Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг ОУЦХБ-ын Ази Номхон Далайн бүсийн салбар, Ази номхон далайн Цахилгаан Холбооны Байгууллага(АНДЦХБ), Ази Номхон Далайн Шуудан Холбооны Байгууллагын (АНДШХБ) удирдлагатай уулзалт хийлээ.
ХХЗХ
8c8cc9 img 5285 x800
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази номхон далайн бүсийн захирал Ioane Koroivuki

Тус хорооны удирдлага 2019 оны 1 дүгээр сарын 5-наас 10 өдрүүдэд Тайланд улсад айлчилж Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага /Asia-Pacific Telecommunication (APT)/, Ази номхон далайн Шуудан холбоо /Asian-Pacific Postal Union(APPU)/ удирдлага, албаны хүмүүстэй уулзалт хийж санал солилцсон юм.

Тус уулзалтаар АНДЦХБ, АНДШХБ байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, ХХЗХ-ны мэргэжилтэн, инженерүүдийг чадавхжуулах, сургалтад хамруулах болон хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.  

Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага нь 1979 онд анх Зүүн өмнөд Азийн 10 гаруй орны санаачилгаар байгуулагдаж тус бүс нутгийн олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт, стандардчилалын талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөхүүлэн дэмжих, бүс нутгийн хэмжээнд уялдуулах чиглэлээр ажилладаг.

Ази Номхон далайн шуудан холбооны байгууллага нь Ази Номхон далайн бүсд байрладаг улс хоорондын 31 шуудангийн байгууллагыг нэгтгэдэг бөгөөд тус байгууллага нь Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай төлөөлөгч Universal Postal Union – Дэлхийн шуудан холбооны байгууллагын салбар юм. АНДШХБ нь шуудангийн салбарт гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сайжруулах, дэмжих зорилготой байгууллага юм.

 
 
Э.Дөлгөөн
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/02/18
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2019 оны 3,4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 3,4 дүгээр сарын тайлан
05.15
Орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гаргуулан авдаг статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас тус программын танилцуулга, сургалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үе шаттайгаар зохион байгуулж байна.
05.14
ЭМГЭНЭЛ
Бидний дотны анд нөхөр, хамтран зүтгэгч Ц.Энхбаяр нь өвчний улмаас таалал төгсөж Монголын харилцаа холбоо, телевизийн салбарын хувьд хүнд гарз тохиолоо.
05.09
Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК-с ирүүлсэн 06/689 тоот
Юнител ХХК-с ирүүлсэн 06/689 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх
05.07
Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК-с ирүүлсэн 06/499 тоот
Юнител ХХК-с ирүүлсэн 06/499 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх.
05.07
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
05.07
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
05.06
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулав
05.06
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
05.03