Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болов.  

Тус хуралдаанаар “Харилцаа холбооны салбарын зохицуулалт, цаашдын чиг  хандлагууд” танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай; бусад зэрэг асуудлыг хэлэлцэн хорооны хуралдааны 2 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 1 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаанд Зохицуулалтын бодлог хэрэгжүүлэх газрын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохиуулалтын хэлтсийн дарга А.Лувсан-Очир “Харилцаа холбооны салбарын зохицуулалт, цаашдын чиг  хандлагууд” сэдэвт танилцуулга хийлээ. Үүнд: Гадаад улс орнуудын МХХТ-ийн хөгжлийн гол чиг хандлагууд, зохицуулалтын хөгжлийн үе шатууд, зохицуулалтын үндсэн зарчмууд, шалгуур үзүүлэлтүүд, зохицуулалтын гадаад дотоод орчины өөрчлөлт хувьсал, учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх зохицуулалтын арга хэмжээний санал, дүгнэлтүүд зэрэг сэдвийг хамруулсан болно.

Хуралдааны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааны үеэр хорооны нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шүүмжийн дагуу тусгай зөвшөөрөл олгох асуудлаар хэлэлцүүлсэн нэр бүхий 20 хуулийн этгээдийн асуудлыг хойшлуулж,  2019 оны ээлжит бус хуралдаанаар дахин хэлэлцүүлэх; тусгай зөвшөөрлийн асуудлаар ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн материалд үнэлгээ, дүгнэлт гаргаж байгаа маягтыг өөрчлөх талаар ЗУХАГ, холбогдох газруудад тус тус үүрэг болгосон юм. Иймээс ажлын хэсгээс 2019 оны ээлжит бус 01 дүгээр хорооны хуралдаанд тусгай зөвшөөрлийн асуудлыг оруулах маягтын шинэчилсэн загварыг танилцуулж, тусгай зөвшөөрөл нэг бүрээр хэлэлцүүлэв.  Тус  хорооны 2019 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 2 тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 23 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар 23 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 20 тоот тогтоолоор 5 хуулийн этгээдийн 5 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;

Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/05/21
Мэдээ мэдээлэл
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Стандарт боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай зарлал
06.17
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт хийлээ.
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглагч тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй уулзалт хийлээ.
06.11
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2019 оны 2 дугаар улирлын ээлжит сургалт зохион байгуулагдлаа
Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 21 аж ахуйн нэгж, байгууллагын 22 ажилтнууд оролцсон сургалтыг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хорооны хурлын танхимд зохион байгууллаа
06.06
Орон нутагт сургалт зохион байгуулав
Төв аймгийн Зуунмод суманд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр багийн засаг дарга нар болон төрийн үйлчилгээний байгууллагуудын 50 гаруй ажилтан албан хаагчид оролцсон нэг өдрийн хөтөлбөртэй сургалтыг зохион байгууллаа
06.06
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
06.04
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 05-р сард хийсэн суурин хяналтын мэдээ
Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна
06.04
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр болов
05.31
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын төвийн дүүргүүд 2018 оны 10 сар
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын төвийн дүүргүүд 2018 оны 10 сар
05.31
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд 2018 он болон 2019 оны харьцуулсан судалгаа
Үүрэн холбооны чанарын хэмжилт Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд - 2018 vs 2019
05.31