“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнөөгийн бодлого, зохицуулалт,хөгжлийн чиглэлээр 2006 онооё эхлэн жил бүр бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнийг “Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй  аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.

Энэ жилийн Харилцаа холбооны зохицуулах хорооноос уламжлал болгон зохион байгуулах болсон тус зөвлөгөөний гол зорилго нь салбарын бодлого, зохицуулалтын чиг хандлагууд, 2018-2019 онд хийгдэж буй зохицуулалтууд, технологийн хөгжил дэвшил, тэднийг нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээний дүн болон хорооны үйл ажиллагаа, тайлан мэдээ, мэдээлэл, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах  юм. Мөн Зүүн бүсийн аймгуудад харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн дунд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын дүнг танилцуулан, салбарын мэргэжил нэгтнүүддээ мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ба үйл ажиллагаа эрхэлдэг төр хувийн хэвшлийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэйгээ харилцан санал солилцож тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ удаагийн Зөвлөгөөний онцлог нь Улаанбаатар хотоос орон даяар үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөл эзэмшигч томоохон байгууллагуудын төлөөлөл мэргэжилтнүүд мэдээллийн технологийн салбарын талаарх мэдээ мэдээлэл зөвлөгөө зөвлөмжүүдийг өгөхөөр тус зөвлөгөөнд оролцож нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой зөвлөгөөн болох юм.

“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ-2019”

БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН

Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий

                                 

ХӨТӨЛБӨР

                                                               Сүхбаатар аймгийн Нутгийн удирдлагын ордон

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхим

 

9 дүгээр сарын 12-ны өдөр, Пүрэв гараг

09:00 – 09:30

 Бүртгэл 

  09:30 - 10:00

ЗӨВЛӨГӨӨНИЙ НЭЭЛТ

  • ХХЗХ-ны дарга Г.Чинзориг
  • ХХМТГ-ын дарга Б.Чинбат
  • Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар
  • Дурсгалын зураг авахуулах

"Салбарын эрх зүйн орчин, бодлого, зохицуулалт"

Хурал даргалагч: З.Эрдэнэчулуун (ЗУХАГ-ын дарга)

10:00 - 10:50

11:10 - 11:30

11:30 - 11:50

11:50 - 13:00

   -   Асуулт, хариулт

Сэдэв: Харилцаа холбооны салбарын өнөөгийн байдал, чиг хандлага

Хурал даргалагч: З.Амгалан (ХХЗХ-ны РДЗХГ-ын дарга)

14:00 - 14:15

14:15 - 14:30

14:30 - 14:45

  14:45 - 15:00

  15:00 - 15:15

  15:15– 15:30

15:45 - 16:00

16:00 - 16:15

16:15 - 16:30

16:30 - 16:40

17.40 - 22.00

  • Олон улсын хэмжээний мастер Н.Юля-ийн нэрэмжит бүсийн зөвлөгөөнд оролцогчдын гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн

09 дүгээр сарын 13-ны өдөр, Баасан гараг

Сэдэв: "Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, хамтын ажиллагаа"

Хурал даргалагч: Ч.Эрдэнэбулган (ХХЗХ-ны ЗЗҮТҮСГ-ын дарга)

09:15 - 09:30

09:30 - 09:50

09:50 - 10:05

10:05 - 10:20

10:40 - 10:55

10:55 - 11:10

Сэдэв: Бүсийн шалгалтын ажлын хэсгийн тайлан

11:10 - 11:30

  11:30 - 11:50

11:50 - 12:10

12:10 - 13:00

 

 

 

                                   Сэдэв: “Өргөн нэвтрүүлгийн хөгжил” хэлэлцүүлэг                

Чиглүүлэгч: С.Долгорсүрэн (ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга)

14:00 - 15:40

Панелист:

  • ХХЗХ ЗБХГ,
  • Оюуны өмчийн газар  
  • Орон нутгийн ТВ, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн төлөөлөл,
  • Монголын оюуны өмч хамгаалах холбоо

 

  • Хэлэлцэх асуудал: Технологи, хөгжлийн шинэ түвшинд орон нутгийн ТВ ямар бодлого барих ёстой вэ? Зохиогчийн эрхийн зөрчлөөс хэрхэн зайлсхийх вэ?Орон нутгийн телевизүүд тулгарч буй асуудал, бодлого,зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай асуудал гм.

“Харилцаа холбооны хөгжил орон нутагт” хэлэлцүүлэг

Чиглүүлэгч А.Лувсан-Очир /МХХТХЗХ -ын дарга/

16:00 - 17:50

Хэлэлцүүлгээр зөвлөгөөнтэйхолбоотой асуулт, хариулт, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх гарц, бодлого, зохицуулалтын асуудлуудаар чөлөөтэй хэлэлцэнэ.

  • ХХЗХ
  • Орон нутгийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтан
  • Мэдээлэл холбооны оперторуудын ассосиаци ГҮТББ
  • Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК

 

  • Салбарын бодлогын хэрэгжилтийн байдал, МХХТ-ын салбарын дэд бүтэц, мэдээлэл холбооны сүлжээг байгуулах, хамгаалах чиглэлд тулгамдаж буй асуудлууд, шийдэл арга зам
  • Аймгуудын үйлчилгээ эрхлэгчид орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийн талаар харилцан туршлага солилцоно

17:50 - 18:00

-  “Харилцаа холбооны хөгжил -2019”  Бүсийн зөвлөгөөний хаалт

        ХХЗХ-ны дарга Г.Чинзориг

ХХМТГ – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

ХХЗХ - Харилцаа холбооны зохицуулах хороо

ЗУХАГ – Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар

ЗБХГ- Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар

РДЗХГ-Радио давтамжийн зохицуулалт хяналтын газар

ЗЗҮТҮСГ-Зах зээл үнэ тариф, үнэлгээ судалгааны газар

ШЗГ- Шуудангийн зохицуулалтын газар

ХХШБЗХ-Харилцаа холбоо, шуудангийн бодлого, зохицуулалтын хэлтэс

ХАХХ-Хамтын ажиллагаа харилцагчийн хэлтэс

МХХТХЗХ- Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтэс

МАЧСЗМХ – Мэдээллийн агуулга, чанар, стандартын зохицуулалт, мониторингийн хэлтэс                                    

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/10/09
Мэдээ мэдээлэл
“ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дахь хэсэгт заасны дагуу “ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
02.17
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
Вэб контентийн хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
IPTV системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх аргачлал
02.17
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
Шуудангийн салбарт мөрдөгдөх зохицуулалтын баримт бичиг шинэчлэгдлээ
02.17
“РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан. Тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.20 дахь хэсэгт заасны дагуу “РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ”-ыг Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран батлана.
02.14
Дэлхийн радиогийн өдөр
Өнөөдөр 2020 оны 02 дугаар сарын 13 ны өдөр ЮНЕСКО-с тунхагласан “Дэлхийн радиогийн өдөр” тохиож байгааг тохиолдуулан Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон нийт сонсогчиддоо Дэлхийн радиогийн өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
02.13
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 1 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
02.13
Шуудангийн шинэчлэгдсэн стандартын эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар тус хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн, салбарын нийт 43 стандартыг дахин хянаж, 27 стандартыг хүчингүй болгож, нэгтгэн шинэчлэх ажил хийгдсэн.
02.13
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 12/232 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөлөл тогтоох хэмжилт
02.12
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
Мобиком корпораци ХХК –аас ирүүлсэн 03/79 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорйлох хэмжилт
02.12