РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 04-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжид 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 4 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаа явуулаагүй, бүх радиогийн  үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн шилжилт болон эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтрэлгүй хэвийн ажиллаж байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 88.8 Икод ХХК 540/FM 172
3 89.3 Сета тех ХХК 22800193
4 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
5 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
6 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
7 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
8 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
9 95.1 Шүхэр ТББ 408/FM138
10 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
11 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
12 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
13 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
14 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
15 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
16 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
17 100.1 РФ ХХК 051/FM37
18 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
19 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186
20 102.5 Бадруун ХХК 008/FM02
21 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
22 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
23 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
24 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
25 105.5 Чугу ХХК 022/FM05
26 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
27 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
28 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13
29 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
2 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
3 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
4 101.7 Аггрегатор ХХК 061/FM39

6.3. Үйл ажиллагаа явуулаагүй:

Тайлант хугацаанд “Хэмнэлт Долгион” ХХК-ийн радио 91.7 МГц радио станц техникийн үйлчилгээ хийж байгуу тул үйл ажиллагаа түр зогссон талаар албан тоот бичиг ирүүлсэн байна.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулах шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд хийгдсэн 30764 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв

2019 оны 04-р  сарын 29-ний өдөр

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/05/01
Мэдээ мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
08.26
Шуудангийн үйлчилгээний стандартууд шинэчлэгдлээ
Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2019 оны 05 дугаар сарын 30-нд батлагдсанаар шуудангийн үйлчилгээний стандартуудыг шинэчлэх ажлыг ХХЗХ-ны ШЗГ-аас хийж гүйцэтгэлээ.
08.21
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 7-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын сүүлийн хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 6-р сарын эхний хагаст хийсэн суурин хяналтын мэдээ
07.29
Стандарт боловсруулагчдад сургалт зохион байгууллаа
2018-2019 онд шинээр болон шинэчлэн боловсруулахаар батлагдсан стандартуудын боловсруулагчдад СХЗГ-тай хамтарч сургалт 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгууллаа
07.22
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
07.22