндэт зочноор “Чайна Медиа” групп, “CCTV”-ын орлогч захирал Юань Жэнмин , Ази, Африкийн хэлний  газрын дарга Ань Шяоюй,  ОХУ-ын Буриадын радиогийн захирал Дымчикова Жанна, Халимагийн Радио, телевизийн ерөнхий редактор Надбитова Тамара Тюндяевна, Туркийн Радиогийн орлогч дарга Лютфи Килинч, Япон Улсад суугаа соёлын элч Каваүчи Широ нар оролцсон юм.  

Тус олон улсын форумын арга хэмжээнд БНХАУ, ОХУ, БНТУ, Япон зэрэг орны радио телевизийн төлөөлөл болон Олон нийтийн радио, телевиз, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-аас тоон системд шилжсэн болон шилжиж буй үеийн тулгамддаг асуудал, түүнийг гэтлэн давах гарц гаргалгааны талаар 8 илтгэл тавин хэлэлцүүлсэн болно.

Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхэд баримтлах бодлого, тоон радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг бүрдүүлэх цогц арга хэмжээ, хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг Монгол Улс 2010 онд батлан гаргасан. Энэ хүрээнд Монголын радиогийн студийн тоног төхөөрөмжийг шинэчлэн тоон системээр дамжуулах боломж бүрдүүлэх, өнөөгийн нөхцөлд радио өргөн нэвтрүүлгийн тоног төхөөрөмжид  тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоож, техник технологийн шийдлийг боловсруулах зайлшгүй шаардлага гарч байна.

Нөгөө талаар радио нь нийгмийн сэтгэл зүй, эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой байдал, иргэний нийгмийн институцийг хөгжүүлэхэд  нөлөөлдөг  олон нийтийн мэдээллийн чухал хэрэгсэл болохын хувьд сонсогчдын хэрэгцээ шаардлагыг хангасан хөтөлбөр бэлтгэн явуулахад  радио нэвтрүүлгийн шуурхай байдал, найдвартай ажиллагааг хангасан техник, тоног төхөөрөмж шаардагдах болсон байна.

 
 

 

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/09/18
Мэдээ мэдээлэл
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.29
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 4 дүгээр сарын тайлан
05.29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
05.28
Монгол Улсын Их Хурлын сонгууль 2020
Монгол Улсын Их хурлын сонгууль 2020
05.28
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
05.27
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч, бүртгэх ажил дууслаа.
05.27