“Монгол Улсын Цахим хөдөө аж ахуй” сэдэвт сургалт, семинар зохион байгуулагдлаа.
ХХЗХ
Dfc18a img 8851 x800

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага, НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллага хамтран 2019 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагууд, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг олон талын төлөөллийг оролцуулсан “Монгол Улсын Цахим хөдөө аж ахуй” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага, НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллага хамтран Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг харилцаа холбоо, мэдээллийн технологийг ашиглан хөгжүүлэх стратегийг боловсруулахад Монгол Улсын холбогдох байгууллагуудад техникийн хамтын ажиллагааны туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд уг зөвлөх үйлчилгээний хүрээнд анхны сургалт, семинараа 20 гаран байгууллагуудын төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулав.

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дах суурин төлөөлөгч Др. Винод Ахужа сургалт, семинарыг нээж үг хэлэхдээ “Монгол орны хувьд байгалийн гамшигаас хамааралтай хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг ХХМТ-г ашигласнаар шийдэх боломж байна.” гэсэн бол ОУЦХБ-ын Цахилгаан холбооны товчоон захирал хатагтай Дорин Богдан-Мартин “ХХМТ бол улс орон бүрийн нийгэм эдийн засгийн салшгүй чухал хэсэг болоод байна. Орон нутгийн болон мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн хүнс үйлдвэрлэх, тогтвортой, тэнцвэртэй аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх, хүнс, тэжээлийн аюулгүй байдлыг хангах, 2030 он гэхэд “өлсгөлөн”-г байхгүй болгох зорилгод хүрэх алхмыг хурдасгахад дижитал технологийг хөдөө аж ахуйн салбарт ашиглах нь нэн чухал байна.” гэж ХХМТ-ийн хэрэгцээ шаардлагыг онцлон дурдсан. 

Сургалтаар оролцогч талууд хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй асуудлууд, тэдгээрийг ХХМТ ашиглан шийдвэрлэх арга замыг тодорхойлж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Уг арга хэмжээг оролцогч талууд салбар хоорондын хамтын үйл ажиллагааг дараагийн шинэ шатанд гаргахад чухал алхам боллоо гэж дүгнэлээ.

Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага болон НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллага энэ оны 2 дугаар улиралд дараагийн сургалт, семинарыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна. 

 
 
 

 

Б.Ундрам
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/03/29
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт хийлээ.
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт хийлээ.
06.11
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2019 оны 2 дугаар улирлын ээлжит сургалт зохион байгуулагдлаа
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 21 аж ахуйн нэгж, байгууллагын 22 ажилтнууд оролцсон сургалтыг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа
06.06
Орон нутагт сургалт зохион байгуулав
Төв аймгийн Зуунмод суманд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр багийн засаг дарга нар болон төрийн үйлчилгээний байгууллагуудын 50 гаруй ажилтан албан хаагчид оролцсон нэг өдрийн хөтөлбөртэй сургалтыг зохион байгууллаа
06.06
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
06.04
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 05-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна
06.04
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болов
05.31
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын төвийн дүүргүүд 2018 оны 10 сар
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын төвийн дүүргүүд 2018 оны 10 сар
05.31
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд 2018 он болон 2019 оны харьцуулсан судалгаа
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд - 2018 vs 2019
05.31
Харилцаа холбооны салбарын суурь хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан батлав
УИХ-ын чуулганы хуралдаанаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
05.31