ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр нэвтрүүлж буй телевиз, сувгуудын дууны түвшинд хийгдсэн хэмжилт, тохируулгын 2019 оны II-р улирлын дүн мэдээ
ХХЗХ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшин тогтмол бус байгаа шалтгаан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсны дагуу "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага’ MNS 5592-2:2016 стандартыг шинэчлэн боловсруулж батлуулсан бөгөөд “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-даа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид /ОСДҮЭ/ дуу дүрсийн хэмжилтийн тоног төхөөрөмжтэй байж, хэмжилт хяналтыг тогтмол хийж гүйцэтгэнэ гэж тусгасны дагуу 2016 оны 10 дугаар сараас эхлэн ОСДҮЭ болон телевиз сувгууд сар бүр хэмжилт тохиргоог тогтмол хийж, тухайн сарын хэмжилтийн дүн мэдээг тус хороонд ирүүлж байна.

Тус хороо хэмжилтийн дүн мэдээг графикаар үзүүлж цахим хуудсандаа тогтмол байршуулан мэдээлж байгаа ба дууны түвшний стандарт шаардлага хангахгүй байгаа үйлчилгээ эрхлэгчид рүү өргөн нэвтрүүлгийн дууны түвшинг хэвийн, тогтмол хэмжээнд байлгахад үйлчилгээ эрхлэгчдийн анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг дууны түвшний хэмжилтийн дүн мэдээний хамт хүргүүлж холбогдох шаардлагыг тавин ажиллаж байна.

Хэмжилт, тохиргоог телевиз сувгуудаас дараах тест дохиог өгүүлж уг дохионы дууны түвшинг ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн хүлээн авах талд хэмжсэн.

Үүнд: Хэмжилтэнд ашигласан төхөөрөмж: WFM 5000, SDI monitor

Тест дохионы үзүүлэлтүүд:                               

           - Дүрсийн дохио: 75 хувийн colour bars

           - Дууны дохио: 1000Hz-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй.

Шинэчлэн баталсан стандарт болон нөхцөл шаардлагын заалтуудыг хэрхэн мөрдөж ажиллах, хэмжилт тохиргоог хийхэд бэлтгэх зүйлс, баримтлах зарчим, дарааллын талаар заавар зөвлөмжийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдэд хүргүүлсэн бөгөөд телевиз сувгийн үйлчилгээ эрхлэгчид дууны түвшин тохируулагчтай /loudness controller/ болох шаардлагатай ба, дээрх батлагдсан стандарт, нөхцөл шаардлагын дагуу зориулалтын хэмжүүрийн багаж, техник болон хариуцан ажиллах боловсон хүчнээр хангагдаж, тодорхой графикийн дагуу хэмжилт, тохиргоог тогтмол хийснээр өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын дууны түвшинг хэвийн хэмжээнд жигд байлгах нөхцөл бүрдэх юм.

Жич: MNS 5592-2:2016 "Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага"-ын 12.9-д заагдсаны дагуу  EBU-R68 стандартын дагуу 0 dBFS хуваарийн заалттай РРМ индикаторын -18dBFS заалт нь тохируулгын стандарт түвшин болно.

Графикийг дэлгэц дүүрэн харах

https://public.tableau.com/profile/uran5179#!/vizhome/2019_01_15577301922800/2019_04

https://public.tableau.com/profile/uran5179#!/vizhome/2019_01_15577301922800/2019_05

https://public.tableau.com/profile/uran5179#!/vizhome/2019_01_15577301922800/2019_06

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/07/22
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 3 дугаар хуралдааны мэдээлэл
04.06
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагад санал авах тухай
Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагад санал авах тухай
04.03
“МИНИЙ ГЭР – АЮУЛГҮЙ ОРЧИН” цахим захидлын уралдааны шалгаруулалтын дүн
“МИНИЙ ГЭР – АЮУЛГҮЙ ОРЧИН” цахим захидлын уралдааны шалгаруулалтын дүн
04.02
Салбарын 2019 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
Салбарын 2019 оны жилийн эцсийн үндсэн үзүүлэлтүүд
04.01
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 03-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
04.01
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
Мессежний тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл
04.01
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 2 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 2 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
03.30
Жилийн тайлан 2018
Жилийн тайлан 2018
03.30
ЗАРЛАЛ
Орон нутгийн өргөн нэвтрүүлгийн радио, телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд
03.27
МЭДЭГДЭЛ
Дараах хуулийн этгээд /иргэн/ -үүд тус журамд заасан хугацааны дотор зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлтээ ирүүлнэ үү
03.27