Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл
ХХЗХ

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулав.

Уг хуралдаанаар “Харилцаа холбооны хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн бүртгэлийн системийн техникийн нөхцөл, шаардлага тогтоох журам”-ыг батлах тухай; “Харилцаа холбооны сүлжээний бүртгэл, мэдээллийн систем”-ийг бүрдүүлэх ажлын танилцуулга; Телевизийн мониторингийн ажлын 2018 оны үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын талаар танилцуулга; “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 2018 оны жилийн эцсийн статистик үзүүлэлт”-ийн танилцуулга; “Харилцаа холбооны богино зайн радио холбооны тоног төхөөрөмжийн радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг тогтоож батлах тухай (Интернет протокол ашиглан өгөгдөл дамжуулах тоног төхөөрөмжүүдийн IoT радио давтамжийн зурвасын хуваариалалт, техникийн нөхцөл шаардлага); “Орон нутагт хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт”-ыг батлах тухай; “Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд хийсэн хэмжилт, шалгалтын тайлан, санал дүгнэлт”-ийн талаар танилцуулга; Улс хоорондын шуудан илгээмжийн зөрчлийн талаар танилцуулга мэдээлэл; “ХХЗХ-ны 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит”-ын дүгнэлт, санал зөвлөмжийн талаар  танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай зэрэг нийтдээ 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Энэхүү хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 7 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо.

Хорооны 2019 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар “Харилцаа холбооны хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн бүртгэлийн системийн техникийн нөхцөл, шаардлага тогтоох журам” батлах тухай танилцуулга, тогтоолын төсөл, журмын төслийг авч хэлэлцээд, журмын төслийг хууль тогтоомжид нийцүүлэх талаар нарийвчлан судлах, ХЗДХЯ, УБЕГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөл, ЦЕГ зэрэг холбогдох байгууллагаас албан тоотоор санал авч тусган боловсруулж, хорооны хуралдаанд дахин хэлэлцүүлэхийг ажлын хэсэгт даалгасан билээ. Ажлын хэсгээс дээрх хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавр, удирдамжийн дагуу яам, байгууллагаас саналын авч тусган боловсруулсан журмын танилцуулга, баримт бичгийн төсөл, тогтоолын төслийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанд тус тус хэлэлцүүлэв. Тус хуралдаанаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 13 тоот тогтоолыг баталж, тогтоолын хавсралтаар ”Харилцаа холбооны хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн бүртгэлийн системийн техникийн нөхцөл, шаардлага тогтоох  журам”-ыг батлав. Энэхүү журам батлагдснаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3 дахь “ хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлага”-ыг үндэслэн иргэд харилцаа холбооны ухаалаг хэрэглэгчийн төхөөрөмжийг сайн дурын үндсэн дээр бүртгэлжүүлэх замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бүртгэлийн системд бүртгэгдсэн ухаалаг төхөөрөмжийн алдагдсан, гээгдсэн тохиолдолд хайх, мэдээлэх үйл ажиллагааг зохицуулах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлэх болно.

Хорооны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдаанд Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн боловсруулсан танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт баримт бичгийн төслийг хэлэлцүүлэв. Хуралдаанаас энэхүү хэлэлцсэн асуудлаар Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтуудыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ыг шинэчлэн тогтоож, тогтоолын хавсралтаар батлан шийдвэрлэв. Энэхүү баримт бичиг нь Монгол улсад ашиглагдах Харилцаа холбооны богино зайн радио холбооны тоног төхөөрөмжүүдийн (БЗРХТТ) нэвтрүүлэх болон хүлээн авах радио давтамжийн хязгаар, гаралтын чадлын техникийн параметрүүд, үйл ажиллагаа явуулах хүрээний хамгийн бага шаардлагыг шинэчлэн баталсан байна. БЗРХТТ-ийн радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагууд нь нийтдээ 15 хавсралтаар тодорхойлогдсон. Үүнд: Өгөгдөл дамжуулах тоног төхөөрөмжүүд; Аврах, илрүүлэх тоног төхөөрөмжүүд; Өргөн зурвасын өгөгдөл дамжуулах; Төмөр замын холбооны сүлжээний тоног төхөөрөмжүүд; Зам тээвэр ба ачааллын телематик; Радио илрүүлэгч; Дохиолол; Загварын хяналт; Индукцийн систем; Сонсголын аппарат болон радио микрофон; Радио давтамжаар таних систем; Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд; Утасгүй дууны тоног төхөөрөмжүүд; Ультра өргөн зурвасын (UWB) тоног төхөөрөмжүүд; Интернет протокол ашиглан өгөгдөл дамжуулах тоног төхөөрөмж буюу Зүйлсийн интернетийн тоног төхөөрөмжүүд (IoT) зэрэг болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2015 оны 50 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт,  2017 оны 44 дүгээр тогтоол, 2018 оны 34 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосон.

Тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас “Орон нутагт хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг батлах тухай” танилцуулга, тогтоолын төсөл, хуваарилалтын баримт бичгийн төслийг боловсруулан хорооны хуралдаанд хэлэлцүүлсэн бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт, 9.1.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааны 15 тоот тогтоолын хавсралтаар “Орон нутагт хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт /FM/ ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт”-ыг  батлан шийдвэрлэсэн.  Энэхүү зурвасын хуваарилалтыг баталснаар Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/59 тоот тушаалын хавсралтаар баталсан “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт” баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, хөдөө орон нутагт хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн (FM) аналоги радио станцад ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн нөхцөл, шаардлагыг тогтоосон болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 43 дугаар тогтоолоор “Нэвтрүүлэх болон хүлээн авах антены төхөөрөмжийг бүртгэлжүүлэх нөхцөл, шаардлага”-ыг тогтоож хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү баримт бичгийг ХЗДХЯ-д хүргүүлэн санал зөвлөмжийг албан тоотоор авсан бөгөөд иус яамны зөвлөмжид Захиргааны ерөнхий хуулинд нийцүүлэх, “бүртгэлжүүлэх” гэсэн харилцааг тогтоож, улмаар энэ харилцааны хүрээнд антенны хаягийн байршил, хаягийг шинэчлэх, хаягийн зардал, бүртгүүлээгүй тохиолдолд авах арга хэмжээг журамлан тогтоосон, мөн журмын 7.2 дахь заалтаар “Энэхүү нөхцөл, шаардлага нь батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно.” гэж заасан байгаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх;” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэсэн болно. Иймээс тус яамнаас ирүүлсэн зөвлөмж, Захиргааны ерөнхий хуульд баримт бичгийг нийцүүлэх зорилгоор Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар хамтран ““Нэвтрүүлэх болон хүлээн авах антены төхөөрөмжийг бүртгэлжүүлэх нөхцөл, шаардлага”-ын шинэчилэн боловсруулсан төсөл, танилцуулга, тогтоолын төслийг боловсруулжээ. Тус хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, Радио долгионы тухай хуулийн 15.1 дэх заалт, 15.2 дах заалтуудыг тус тус үндэслэн “Нэвтрүүлэх болон хүлээн авах антенны төхөөрөмжийг бүртгэлжүүлэх нөхцөл, шаардлага”-ыг хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 16 тоот тогтоолоор тогтоож, хавсралтаар ёсоор баталсан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2017 оны 43 дугаар тогтоол, 2017 оны 51 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгов. Уг баримт бичгийг баталснаар антенны төхөөрөмжийг бүртгэлжүүлэх нөхцөл, шаардлагыг тогтоож, радио давтамжийг үр дүнтэй ашиглах, ашиглалт үйлчилгээний нөхцөл, шаардлагыг тодорхойлж, хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлэх болно.

Зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанд ажлын хэсгээс боловсруулсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын хэрэгжилт, телевиз сувгийн хөтөлбөрийн мониторингийн 2018 оны нэгдсэн дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай” танилцуулга”, хорооны хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцүүлэв. Тус хуралдаанаас 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн “Хууль тогтоомж, зохицуулалтын баримт бичгийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” хорооны хуралдааны 08 дугаар тэмдэглэлийг гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удирдамж, чиглэл үүрэг даалгавар өглөө. Тэмдэглэлд, хорооны 2015 оны 15 тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгддэг өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн байнгын хяналт, мониторингийн 2018 оны дүн, танилцуулга, зар сурталчилгааны хэтрэлтийн зөрчил, үндэсний нэвтрүүлгийн хувь хэмжээний шаардлагад хүрээгүй зөрчил, баннер гаргасан зөрчил, авах арга хэмжээний саналын тухай танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцээд, дээрх  зөрчилүүд нь хууль, тогтоомж, дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлага зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар Харилцаа холбооны улсын байцаагчид хүргүүлэх, дүгнэлтийг тус хорооны ээлжит хуралдаанд танилцуулах, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгов. Түүнчлэн тус  хорооны 2015 оны 15 тоот тогтоолоор батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”, “Өргөн нэвтрүүлэгт насны ангилал тогтоох, таних тэмдэг ашиглах шаардлага” MNS 6587:2016 стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгддэг өргөн нэвтрүүлгийн телевиз, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн байнгын хяналт, мониторингийн 2018 оны дүн, танилцуулга, нэр бүхий телевиз, сувгийн хөтөлбөрт илэрсэн18 наснаас дээш насныханд зориулсан кино, нэвтрүүлгийг өглөө 6:00-22:00 цагийн хооронд дамжуулсан зөрчил, авах арга хэмжээний саналын тухай танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцээд, харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандарт, техник, технологийн нөхцөл, горимыг зөрчсөн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.9.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1.8.6.10, 2.3 дугаар зүйлийн 2.3.1.1, 2.3.1.3-ын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнан ажиллахыг холбогдох газар, хэлтсийн удирдлагад тус тус даалгав.

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь хууль, тогтоомжийн хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс Үндэсний Статистикийн Хороо болон ХХЗХ-ны Даргын нарын хамтран баталсан 15 төрлийн маягтын дагуу хагас, бүтэн жилээр салбарын мэдээлэл,  үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн ЗГХЭГ, холбогдох яам, төрийн байгууллага, олон нийтэд тогтмол танилцуулж, дүн шинжилгээ хийдэг болно. Тус хуралдаанаар Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 2018 оны жилийн эцсийн нэгдсэн статистик үзүүлэлт, тайлангийн тухай танилцуулгыг хэлэлцээд, хуралдаанаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээллийн хамрах хүрээг зөвхөн ХХЗХ-ноос тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдээс гадна мэдээллийн технологи, программ хангамж, томоохон аж ахуй, байгууллагын мэдээллийн сүлжээ, техник технологи, бүтээгдэхүүний борлуулалт, хөрөнгө оруулалт, орлогын зэрэг статистик мэдээллийг авч нэгтгэн боловсруулах үүрэг бүхий ХХМТГ, ХХЗХ-ны хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах; холбогдох маягт загварыг шинээр боловсруулах, шинэчлэн сайжруулах, хорооны зүгээс ХХМТГ, ҮСХ, УБЕГ, Татварын ерөнхий газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, салбарын ТББ-тай хамтын ажиллагаа, үйл ажиллагаагаа улам уялдуулах; тайлагнах талаар цаашид анхаарч ажиллахыг Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газарт даалгав.

Тус хуралдаанд Төрийн аудитын тухай хуулийн 15.1, 18.2 заалт, Төсвийн тухай хуулийн 8.9.1 заалт болон Хорооны даргаас өгсөн удирдамж, чиглэлийн хүрээнд “ХХЗХ-ны 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит”-ын дүгнэлт, санал зөвлөмжийн талаар танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийн авч хэлэлцээд, 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 9 дүгээр хуралдааны тэмдэглэлээр Зохицуулах хорооны 2018 оны санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн хувьд холбогдох хууль тогтоомж, журам зааврын дагуу “зөрчилгүй санал, дүгнэлт” гэж Аудитын гэрчилгээнд илэрхийлсэн байдал, аудиторын өгсөн зөвлөмжийг цаашид хэрэгжүүлж ажиллахыг Төсвийн захирагч буюу Хорооны даргад үүрэг болгохоор тогтов.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 3 тогтоолыг батлан шийдвэрлэв:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 3 ААН, хуулийн этгээдэд 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 17 тоот тогтоолын хавсралтаар 3 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 18 тоот тогтоолын 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 19 тоот тогтоолоор 8 хуулийн этгээдийн 9 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн болно.

Хуралдааны үеэр хорооны нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шүүмжийн дагуу тус хуралдаанаас тусгай зөвшөөрөл олгох асуудлаар хэлэлцүүлсэн нэр бүхий 20 хуулийн этгээдийн асуудлыг ойрын үед буюу 2019 оны ээлжит бус хуралдаанаар дахин авч хэлэлцэх; тусгай зөвшөөрлийн асуудлаар ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн материалд үнэлгээ, дүгнэлт гаргаж байгаа маягт, процесс үйл ажиллагааг боловсронгуй болгох, хорооны чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд үзүүлж байгаа тусгай зөвшөөрлийн үйлчилгээний нөхцөл шаардлагын мөрдүүлэх, зөвшөөрлийн талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа боловсруулан ойрын үед Хорооны ээлжит бус хуралдаанд танилцуулахыг ЗУХАГ, холбогдох газруудад тус тус үүрэг болгов.

Тус хуралдаанаар “Улс хоорондын шуудан илгээмжийн зөрчлийн талаар танилцуулга мэдээлэл”-ийг Шуудангийн зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан, илгээмжийн гаалийн газар хамтран хийсэн бөгөөд улс ххорондын шуудангийн илгээмжээр хууль бус бараа нэвтрүүлэх, татвараас залсхийх зэрэг асуудлаар гарч байгаа зөрчил дутагдлыг илрүүлэх, арилгах талаар төр (ГЕГ, ХХМТГ, ХХЗХ), тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааны болон ажлын уялдаа холбоог сайжруулах, ГЕГ-аас ХХМТГ, ХХЗХ-нд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний цогц саналаа албан ёсоор ирүүлэх, ХХЗХ-ноос холбогдох дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэв.

Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/05/21
Мэдээ мэдээлэл
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
Улаанбаатар хотод хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийн нөхцөл шаардлагын биелэлтэд 2019 оны 06-р сард хийсэн мониторингийн дүн
07.10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 7 дугаар хуралдааны мэдээлэл
07.09
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах ажилтан, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
07.08
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хийгдсэн хэмжилт, шалгалтын тайлан
07.05
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх
07.05
Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.
Тус хорооны төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 24-28 өдрүүдэд “Ази Номхон Далайн орнуудын Мэдээлэл, Харилцаа Холбооны сайд нарын уулзалт 2019” зөвлөгөөнд оролцож Сингапур болон Малайз улсын зохицуулах байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар уулзалт, семинарыг зохион байгуулав.
07.01
Юнител ХХК-с ирүүлсэн 06/914 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
Юнител ХХК-с ирүүлсэн 06/914 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт
07.01
Орон нутагт сургалт зохион байгуулав
Орон нутагт сургалт зохион байгуулав
06.26
Шуудангийн ажилтныг мэргэшүүлэх сургалт эхэллээ.
Шуудангийн ажилтныг мэргэшүүлэх сургалт эхэллээ.
06.26