МЭДЭГДЭЛ
ХХЗХ
 
МЭДЭГДЭЛ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол телевиз ХХК-иас ирүүлсэн мэдэгдэлтэй танилцаад дараах мэдэгдлийг гаргаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид “Зохицуулах хороо” гэх/ нь Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, дүрэмд заасны дагуу Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгож, салбарын зохицуулалтыг өргөн хүрээнд хийж ажилладаг бие даасан зохицуулах байгууллага билээ.

Зохицуулах хороо нь өнгөрсөн хугацаанд аливаа төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, аж ахуйн нэгжээс хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд цаашид ч мөн энэ зарчмаар ажиллах болно.

Монгол телевиз ХХК-ийн мэдэгдэлд дурдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” нь одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд орчин үеийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын чиг хандлага, хэрэглэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн зохицуулалтыг тусгах үүднээс 2019 оны 3 дугаар сараас нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүх үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулан, санал авахаар албан бичиг хүргүүлсэн.

Түүнчлэн зохицуулах хорооны зүгээс Монголын телевизүүдийн холбоо болон Монгол телевиз ХХК-ийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, төсөл боловсруулахад ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар болсон.

Мөн нөхцөл шаардлагын төслийг өөрийн байгууллагын www.crc.gov.mn цахим хуудаст олон нийт, тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс нээлттэй санал авахаар байршуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, Монголын телевизүүдийн холбоо болон бусад 9 телевиз, кабелийн сувгаас  санал ирүүлээд байна.

Зохицуулах хорооны зүгээс дээрх саналуудыг нэгтгэж, ирүүлсэн санал тус бүр дээр ажиллаж байгаа бөгөөд төслийг эцэслэн боловсруулж бүх үйлчилгээ эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах талаар удаа дараа үйлчилгээ эрхлэгчдэд мэдэгдэж байсан.

Зохицуулах хороо нь дээрх төслийг боловсруулахдаа аль нэг тусгай зөвшөөрөл эзэмшигчид давуу байдал бий болгох эсхүл хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон, аль нэг зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөх зохицуулалтыг оруулаагүй бөгөөд нөхцөл шаардлагын төсөлтэй холбоотойгоор өнөөдрийг хүртэл тус хороонд саналаа ирүүлэх нь нээлттэй байгаа болно.

Тиймээс батлагдаагүй байгаа нөхцөл, шаардлагын төсөлтэй холбоотойгоор олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээж, байгууллагын ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдаж байгаа үйлдлээ таслан зогсоохыг Монгол телевиз ХХК-д мэдэгдэж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/06/04
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд инфографик
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд
06.04
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
06.04
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
06.04
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
06.04
Зөвлөмж хүргүүлэх тухай
Зөвлөмж хүргүүлэх тухай
06.04
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02