Стандарт боловсруулагчдад сургалт зохион байгууллаа
ХХЗХ

2018-2019 онд шинээр болон шинэчлэн боловсруулахаар батлагдсан стандартуудын боловсруулагчдад СХЗГ-тай хамтарч сургалт 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар стандартыг хэрхэн үе шаттай боловсруулж батлах, стандартын бүтэц, хэрхэн бичих зааврыг танилцууллаа.

Доорх линкээр танилцуулгыг татах боломжтой.

Стандартын нэр

Стандарт боловсруулагчийн нэр

1

Мэдээлэл, харилцаа холбооны техникийн өрөөнд тавигдах шаардлага

Ц.Болд, О.Отгонбаяр, Ш.Цэнд, Б.Баярхүү 

2

Гэрэлтүүлгийн болон тролейбусны шонгоор мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ татахад тавигдах шаардлага

С.Ариунболд, Ж.Булгантамир, Ц.Ганболд, У.Тамир, Д.Дамдинсүрэн, О.Анх-Эрдэнэ

3

MNS 5596:2006 Цахилгаан холбооны сүлжээнд ажиллахад тавих аюулгүй ажиллагааны шаардлага /шинэчлэх/

У.Тамир, З.Буянхишиг, Ш.Ганболд,

Н.Баярхүү, З.Отгонхүү, М.Энх-Оргил, О.Отгонбаяр

4

MNS 5640:2006 Цахилгаан холбооны сүлжээний дугаарлалтын формат, түүнд тавих ерөнхий шаардлага /шинэчлэх/

Г.Оюунцэцэг, Г.Нямжав, Ш.Мөнгөнчимэг

5

MNS ITU-R R 573-3:2004 Радио холбоо - Тайлбар толь /шинэчлэх/

Ж.Жавзансүрэн, Г.Хишигжаргал Б.Отгонбаяр

6

MNS 5594:2015 Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (3 кГц-ээс 300 ГГц хүртэл) /шинэчлэх/

Э.Дамдинсүрэн, Ө.Цогзолмаа Д.Бямбажав

7

MNS 6587:2016 Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага /шинэчлэх/

Н.Тогтохсүрэн П.Золбоо Д.Уранбилэг

8

MNS ISO/IEC 27001:2009 Мэдээллийн технологи. Аюулгүй байдлын арга техник. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Шаардлага /шинэчлэх/

Т.Магсаржав, Б.Мөнхбаяр, Ц.Эрдэнэсайхан

9

ISO/IEC 27003:2017 Information technology - Security techniques - Information security management systems - Guidance

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/08/19
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит 2019 оны улсын аварга шалгаруулах “Үнэг агналтын тэмцээн”
Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
09.19
WRC19-Д бэлтгэх Ази-номхон далайн цахилгаан холбооны байгууллагуудын урьдчилсан байр суурь батлагдлаа
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ)-аас 2019 оны 10 сарын 28-наас 11 сарын 22-ны хооронд Египет улсын Шарм Эл-Шейх хотод зохион байгуулагдах Дэлхийн Радио Холбооны Их Хуралд (ДРИХ) бэлтгэх Ази-Номхон Далайн Цахилгаан холбооны гишүүн байгууллагуудын 5 дахь удаагийн уулзалт 2019 оны 7 сарын 31-ээс 8 сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо Япон улсын Харилцаа холбоо ба Дотоод хэргийн яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдлаа.
09.18
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө
09.18
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН
Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа
09.15
“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн
“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.
09.10
2019 оны 2 дугаар улирал
2019 оны 2 дугаар улирал
09.03
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
Мониторингийн 2019 оны 5,6 дугаар сарын тайлан
08.27
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26