Суурин хяналтын станц /FMS/ болон хөдөлгөөнт хяналтын станц /MMS/-ын сургалтад хамрагдлаа
ХХЗХ
099dd0 bold1 x800

Харилцаа холбооны зохицуулах хороо болон A&D SYSTEM CO., LTD /ONPOOM CO., LTD/  нарын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн РДЗХГ 2018-01 CRC A&D дугаартай суурин болон зөөврийн суурин хяналтын станцын засвар үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Сөүл хотноо 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 3 дугаар сарын 01-ны өдрүүдэд БНСУ-ын  A&D SYSTEM CO., LTD /ONPOOM CO., LTD/ -аас зохион байгуулж буй TMDFS /зөөврийн чиглэл хайгч хяналтын станц/ болон FMS /суурин хяналтын станц/-ын сургалтад тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын ахлах инженер Ч.Энхболд, хөдөлгөөнт хяналтын инженер М.Болдбат нар хамрагдлаа.

 

Зураг 1. 2018 онд ашиглалтад орсон хөдөлгөөнт хяналтын систем

Тус сургалтын хүрээнд Улаанбаатар хотод суурилуулсан суурин хяналтын станц, Орхон аймгийн Баян-Өндөр суманд суурилуулсан зөөврийн хяналтын станцын дараагийн үе болох 3 дахь үеийн суурин болон хөдөлгөөнт хяналтын системүүдтэй биечлэн танилцаж хэмжилтийг хийж гүйцэтгэн холбогдох мэдээ, мэдээллийг гаргуулан туршлага хуримтлуулан ажиллалаа. Энэхүү сургалтад тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын ахлах инженер Ч.Энхболд, хөдөлгөөнт хяналтын инженер М.Болдбат нар дараах чиглэлийг судлан оролцлоо. Үүнд:

  1. БНСУлсын спектрийн бодлого;
  2. БНСУлсын мэдээлэл, холбооны салбар;
  3. Радио долгионы хяналтын систем;
  4. Суурин хяналтын систем, /хэмжилт/;
  5. Хөдөлгөөнт хяналтын систем /хэмжилт/;
  6. Суурин хяналтын систем, түүний хөгжлийн үе шат;
  7. Зөөврийн хяналтын системийн талаар туршлага;
  8. Чиглэл хайгч радио систем /хэмжилт/;
  9. Суурин хяналтын системийн засвар үйлчилгээний талаар туршлага;
  10. Зөөврийн хяналтын системийн засвар үйлчилгээний асуудлыг хэрхэн шийдвэрлэх;
  11. Ирээдүйд хөгжүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар;
 

Зураг 2. 3-дахь суурин хяналтын системийн удирдлагын цонх

 

С.Дашбалбар
ШИНЭЧЛЭГДСЭН: 2019/03/19
Мэдээ мэдээлэл
Мониторингийн 2019 оны 3,4 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2019 оны 3,4 дүгээр сарын тайлан
05.15
Орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ
Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гаргуулан авдаг статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас тус программын танилцуулга, сургалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үе шаттайгаар зохион байгуулж байна.
05.14
ЭМГЭНЭЛ
Бидний дотны анд нөхөр, хамтран зүтгэгч Ц.Энхбаяр нь өвчний улмаас таалал төгсөж Монголын харилцаа холбоо, телевизийн салбарын хувьд хүнд гарз тохиолоо.
05.09
Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК-с ирүүлсэн 06/689 тоот
Юнител ХХК-с ирүүлсэн 06/689 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх
05.07
Радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт Юнител ХХК-с ирүүлсэн 06/499 тоот
Юнител ХХК-с ирүүлсэн 06/499 тоот албан бичгийн хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилт хийх.
05.07
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
05.07
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
Харилцааны радио станц ашиглах эрхийн бичиг эзэмшигчдэд зориулсан сургалт зохион байгуулагдлаа.
05.06
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 4 дүгээр хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулав
05.06
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
05.03