Харилцаа холбооны салбарын суурь хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан батлав
ХХЗХ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгон, салбарын үр ашигтай шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго зорилтуудад нийцүүлэн сайжруулах асуудлыг тусгажээ.

Радио долгионы тухай хуульд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд радио долгионы үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлах, радио давтамжийн ашиглах эдийн засгийн үр өгөөжийг нэмэх, нэр томьёог олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн радио холбооны дүрэмтэй нийцүүлэх заалт тусгасан байна. Мөн Дэлхийн радио холбооны их хурал, бүсийн бэлтгэл хуралд бэлтгэх, радио долгионы улс хоорондын зохицуулалт хийх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүнийг эрх зүйн байдлыг тодорхойлохоор тусгажээ.

Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шуудангийн үндсэн сүлжээний тодорхойлолт, эзэмшигчийн статусыг олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлох, шуудангийн нэгдсэн кодын тодорхойлолт, хүргэлтийн давтамж, чиглэл болон хугацааг дэлхийн жишигт нийцүүлэх заалт тусгасан байна.

Хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.1-64.3 хувь дэмжиж баталсан юм. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. 

Эх сурвалж: https://montsame.mn

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/05/31
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд инфографик
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн үндсэн үзүүлэлтүүд
06.04
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж
06.04
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
2020 он 04 дүгээр сард тус хороонд ирсэн санал, гомдлын мэдээ
06.04
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
Одоогийн байдлаар 180 нэр дэвшигчийн цахим хуудас, хаягийг бид Фэйсбүүк компанид хүргүүлээд байна.
06.04
Зөвлөмж хүргүүлэх тухай
Зөвлөмж хүргүүлэх тухай
06.04
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛД ШУДАРГА ӨРСӨЛДӨХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
06.02